Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 14 November

    Дэлхийд алдартай “Мөсөн цирк” Монголд тоглоно

    Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр ердөө сар гаруйханы дараа айлчлан ирэх гэж байна. Мэдээж хүн бүр л өхөөрдөм хөөрхөн дүү, бяцхан үрсээ хэрхэн баярлуулах вэ гэж бодож байгаа биз. Тэгвэл энэ шинэ жилийн баяраар хайртай үрсдээ барих маш сайхан бэлгийн тухай эрхэм эцэг эхчүүддээ дуулгах нэгэн таатай мэдээ байна. “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-ынхан Монголын үзэгчид, хүүхэд багачуудын …

  • 14 November

    Олон улсын буриад хэлний өдөрт зориулсан “буриад хэл-аялгууны хэрэглээний асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал болно

    УРИЛГА Эрхэм хүндэт …………………………………………… таныг МҮОНТ-ийн 2-р суваг, Буриад судлалын академи, “Амин тоонто” ТББ-аас хамтран Олон улсын буриад хэлний өдөрт зориулан зохион байгуулж буй “БУРИАД ХЭЛ-АЯЛГУУНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛД” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урья. Хэзээ: 2013 оны 11-р сарын 22-ны өдрийн 14.00-18.00 цагт Хаана: МҮОНРТ-ийн төв байрны Хурлын их танхимд болно. Тайлбар: Төрийн онцгой обьект учир оролцогчид …

  • 14 November

    “Япон, Монголын Олон улсын найрамдлын нийгэмлэг” байгуулагджээ

    Япон морин хуурч Нагиса Абэгийн санаачилгаар Токио хотын Оота дүүргийн соёл, олон нийтийн зүтгэлтнүүд энэ сарын 11-ний өдөр “Япон, Монголын Олон улсын найрамдлын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулжээ. Тус нийгэмлэгийн зорилго нь Японы морин хуурч Нагиса Абэгийн уран бүтээлийг дэмжих, морин хуурыг Японы олон нийтэд сурталчлан таниулах, Япон, Монголын боловсрол, соёл урлаг, олон нийтийн харилцааг хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх …

  • 14 November

    Америкийн спортын кино наадмаас Монгол кино Гран При шагнал хүртжээ

    Монгол Японы хамтарсан “Ганцхан оноо” уран сайхны кино энэ сарын 12-нд Америкийн Лос Анжелест болсон Спортын киноны наадмын бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд тэргүүн байрын Гран При шагнал хүртлээ. Энэ жил тав дахь удаагаа болж байгаа “All sports film festival”-д нийт 33 орны бүтээл өрсөлдсөн байна.  Наадмын шүүгчдэд  “Ганцхан оноо” киноны бейсболын спортын сонирхолтой талыг сайн дүрсэлсэн, спортоор дамжуулан …

  • 14 November

    Дугаарын хязгаарлалтыг цуцлах санал асуулга өнөөдрийг дуустал үргэлжилнэ

    Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т  удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, өчигдрөөс /11.13/ эхлэн иргэдээс санал авч эхэлсэн. Санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас  болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, …

  • 14 November

    “Улаанбаатарт үйлдвэрлэв-2013”экспо болно

    Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа 11 сарын 29-нөөс 12 сарын 01-ний өдрүүдэд “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцоно. Үзэсгэлэн …

  • 14 November

    Эрээнээс -Улаанбаатарт “хар тамхи” тээвэрлэгчийг барьжээ

    Хилийн тагнуулын газарт өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Б гэгч “Marlboro” тамхины хайрцагт 0,976 грамм IСЕ буюу Мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис авч явсныг илрүүлжээ. Тэрээр БНХАУ-ын Эрээн хотоос хар тамхийг тосон авч Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Улаанбаатар хотод хүргэх үүрэгтэй “тээвэрлэгч” байсан …

  • 14 November

    Крилл үсгийг шинэ дүрэмтэй болгох нь академич Д.Төмөртогоогийн хувийн тоглолт

     Зохиолч, сэтгүүлч Шүүдэрцэцэг өөрийн фэйсбүүк хуудсандаа “Крилл үсэг”-ийн шинэ дүрмийг өөрчлөх талаархи асуудлаар ШУА-н ажилтан Nyam-Ochir Gonchog-ийн сэтгэгдлийг оруулжээ. Nyam-Ochir Gonchog-ийн сэтгэгдэл: Монгол үсгийн шинэ дүрмийн тухай дахиад ч хэлье. Энэ бол одоо Олон улсын Монголч эрдэмтдийн холбоог удирддаг академич Д.Төмөртогоогийн хувийн тоглолт гэдгийг баттай хэлчихье. Энэ бүрэлдхүүнд байгаа эрдэмтэд зүгээр л монгол хэлний багш нар, сурах бичиг мичигхэн зохиодог …

  • 14 November

    Стивэн Жэррард: Фэргусоны хэлсэн үг намайг зовоохгүй

    Өнгөрсөн сард Манчэстэр Юнайтэдийн экс дасгалжуулагч Алекс Фэргусоны шинэ намтар ном худалдаанд гарсан бөгөөд түүндээ Ливэрпүүлийн талаар 1 бүлгийг зориулжээ. Үүндээ Ливэрпүүлийн тоглогч, дасгалжуулагчдын талаар багагүй дурдсан байна. Тухайлбал Ливэрпүүл болон Английн шигшээ багийн ахлагч Стивэн Жэррардыг хэзээ ч ТОП түвшний тоглогч байгаагүй хэмээн “сенсацлаад” авсан. Харин Жэррард энэ талаар “Дундаж тоглогчийн хувьд шигшээ багтаа 107 тоглолт хийсэн нь тийм …

  • 14 November

    Царцаах барилгуудаас 15-ыг “Хөгжлийн банк”-нд шилжүүлнэ

    УИХ-аас улс эх орны эдийн засгийн хүндхэн байдалтай холбогдуулан ирэх оны төсвийн төсөлд суусан нэр бүхий 144 барилга, байгууламжийн ажлыг аудитын шалгалт ортол түр царцаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл эдгээр царцаах барилгуудаас зам, гүүрийн барилга байгууламж болон эрчим хүчний салбарын 15 төслийг “Монгол улсын Хөгжлийн банк”-нд шилжүүлэхээр болсон аж. Үүнд зам, гүүрийн 10 байгууламж болон Эрчим хүчний таван төсөл байгаа …

  • 14 November

    “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд буухиа автобусаар үйлчилнэ

    Нийслэлийг аймгуудтай холбох ажлын хүрээнд “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд буухиа автобусаар үйлчлэхээр болжээ. Замын-Үүд рүү том оврын автобусаар зорчигчдыг тээвэрлэснээр шинэ ажлын байр бий болгож, галт тэрэгний ачааллыг багасгахаас гадна зорчигчдын цагийг тодорхой хугацаагаар хэмнэх давуу талтай юм. Энэ чиглэлд үйлчлэх автобусны хувьд 45-аас дээш хүний багтаамжтай люкс ангиллын автобус байх бөгөөд тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийх ажээ.

  • 14 November

    “Цагаан толгой” ирэх оноос 31 үсэгтэй болно

    Ц.Дамдинсүрэн гуайн зохион 1984 оноос хойш мөрдөгдөж ирсэн “Крилл үсэг”-ийн дүрмэнд ирэх 2014 оны нэгдүгээр сараас эхлэн өөрчлөлт орох гэнэ. Тодруулбал, Төрийн хэлний зөвлөлөөс крилл үсгийн шинэ дүрмийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, крилл бичгийг нэг дүрмэнд нэгтгэхээр болсон байна. Шинэ дүрмийн дагуу “Цагаан толгой”-н 35 үсгээс Ь, Ъ, Й, Щ гэсэн дөрвөн үсгийг хасах болсон бөгөөд  Ь,Й орсон үгийг “И” үсгээр орлуулж бичих аж …

  • 14 November

    Carding буюу хуурамч төлбөрийн картны гэмт хэрэг

    Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хувь хүний төлбөрийн картны туузан мэдээлэл буюу track-г хууль бусаар хуулбарлан авч тусгайлан бэлдсэн картны бэлдэц дээр суулгаж төлбөр тооцоо болон бусад байдлаар ашиглах гэмт хэрэг юм. 2012 оноос 2013 оны хооронд гадаад улсын гэмт этгээдүүд манай улсад үйлдэгдсэн зарим хэргээс… 2012.04.09-с 2012.04.16-ны хооронд Малайз, Сингапур улсын 6 иргэн хуурамч …

  • 14 November

    Хотын захиргаанд цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мицибүши Моторс компанийн менежер Кейсүки Накажима “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Манай компанийн үйлдвэрлэж байгаа 100 хувь цахилгаан машиныг бид санал болгож байгаа юм. Энэ машин нь 100 хувь цахилгаанаар цэнэглэгддэг бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд …

  • 14 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюс төвд: 11.00  цагт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Улаанбаатарт үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Бусад: 09:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 325044, 88781218 11 цагт Бишрэлт зочид буудлын хурлын танхимд ХДХВ ба …