Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 25 July

    БНСУ-ын Онцгой байдлын шинжээчдийн баг манай улсад ажиллаж байна

     Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газартай харилцан туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын албаны төлөөлөгчид манай улсад айлчилж байна. БНСУ-ын ОБЕГ-ын болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын ахлах зөвлөх Ким Хак Су тэргүүтэй Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах болон Тогтвортой хөгжлийн шинжээчдийн баг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж МХЕГ, ОБЕГ, …

  • 25 July

    Хурдны замын ажил 8 сард эхэлнэ

     Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ онд “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, өргөтгөхөөс одоогийн байдлаар дөрвөн уулзварыг шинэчлэн зассан.  Түүнчлэн Туул гол, Сэлбэ голын дагуу нийтдээ 122 км замыг 2013-2016 оны хооронд Авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу Баянзүрхийн …

  • 25 July

    Чөлөөт бөхийн Азийн АШТ-ээ үнэгүй үзэж, Монгол тамирчдаа дэмжээрэй!

     Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр 13:00 цагаас нээлтээ хийх гэж байна. Тус тэмцээнд  БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх 30 жинд 120 багц медалийн төлөө өрсөлдөх юм. МЧБХ-оос зохион байгуулж буй тус …

  • 25 July

    Уулзавруудын засвартай холбоотойгоор 00 цагаас хойш хаагдах замууд

    “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа уулзваруудын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хэд хэдэн чиглэлийн замын хөдөлгөөнийг шөнийн цагаар түр хугацаанд хэсэгчлэн хаахаар болсон тул жолооч та нээлттэй замуудыг сонгож зорчино уу.   ХӨСҮТ-ийн баруун урд уулзварт: Долдугаар сарын 24-нд 00-06 цагийн хооронд Нарантуул захаас уулзварт нийлэх чиглэл, 25-нд 00-06 цагийн хооронд ХӨСҮТ-өөс уулзварт нийлэх чиглэ, 26-нд 00-06 цагийн хооронд баруун талаас …

  • 25 July

    Нийслэлчүүдийн ундны уснаас хорт бодис илэрчээ

     Нийслэл хотод агаарын болооод хөрсний бохирдол аюулын харанга дэлдээд байгаа билээ. Тэгвэл Улаанбаатарчуудын ундны уснаас хорт бодис илэрсэн байна. Тодруулбал, Гэр хорооллын худгийн уснаас химийн хорт бодис илэрчээ. ШУТИС-ийн судлаачид нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудын усанд шинжилгээ хийжээ. Гэтэл оршуулгын газар бүхий Нарангийн энгэр, Далан давхартай зэрэгцээ Дэнжийн мянга, Дамбадаржаа, Зуун айл орчмын ундны усны агууламжинд химийн хорт бодис …

  • 25 July

    Цахилгааны үнэ нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ 2,1-7,7 төгрөгөөр нэмэгдэнэ

     Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирэх сарас эхлэн цахилгааны үнэ нэмэгдэж, дулааны суурь хураамж авах болсонтой холбогдуулан дараахи мэдэгдлийг өгч байна.  Ойрын өдрүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудаар Эрчим хүчний зохицуулах хорооноос хийсэн цахилгаан, дулааны үнэ тарифын ирэх 8 дугаар сараас мөрдөж эхлэх шинэ зохицуулалтын талаарх мэдээлэл цацагдаж байгаа билээ. Энэхүү шинэ зохицуулалтаар НӨАТ ороогүй дүнгээр, 150 квт хүртэл цахилгаан ашигладаг …

  • 24 July

    Н.Түвшинбаярын өмсгөл 3.5 сая, Х.Цагаанбаатарын өмсгөл 3 сая хүрэв

      Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өөрсдийнхөө өмсөж байсан “кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж, орлогыг тархины хорт хавдартай дөрвөн настай Б.Танан охинд хандивлахаар болоод буй юм. Дуудлага худалдааг цахим хуудсаар нээлттэй явуулсан бөгөөд хугацаа нь өнөөдөр 14:00 цагаар дуусгавар боллоо. Энэ сарын 16-нд эхэлсэн дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд …

  • 24 July

    Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлэл хийнэ

      Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” сэдвийн дор хэвлэлийнхэнтэй уулздаг уламжлалтай. Маргааш дээрш уулзалт 11:00 цагаас УУЯ-нд болно. Энэ удаагийн уулзалтанд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган оролцож мэдээлэл хийхээр болсон байна. Тэрээр Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудын олборлолт, экспортын талаар мэдээлэл хийхээ мэдэгдээд байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 July

    Гиннест бүртгүүлэх дараагийн ээлж 2222 морин хуурч хүүхэд

      Завхан аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам нөгөөдөр буюу баасан гарагт эхлэх гэж байна. Наадмын нээлтэд завханчууд 2222 морин хуурчаар баярын арга хэмжээгээ эхлүүлж, хуурч хүүхдүүдийн амжилтыг Гиннесийн номонд бичүүлэхээр болжээ. Шинэ баригдсан цэнгэлдэх хүрээлэнд 2222 хуурч хуурдахаас гадна 90 уртын дууч шуранхайлж, есөн генерал есөн хөлт цагаан тугаа залж, 99 бүсгүй сүүн цацал өргөж, мөн 760 лам …

  • 24 July

    Хан-Уул дүүрэгт 100 орчим литр дизелийн түлш асгарчээ

     Хан-Уул дүүргийн X хороонд байрлах үерийн даланруу гурван тонн шатахуун ачсан Киа маркийн бага оврын бензин, шатахуун ачих зориулалтын автомашин унажээ. Үүний улмаас даланд 100 орчим литр дизель асгарч урссан байна.  Ослын газар дээр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг хамгаалтад, Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг аврах ажиллагаанд гаргажээ. Аврагчид унасан автомашиныг кранаар өргөн гаргаж, дизелийн түлшийг шилжүүлэн …

  • 24 July

    Бүртгэлгүй эм гэр хорооллын эмийн сангуудаар зарагдсаар байна

     Хэдийгээр эм тан гэдэг хүний өвдөлт зовиурыг арилгаж эдгээдэгч буруу хэрэглэвэл хор болдог учиртай. Ийм ч учраас Монгол Улсын ЭМЯ-наас хүний биед сөрөг нөлөөтэй, чанарын шаардлага хангахгүй зарим эмийг эмийн бүртгэлээс хасаж зарж борлуулахыг хориглосон. Гэтэл гэр хорооллын эмийн сангуудаар мэдээ мэдээлэл дутмаг авсан ард иргэдэд эмийн бүртгэлээс хасагдсан ПАРАЦЕТОМОЛ, ФТАЛОЗОЛ зэрэг эмнүүдийг худалдаалсаар байна.  Хэдийнээс хэрэглээд сурчихсан учир энэхүү …

  • 24 July

    Г.Баярсайхан гишүүн Байнгын хорооныхоо ажлаа тайлагналаа

      УИХ-ын чуулган завсарласан, наадмын дараах энэ өдрүүдэд Байнгын хороодын дарга нэр хаврын чуулганы хуралдаан болон завсарлагааны явцад хийсэн ажлаа тайлагнаж байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр Төрийн ордны Г танхимд хэвлэлийнхэнтэй уулзаж, ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо хаврын чуулганаар 55,8 хувийн дундаж ирцтэйгээр 11 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэн юм байна.  Хууль …

  • 24 July

    Шинээр засч янзалсан замууд эвдрэх асуудалд өртөхгүй

      Зам засварын ажил энэ жилийн эхний хагасын байдлаар 62,25 хувьтай яваа гэж Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдлээ. Мөн ихэнх замууд хугацаандаа ашиглалтанд орох, зарим нэг нь хугацаанаасаа өмнө ч ашиглалтад орохоор байгааг хэлсэн юм. Энэ жилийн хувьд  зам засвар, шинэчлэлтийн ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд нийтдээ 41 цэг дээр зам …

  • 24 July

    Д.Дагвадорж: Хүүхдүүдээ дэмжээрэй!

     Маргааш Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүд охидын сонгомол барилдааны аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа билээ. Тэгвэл үүнэтэй холбогдуулан МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Монголын ард түмэн залуу үе ирээдүй хойч болсон Өсвөрийн тамирчдаа дэмжээрэй. Та бүхэнд Буянт –Ухаа спорт цогцолборын үүд энэ сарын 25-аас 28-ны өдрүүдэд нээлттэй байх болно. Ирээдүйн Олимпийн аваргууд эндээс л гараагаа эхэлнэ. Та бүхний урам медалийн өнгийг тодорхойлно. …

  • 24 July

    Ази тивийн Өсвөрийн аваргууд маргааш хүч үзнэ

     Маргааш Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүд охидын сонгомол барилдааны аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа цогцолборт 4:30 цагт нээлтээ хийнэ. Тэмцээн энэ сарын 25-аас 28-ны хооронд 4 өдрийн турш үргэлжилэх юм. Энэхүү тэмцээнийг Манай улс эх оронд зохион байгуулах хүсэлтээ ФИЛА-ийн удирдлагад тавьж улмаар эрх авчээ. Нийтдээ 14 орны 300 гаруй өсвөрийн бөхчүүд “Найрамдал” төвд байрлан, манай тамирчдын хамт бэлтгэлээ хийж байгаа …