Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 24 July

    Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохиогдоно

      “Намрын ногоон өдрүүд-2013”-ын хүрээнд Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ тун удахгүй болно. Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүрэгт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бол  Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Энэ жил …

  • 24 July

    Оюутнууд “Эрдэнэт” үйлдвэрт 500 мянган төгрөгийн цалинтай ажиллана

     Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур” ХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдэд МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялгийн менежмент, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж буй II, III курсын оюутнууд нэг сарын хугацаанд ажиллахаар өнөөдөр дээрх үйлдвэрүүдийш зорилоо. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол …

  • 24 July

    Дипломат ёслол, яриа хэлэлцээ сэдэвт сургалт боллоо

    Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 162 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн захиргааны төв болон харьяа байгууллагуудын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд  өчигдөр Эрүүл мэндийн яамны ажилтнууд сургалтад хамрагдлаа. Сургалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа нээж үг хэлсэн ба сургалтыг “Дипломат ёслол, яриа хэлэлцээ” сэдвээр ахмад дипломатч Р.Янжмаа удирдаж явуулав. …

  • 24 July

    Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын Б.Танан охинд туслах дуудлага худалдаа дууслаа

      Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өөрсдийнхөө өмсөж байсан “кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж, орлогыг тархины хорт хавдартай дөрвөн настай Б.Танан охинд хандивлахаар болоод буй юм. Дуудлага худалдааг цахим хуудсаар нээлттэй явуулсан бөгөөд хугацаа нь өнөөдөр 14:00 цагаар дуусгавар болж байгаа юм байна. Дуудлага худалдааны анхны үнэ 1 сая …

  • 24 July

    Хөөсөн дор хямарч байгаа Монголын эдийн засаг, санхүү

    Өчигдөр үдээс өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж,  хариуцсан  байнгын хороо нь энэ хаврын чуулганаар хэрхэн  ажилласныг тайлагнан тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Өнгөрсөн хаврын чуулганы үед Төсвийн байнгын хороо 16  удаа  хуралдаж, 44 асуудал хэлэлцжээ. Түүний мэдэгдэл, асуултад хариулсан байдлаас үзвэл Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал тун базаахгүй байдалтай байгаа нь андашгүй болжээ. …

  • 24 July

    Б.Эрдэнэцогтод туслах уриалга гаргалаа

      Нийгмийнхээ эмгэгийг анагаахад өөрийн хувь нэмрээ оруулж, мэдрэмж, авьяасаараа жигүүрлэж явсан залуухан сэтгүүлч, яруу найрагч нөхөр маань өнөөдөр үгээ тасалж, үзгээ алдаж мэдэх аюулын ирмэгт ирээд байна. Б.Эрдэнэцогтын бэлтгэсэн мэдээг амтархан үздэг түмэн олондоо Б.Эрдэнэцогтынхоо эрүүл мэндийн талаар ийм мэдээ дуулгах үнэхээр хүнд байна. Гэвч хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчинд ээрэгдэн шаналж байгаа үзэг нэгт нөхөртөө туслахын тулд сайхан …

  • 24 July

    23 жилийн дотор 4000 хүүхэд гадаадын иргэнд үрчлэгджээ

     УИХ-ын Гишүүн, хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Гадаадынхан тархины саажилттай хүүхдийг өсгөх сонирхолтой байдаг. Тархины саажилттай хүүхдийг үрчилэн авах нь тэдэнд өөр далд санаа байдагтай холбоотой. Тиймээс хүүхэд үрчлэх асуудлаар аль аль талдаа төрийн нэгдсэн бодлого батлах хэрэгтэй байна” гэж үзэж байгаагаа илэрхийлллээ. Мөн тэрээр 1990 оноос гадаадын иргэнд хүүхэд үрчлэх боломжийг нээж өгсөнөөс хойш өдий хүртэлх хугацаанд  дунджаар …

  • 24 July

    Малаас хүнд халдварладаг өвчин нийслэлд орж ирэхээс сэргийлэх ажил эхэллээ

     Баруун аймгуудад малын шүлхий, боом өвчин гарсантай холбогдуулан хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан  сэргийлэх захирамж гарчээ. Хотын даргын гаргасан уг захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, …

  • 24 July

    Ж.Эрдэнэбат: МАН-ын шинэчлэл нийгэмд яагаад хэрэгтэй байгааг хүмүүст тайлбарлах ёстой

    УИХ-ын гишүүн, МАН-ыг “Шинэчилье” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө танд баяр хүргэе. Сэлэнгэчүүд аваргатай боллоо шүү дээ? -Баярлалаа. Монголын ард түмэнд ч гэсэн баяр хүргэх ёстой. Энэ жилийн наадам Сэлэнгэ түмний баяр наадам боллоо. Аваргатай болсон тэр орой сэлэнгэчүүдийн найман настай балчраас 80 настай ахмад нь хүртэл баярлаж хөөрөөд бараг унтаагүй дээ. Яагаад гэвэл, Сэлэнгэ …

  • 24 July

    “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ

      Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.  Иймд “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр хоёр тал гарын үсэг зурна. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 July

    Токитэнхү А.Хүчитбаатар эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин бэлэглэнэ

     Магишира Токитэнхү А.Хүчитбаатар өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрлөх нутаг Алтанбулаг сумынхаа эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин нэг нэгийг бэлэглэхээр боллоо. Түргэн тусламжийн машинуудаа гардуулах ёслолын үйл ажиллагаа нь маргааш буюу долоодугаар сарын 25 ны өдрийн 11:00 цагт Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын байрны үүдэнд болно. …

  • 24 July

    Тарваганд явсан залуу хоёр хүний амь хөнөөж, өөрийгөө егүүтгэжээ

     Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд энэ сарын 19-ний өдөр хоёр хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Дөрвөн залуу тарвага агнахаар явж байгаад маргалдсаны улмаас нэг нь хоёр найзыгаа хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн байна. Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ба тэдгээр залуус аймгийн төвөөс тус суманд тарвага агнахаар явж архидан согтуурсны улмаас хэрэг гарсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байна. Ugluu.mn

  • 24 July

    БНСУ-дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр дамжуулан үнэгүй мэс засал хийлгэх боломжтой

         Солонгос дахь Монголчууддаа БНСУ-ын Ногоон  загалмайн нийгэмлэгээс МУ-ын ХАХНХЯ-ны харъяа БНСУ-дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнхөнд тусламжийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох мультивитамин, омега 3, гульказамин, хүн орхоодойн бэлдмэлийг тусламж болгон гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд Ногоон загалмайн Нийгэмлэгийн U-health-ийн ерөнхий менежер Хан Жэ Жүн, Ногоон  загалмайн нийгэмлэгийн төлөвлөлтийн хэлтэсийн дарга И Гён Сү, MNCITY KOREA компаний захирал И Жү …

  • 24 July

    Гандангийн гудамж “шөнийн эрвээхэй”-н үүр болжээ

    Манай улсын хуульд бус­дад биеэ үнэлэх, бус­дыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, зохион байгуулахыг хатуу хориглодог. Харин нийслэл хотын өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг шөнийн цэнгээний газ­рууд, саун, караоке болон зочид буудлуудаар шөнийн эрвээхэйнүүд үүрээ засаад багагүй хугацаа өнгөрлөө. Чамгүй ашигтай энэхүү далд бизнес нь нууц хэлбэрээр олны нүднээс далд явагддаг болоод ч тэр үү хууль хя­налтынханы хараанаас хо­луур өнгөрөх …

  • 24 July

    “Самбалхүндэв”-ийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжих үү?

    Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн  Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга гаргаад байгаа юм. Энэ асуудлыг 2010 оноос эхлэн судалж байгаа бөгөөд НИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан байдаг. “Самбалхүндэв”-ийн оршуулгын газар …