2013 оны 11-р сарын 06-нд 108 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 95 жолооч хурд хэтрүүлсэн байна. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
7 November
Зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан “Хүүхэд залуучуудын улаан театр” үүдээ нээлээ
ССАЖЯ болон Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр хүүхэд залуучуудын гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, соёл боловсролд эерэг нөлөө үзүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан “Хүүхэд залуучуудын улаан театр” байгуулагдаад байна. Тус театрын хамт олон театрынхаа нээлт, анхны уран бүтээл болгож алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийг тайзнаа амилуулж байгаа юм. 11-р сарын 3-ны …
-
7 November
Ирэх онд тонн зэсийн үнэ 6750 ам.долларт хүрч магадгүй
Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735 ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ. Энэ оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ нэмэгдэж, нэг тонн нь 7150 ам.долларт хүрнэ гэж Barclays санхүүгийн байгууллагын шинжээчид таамаглаж байна. Мөн ирэх жил нэг тонн …
-
7 November
13 нэрийн барааны үнэ өсчээ
Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 11 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 13 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 11-р сарын 1-р долоо хоногт хонины …
-
7 November
Ахмадын орон сууцыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 08-ны 10 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн …
-
7 November
Ч.Оюунтунгалаг “Наньжин-2014” залуучуудын олимпод оролцох эрхээ авлаа
“Наньжин-2014” залуучуудын олимпийн эрх олгох байт харвааны Азийн АШТ-д манай тамирчид амжилттай оролцлоо. Тайван улсад болсон тус тэмцээнд амжилт гаргасан тамирчдын хувьд: -Охидын 60 метрт Хангарьд клубын тамирчин Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртсэн бол А.Сүрэнжав, Б.Номин-Эрдэнэ нар 1/8 шигшээд шалгарчээ. -Насанд хүрэгчдийн тэмцээнээс ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртжээ. Тэрээр эрэгтэйчүүдийн урьдчилсан шатанд 49 тамирчин цэц сорьсноос манай харваач 663 оноогоор долдугаар …
-
7 November
“Улаанбаатар”, “Од” компаниуд гурилын үнээ 70-90 төгрөгөөр нэмжээ
Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд гурилын үнээ нэмжээ. Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан “Улаанбаатар”, “Од” гэх мэт гурилын үйлдвэрүүд гурилынхаа үнийг килограмм тутамдаа 70-90 төгрөгөөр нэмсэн байна. Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагаас эхлэн “Од” группын нэг килограмм “Ургац” гурил 550 төгрөг байсан нь 620 төгрөг болсон бол дээд гурилын үнэ 850 байсныг 920 төгрөг болон нэмэгдүүлжээ. Мөн “Улаанбаатар” компани өнгөрсөн бямба …
-
7 November
Эрчим хүчний Сайдын зөвлөл хуралдлаа
Эрчим хүчний Сайдын зөвлөл 2013 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар болон ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.Эрчим хүчний Сайдын зөвлөлийн хуралдаанаар “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийн тухай, Эрчим хүчний судалгааны институт байгуулах тухай, Говь-Алтай …
-
7 November
“Ард түмэн Та-Хаан” форумд 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ард түмэн Та-Хаан” форумын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Сахилга, хариуцлага сэдвийн хүрээнд өрнөх форумд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөл болсон 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд форумын нээлтэд хэлсэн үгэндээ Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд сахилга, хариуцлагын талаар чамлахааргүй ярьсан. Тодруулбал, сар …
-
7 November
Ким Чен Уны нагац эгч АНУ-ын гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагджээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок хэмээх эмэгтэй гэр бүлийн хүний хамт АНУ-ын гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагдсан байдаг гэнэ. Тэрээр одоогоос 10 жилийн өмнө АНУ-аас улс төрийн орогнол авч тэднээ амьдрах болсон бөгөөд плөстик мэс засал хийлгэн, нэрээ ч өөрчилсөн байдаг аж. Хамгийн анх 1996 онд Ко Ен Сок эгчийнхээ хүүг харгалзах даалгавартай Швейцар улсыг зорьсон …
-
7 November
Урт цагааны түрээслэгчдийг Мэргэжлийн хяналт, татварынхан зохион байгуулалттайгаар дарамталж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө гуравхан хоногийн өмнө хууль шүүхийн удирдлага болон иргэд, олон нийтэд зориулан “Иргэний танхим”-д уулзалт хийсэн билээ. Тэрээр энэ үеэрээ “Монгол Улсыг хуулийн засаглалтай улс болгоно. Албан тушаалтнаас илүү хууль засагладаг нийгэмд шилжих шинэтгэлүүдийг эхлүүлнэ” гэдгээ онцолсон. Мөн тэрээр “Манайд нэг зовлон байна. Бизнесийн салбар дээр бүх дарамт очиж байна. Хамгийн идэвхтэй ажиллаж, баялаг бүтээж байгаа …
-
7 November
Эрээнд манай үндэсний үйлдвэрлэгчдэд зориулан түрээсгүй худалдааны талбай ажиллуулна
МҮХАҮТ Эрээн хотын засаг захиргаатай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Эрээн хотын худалдааны төвд Монголын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан худалдааны талбайг нэг жилийн хугацаанд түрээсийн төлбөргүйгээр ашиглуулах гэрээг байгуулахаар болжээ. Тус гэрээ байгуулагдсанаар манай үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтрагч түншээ олох, хөрөнгө оруулалт босгох боломжтой болох юм байна. Одоогоор энэхүү ажлын бэлтгэл хангагдаж дуусаад …
-
7 November
Үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаан болно
Монгол улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Үндэсний бөхийн оюутны улсын аварга” шалгаруулах багийн барилдаан ирэх даваа гарагт буюу энэ сарын 11-нд Бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдаанд Шонхор-Олимп дээд сургууль, Аварга биеийн тамирын дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль зэрэг биеийн тамирын чиглэлийн сургуулиуд бусад их дээд сургуулийн залуус баг болж эр бяраа үзнэ. МОНГОЛ …
-
7 November
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжийн анхааралд
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд 2013 оны газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрийн суурь үнэ төлөх гэрээг 2013 оны 11-р сарын 06-15 хооронд сумын ЗДТГазарт ирж хийхийг анхааруулж байна. Бүрдүүлэх материал: 1.Газар эзэмших гэрээ, 2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 3. Газрын төлбөр төлсөн баримт 4.Кадастрын зураг Холбоо барих утас:97120034 Төв аймаг Эрдэнэ сумын ЗДТГазар
-
7 November
Сэлбийн намагтай гудамжийг засч тохижуулжээ
Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Энэ ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байгаа юм. Өчигдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн 46-р гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21-р хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл