Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 12 July

    Дундговийн наадамд манлай уяач Д.Эрдэнэчулууны уясан үрээ түрүүллээ

     Дундговь аймгийн баяр наадмын хурдан хязаалан хэдхэн хормын өмнө зурхай гишгэлээ. Сум сумын 56 хурдан хүлэг уралдаж 1. Сайхан-Овоо сумын харьяат аймгийн засаг дарга асан Ж.Чандманийн хул. Монгол улсын манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулуун уясан. 2. Луус сумын харьяат сумын алдарт уяач Дуузын Лочинцэрэнгийн хээр. Өнгөрсөн жил Луус сумандаа түрүүлсэн. 3. Хулд сумын харьяат сумын алдарт уяач Нэргүйн Батжаргалын хул халзан. …

  • 11 July

    С.Галбадрах: Эрлийз морь уралдсан учраас хассан

    Шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр болж өндөрлөсөн. Харамсалтай нь  шүдлэн насанд  айрагдсан морьдод   эрлийз морь уралдсан гээд бөөн хэл ам гарсан. Энэ талаар  хурдан морьны салбар хорооны комиссын нарийн бичгийн дарга Ч.Галбадрахаас тодрууллаа.  – Шүдлэн насанд уралдсан морьдоос ямар үндэслэлээр хэдэн морт хассан бэ?  -Уралдаж буй морьдыг эрлийз, монгол эсэхийг дахин хэмжилт хийж нягталдаг журамтай. Энэ журмаар шүдлэн насанд уралдсан …

  • 11 July

    Өнөөдөр хүчит бөхийн нэг, хоёрын давааны барилдаан болно

      Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдаж байгаа бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Улсын аварга Одвогийн Балжинням, Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр …

  • 11 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Улсын баяр наадмыг нээж хэлсэн үг

    Эрхэм хүндэт ард иргэд ээ, Хүндэт наадамчид аа, Монгол наадмын халуун мэндийг нийт ард түмэндээ хүргэж, бүгдээрээ өргөө хотлоороо аз хийморь өөдөө сайхан наадамлахыг хүсэн ерөөе. Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр сайхан болж байна. Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр таширлан тохиож байна Монголын түүхт их төр  2222-дахь жилийн ойгоо тэмдэглэж байнаа. Монголоороо гоёсон Монгол наадмынхаа …

  • 11 July

    БНФУ-ын засгийн газрын гишүүн Гийом Гарог хүлээн авч уулзав

    Өнөөдөр Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог хүлээн авч уулзлаа. Монгол улсын ардчилсан Ерөнхийлөгч дахин сонгогдож, тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрин бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн сайд …

  • 11 July

    Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Улс халзан азарга” түрүү магнайд ирлээ

     Улсын наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Хурдан азарганы уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан азарга өнгөлж, улсын наадамдаа гурав дараалан торгон жолоо өргүүллээ. Ингэснээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн улс халзан алдарт шаргын амжилтыг давтаж байна. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Н.Улам-Өрнөхийн зээрд хурдалсан бол айргийн гуравд Говьсүмбэр аймгийн Сэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд …

  • 11 July

    Төрийн есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэхэд залагдлаа

    Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их монгол улс байгуулагдсны 807 жил, Анрдын хувьсгалын 92 жилий ойн баяр наадмын  үйл ажиллагааны хүрээнд Төрийн есөн хөлт цагаан тугыг төрийн ордноос  9 шарга  морьтон төрийн торгон цэрэг   төв цэнгэлдэхэд залан аваачиж, байрлууллаа. Үүний дараа баяр наадмын үйл ажиллагааг нээж, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр монгол түмний их баяр …

  • 11 July

    Хүй долоон худагийн замыг нэг чигийн урсгалтай болгожээ

     Улсын баяр, наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт уламжлал ёсоор болж буй. Үүнтэй холбоотойгоор Хүй долоон худаг хүртэлх зам хэт их ачаалалтай болж, түгжрэл үүсэж, наадамчин олонд хүндрэл учруулдаг. Энэ цаг мөчид ч бас Хүй долоон худаг хүрэх автозам өндөр ачаалал авсан байгаа учраас замын хөдөлгөөний урсгалыг нэг чигийн урсгалтай болгожээ. Одоохондоо Хүй долоон худагаас Улаанбаатарт ирэх чиглэлийн урсгалыг …

  • 11 July

    Хуушуурны үнэ өндөр байна гэв

     Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт наадмын хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байна. Харин айраг нэг аяга нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нэг литр нь 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Наадамчин олон “Энэ жилийн хуушуурны үнэ арай өндөр байна. Нөөцийн махаар хийсэн гэж телевизээр ярьж байсан. Тэгсэн хирнээ их үнэтэй байна. Мах нь ч бүр багасчихаж” гэсэн санал гомсдолтой байсан …

  • 11 July

    Азарга эргэлээ

    Үндэсний их баяр наадмын  азарга  гараанаас эргэж,  барианы зурхай руу хурдлан айсуй. Энэ  удаагийн азарганы уралдаанд түмний эх, түрүү магнай болж байсан Дундговь Өлзийт Б.Наранхүүгийн “Монгол хээр”-ээс эхлээд улс бүс, амйгийн наадмын түрүү айргийн  олон сайхан хурдан буянгууд тоосоо өргөж байгаа билээ. Удахгүй барианы зурхайд   хэний хурдан азарга түрүүлэн ирж уясан эзнээ баярлуулан,  наадамчин олныг цэнгүүлэх бол гэдгийг харах л …

  • 11 July

    Наадмын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

     Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдөр болж байна. Тиймээс наадмын 11, 12-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнэтэй холбогдуулан НЗДТГ болон ЗЦГ-аас “нийт иргэдэд баяр наадмаар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, элдэв осол зөрчилгүй сайхан наадах”-ыг  анхааруулж байна. Г.Сонор ugluu.mn

  • 11 July

    БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

     Хүй долоон худаг 11-12-нд 9.00-18.00 цагт “Сэрсэн тал” соёлын наадам11-нд 14.50-15.20 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр11-12-нд 07.00-9.00 цагт Агаарын бөмбөлөг хөөргөх ажиллагаа11-нд 14.00-цагт Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа 12-нд 7.50-8.20 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 12-нд 9.00-цагт  Шүхрийн буултын үзүүлбэр 13-нд 11.40-12.10 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр …

  • 10 July

    Монгол улсын хүн амын тоо 2.9 саяд хүрлээ

    Наадмын өмнөх өдөр буюу өнөөдөр Монголчууд бидний хувьд бас нэгэн баярт үйл явдал тохиолоо. Учир юу гэвэл Монгол улсын  хүн амын тоо 2.9 саяд хүрсэн  нь түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал болжээ.  Энэ талаар  Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Жил ирэх тусам Монголын хүн ам бага багаар нэмэгдэж буй бөгөөд ийнхүү 2.9 саяд хүрсэнийг олон улсын түвшинд хийдэг стандартын тооцооллоор тогтоосон …

  • 10 July

    Шүдлэнгийн уралдаанд 284 үрээ бүртгүүлжээ

     Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадам хязаалан насаар эхэлсэн бол яг энэ цаг мөчид шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдөлж байна. Энэ жилийн төрийн наадмын шүдлэнгийн уралдаанд эх орны өнцөг булан бүрээн хуран чуулсан газар газар 284 алтан туурт тоосоо өргөхөөр бүртгүүлжээ. Эдэн дотор өнгөрсөн жил даагандаа төрийн …