Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 19 August

    Роберто Сальдадо, Тоттенхэмд ялалт авчирлаа

     Өнгөрсөн шөнө “Селхерст парк” цэнгэлдэх хүрээлэнд Тоттенхэм болон Кристал Пелас багуудын дунд тулаан болж өнгөрлөө. Премьер лигт дэвшин өрсөлдөж буй Кристал Пелас баг эхний тойргийн тоглолтонд 0-1 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Гэвч Пелас клубынхэн бэлтгэл сайтай байгаа нь Тоттенхэм клубынхэн тоглолтын 50 дахь минутад торгуулийн цохилтоос ганц оноо авснаас харж болохоор байв. Гоол- Роберто Сальдадо Г.Сонор

  • 19 August

    “Улаанбаатар – Цэвэр агаар” төслийн талаар хэлэлцэнэ

                 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр 13:30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд эхлэнэ.  Хурлаар Үндэсний хорооны 2013 оны хагас жилийн тайланг хэлэлцэнэ. Мөн Дэлхийн банкны “Улаанбаатар – Цэвэр агаар” төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 19 August

    Хуульчидын анхдугаар их хуралд оролцогчидыг бүртгэж эхэллээ

       Ирэх сарын 5-нд хуульчдын анхдугаар их хурал болно. Үүнтэй холбогдуулан хуульчдын төлөөлөгчдийн нэр дэвшилт өнөөдрөөс эхэллээ. Нэр дэвшсэн хүмүүсийн нэрс энэ сарын 23-нд тодорхой болох юм. Мөн хуульчдын анхдугаар хурлын үеэр болох сонгууль цахим хэлбэрээр явагдана.

  • 19 August

    Египтэд өдөрт 100 гаруй хүн амиа алдаж байна

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Египетэд болж буй үйл явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Тус улсад засгийн эрхээс түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон хүчнийхэн, цагдаагийнхны тэмцлийн улмаас өнгөрсөн долоо хоногт л гэхэд 700 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархадсан юм. Бан Ги Мүн “Энэхүү аюултай мөчид Египетчүүд хүний амь насыг цаашид хороохгүй байх …

  • 19 August

    Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдсэн хичээлийн хэрэгсэлийн үзэсгэлэн худалдаа болно

        Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдсэн хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нөөс 31-ны хооронд Монголын үндэсний циркд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Америк, Англи, Германи, Солонгос, Япон зэрэг орнуудаас цөөхөн тоогоор орж ирсэн олон арван нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд хамгийн чанартайгаар, хамгийн хямдаар худалдаалагдах юм.    Уг үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулагч “OnSale” групп …

  • 19 August

    Ногооны үнэ буурсан байна

       Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 8-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 26 нэрийн барааны үнэ тогтвортой, 6 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7525 төгрөг, үхрийн ястай мах 8400 төгрөгийн …

  • 19 August

    Тавантолгой компани тээвэрлэлтээ шороон замаар хийж эхэллээ

     “Таван толгой” ХК өнөөдрөөс эхлэн шороон замаар тээвэрлэлтээ хийж эхэллээ. Шороон замаар тэвээрлэлт хийх болсон шалтгаан нь Гашуунсухайт-аас Тавантолгой хүрэх автозамыг тавьсан “Энержи ресурс” компани эл замаар тээвэрлэлт хийхэд нэг машинаас 400 мянган төгрөгийн татвар авна хэмээсэнтэй холбоотой аж. Хэт өндөр татвар төлж тээвэрлэлт хийх нь ямар ч ашиггүй тул Зам, тээврийн сайд А.Гансүх болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрсний компаниудын удирдлагатай уулзаж, …

  • 19 August

    Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн ажил хэвийн явагдаж эхэллээ

       “Тавантолгой” ХК-ийн нүүрсний тээвэрлэлтийн ажил зогсоод байсан юм.  Тэгвэл тус компани өнөөдрөөс эхлэн тээвэрлэлтээ хийж эхэлсэн байна. “Гашуунсухайт-Тавантолгойн автозамыг “Энержи ресурс” компанийнхан тавьсан тул их хэмжээний төлбөр төлж нүүрс тээвэрлэх шаардлагатай болоод буй юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх нар нүүрсний компаниудын удирдлагатай уулзаж, шороон замаар тээвэрлэхийг зөвшөөрсөн байна. Ингэснээр нүүрс тээвэрлэлтийн ажил хэвийн явагдаж эхэлсэн байна. …

  • 19 August

    Нарантуул зах өнөөдөр, маргааш ажиллахгүй

     Олон улсын худалдааны төв буюу Нарантуул захын дундуур зам тавих гэж байгаатай холбоотойгоор тус зах өнөөдөр, маргааш ажиллахгүй. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн  хуралдаанаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр авто …

  • 19 August

    Улаанбаатарын Хятад хороолол

    Зуун айл “хятад хороолол” болжээ Манай улсад хамгийн их хууль бусаар ажилладаг хүмүүс БНХАУ-ын иргэд байдаг. Тэгвэл одоо тэд бүр манай улсад төвхнөж амьд­рахаар шийдээд байгаа бололтой. Учир нь өдгөө нийслэл­чүүдийн бараг 70 хувь нь орон сууцгүй байхад Хятад иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хо­рооллыг тэр чигээр нь худал­дан авч цөөхөн хэдэн монголчуудын санхүүгийн чадваргүйг нь далимдуулан  олноороо …

  • 19 August

    Хэт халуунаас болж эрчим хүчний хязгаарлалт хийнэ

     Өмнөд солонгосын эрх баригчид  цаг агаарын хэт халалтаас болж  эрчим хүч таслаж болзошгүй тухай иргэдэд анхааруулаад байна. Өмнөд солонгосын засгийн газар тус улсын иргэдийг эрчим хүчинд хэмнэлттэй хандахыг уриалсныг  Ренхап агентлаг уламжлав. Үйлдвэр аж ахуйн бүх газар, төрийн байгууллагууд, орон сууцны конторууд, дэлгүүрүүд нь даваа гаригаас эхлэн гурван өдрийн турш 10:00-18:00 хооронд цахилгаан эрчим хүч ашиглалтаас татгалзах ёстой гэж Өмнөд …

  • 17 August

    “Монголын Мистер-2013” маргааш эхлэнэ

      “Монголын Мистер-2013” бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Соёлын төв өргөөнд болно. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээн 12 ангилалд болно. Тухайлбал, эрэгтэй 60 кг, 65кг, 70кг, 75кг, -80кг, +80 кг жин болон эрэгтэй, эмэгтэй фитнесс, модел, фигур фитнесс гэсэн ангиллуудад оролцогчид өрсөлдөнө. Тэмцээнийг Монголын бодибилдинг фитнессийн холбооноосзохион байгуулж байгаа бөгөөд маргааш 12.00 цагаас Соёлын төв …

  • 17 August

    “Ахмадын хотхон-1” үйлдвэрийн газар байгуулна

       “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороололд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 300 айлын Ахмадын орон сууцны цогцолбор барилга баригдсан.    Энэхүү цогцолбор барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэгтэй “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот …

  • 17 August

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар ҮАБЗ-д мэдэгдэл хүргүүлэв

       УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгой төсөлд үүсээд байгаа нөхцөл байдлыг үндэслэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе. Оюу толгойн ордоос баяжмал ачигдаад сар гаруй болсон ч Монгол Улсад орлого орохгүй, орох ч нөхцөлгүйгээр хөрөнгө оруулагч тал эртнээс зохицуулсан болох нь улам тодорхой болж байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилвэл тэдний “хөрөнгө оруулалт” гэж нэрлэж буй …