Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 23 December

    М.Энхболд үе үеийн сайд нартай уулзлаа

    Өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд үе үеийн ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзан, улс эх орны өнөөгийн байдал болоод цаашид хэрхвэл зохих талаар санал бодлоо солилцжээ. Тус уулзалтад ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном, М.Энхсайхан нар ирсэн бол С.Баяр, Сү.Батболд нар гадаадад, Р.Амаржаргал эмнэлэгт хэвтсэн, Д.Бямбасүрэн нар уулзалтад ирэх боломжгүй болохоо мэдэгдсэн байна. Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд “нэг сар гаруйн өмнө …

  • 23 December

    “Богдхан хайрханы хишиг” барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

     Өчигдөр  Монгол  бөхийн өргөөнд Богдхан хайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо.  Тус  барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба анх удаа түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэлээ.  Харин Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн …

  • 23 December

    ҮАБЗ-өөс “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвлөмж гаргав

    ҮАБЗ-өөс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гаргав Монгол Улсын ҮАБЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг дэмжиж, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, манлайллаар хангаж ажиллах, Ухаалаг төрийн …

  • 23 December

    Монгол бүсгүй 4 ихэр хүүхэд төрүүллээ

    Өнөөдөр өглөө ЭХЭМҮТ-д дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн баярт явдал тохиожээ.  Ихрүүдийн гурав нь охин, нэг нь хүү бөгөөд эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Ихрүүдийн ээжийг Хандсүрэн гэдэг бөгөөд 23 настай, аавыг Баттулга гэдэг ба Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суудаг юм байна. Хосууд анх сумынхаа эмнэлэгт хоёр ихэр хүүхэдтэй гэж оншлогсон бөгөөд хотод ирж үзүүлэхэд дөрвөн ихэр тээж …

  • 23 December

    Өнгөрсөн шөнө гэмт хэрэг, зөрчлийн 1760 дуудлага иржээ

    2013 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1760 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хулгайлах 2, булаах 2, хүчиндэх 2, танхайрах 6, зам тээврийн хэрэг 14, осол 17 гарч 18 хүн гэмтсэн байна.

  • 23 December

    Хилээр хөлдүү чоно хууль бусаар гаргахыг завджээ

       2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор  Бичигтийн боомтын захиргааны жолооч Э албаны  96-96 СҮА Ланд 80 маркын автомашинд хөлдүү чоно 2 ширхэг, чононы шулсан толгой 1 ширхэг, чононы ходоод 1 ширхэг, үнэгний элдсэн арьс 1 ширхэгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн хорооны …

  • 23 December

    Ямар ч химийн оролцоогүйгээр байгалиасаа хар өнгөтэй ургадаг сарнай

    Та бүхэн хар сарнай  цэцэг хүний оролцоогүйгээр зүгээр л байгалиасаа хар өнгөтэй ургадаг гэдэгт итгэх үү? Тэгвэл итгэхээс өөр аргагүй юм. Учир нь Туркын Хальфети хэмээх шилтгээнд ургадаг юм байна. Тиймээс уг сарнай “Хальфети сарнай” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд муу мэдээ, уй гашуу, гуниг, үхлийн илэрхийлэл болдог ажээ. Хамгийн сонирхолтой нь хар сарнай зөвхөн Хальцети шилтгээний нэг хэсэг нуранги бүхий …

  • 23 December

    Ажилласан жилийн нөхөн олговрыг 2015 оноос олгоно

    УИХ-ын эмэгтэй гишүүд, иргэдээс 1991-1994 онуудад дөрвөөс дээш хүүхэдтэй 27 жил ажилласан эмэгтэй, 32 жил ажилласан эрэгтэйг нас харгалзахгүй тэтгэвэрт гаргаж байснаас  олон иргэн хохирсон  тул хуульд хамааруулж өгөхийг хүссэн байна. Эл асуудлаар иргэн шүүхэд хандаж, шүүх иргэний талд  асуудлыг шийдвэрлэжээ. Тиймээс  журамд өөрчлөлт оруулж 1991-1994 онд дөрвөөс дээш хүүхэдтэй эсвэл 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил  ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн …

  • 23 December

    Ю.Цэдэнбал агсны ОХУ-д өнгөрүүлсэн амьдралаар кино хийнэ

    Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны ОХУ-д өнгөрүүлсэнсүүлийн 7 жилийн амьдралын талаар кино хийхээр болжээ. Тодруулбал, түүний хүү Ц.Зоригийн бичсэн “Сүүлчийн долоон жил” хэмээх тэмдэглэл номоор кино хийх юм байна. Ю.Цэдэнбал агсаны амьсгал хуруухаас өмнөх 7 жилийн хугацаанд Орос улсад хэрхэн аж төрж байсан талаар дэлгэрэнгүй үзүүлэх ажээ. Энэхүү санааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гаргасан бөгөөд анх …

  • 23 December

    УИХ-ийн гишүүд “Гал үндэстнийхнийг” батлан даалтад гаргаж авч чадсангүй

    Төрийн ордон руу гал нээн улмаар хэд хэдэн обьектод сургуулилтын тэсрэх бөмбөг суурилуулж, бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хэргээр хорих ангиудад саатуулагдаад буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй нэр бүхий зургаан иргэнийг УИХ-ын гишүүн Г. Уянга, С. Ганбаатар, Ц. Оюунбаатар, Л. Цог нар батлан даалтад гаргаж авах хүсэлт тавьсан чхууль хяналтын байгууллагаас  хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Учир нь …

  • 23 December

    Жудочид шинэчилсэн дэлхийн чансааг тэргүүлж байна

    Олон улсын жудо бөхийн холбооноос дэлхийн жудочдын чансааг Азийн цуврал тэмцээнүүд болох “Абу Даби, Чэжүгийн гранпри, болон Токиогийн “Их дуулга””-ын дараа дахин шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, – 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин гуравт, олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар дөрөвт, Г.Хэрлэн есдүгээр байрт – 66 кг-д 1830 оноогоор олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нэгт, С.Мияарагчаагийн рейтинг 11-рт бичигдэж ухрав. – …

  • 23 December

    “Алтан Өд”-ийн эзэд тодорлоо

    Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах наадам өчигдөр болж өндөрлөлөө. Оны шилдгүүдээр: Яруу найргийн төрөлд Г.Баяр “Танихгүй цэцгийн үр” номоороо Хүүрнэл зохиолын төрөлд Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа” номоороо Хүүхдийн зохиолын төрөлд Р.Ганчимэг “Дусал мэдрэмж” номоороо Жүжиг, киноны зохиолын төрөлд Б.Батрэгзэдмаа “Их хатан санаа” номоороо Орчуулга, баримтат уран зохиолын төрөлд Г.Чинбаяр “Моби Дек” …

  • 23 December

    Үнийн өсөлт, инфляцийн дарамт улсын хөгжилд чөдөр болсоор байна

    Зах зээлээ эрүүлжүүлэх шаардлагатай байна Монголчууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд жилээд 24 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд хувь хүн өмч хөрөнгөтэй болсон, дур­тай зүйлээ хийдэг, чө­лөөт өрсөлдөөний зарчимд шилж­сэн гээд олон сайхан зүйл бий болсон ч эрүүл бус зах зээл хүчээ авч байгаа нь өдөр ирэх тусам мэдэгдэх болов. Зах зээлийн жамаараа эрэлт хэрэгцээ нэмэгдээд ний­лүүлэлт …

  • 23 December

    “Цолмон ус” компани ШӨХТГ-ыг шүүхэд өгнө

    “Цолмон ус” ХХК Шу­дарга өрсөлдөөн хэрэг­лэгчийн төлөө газрын эсрэг шүүхэд гомдол гаргахаар болжээ. ШӨХТГ-т “Жем Хужирт” ХХК,   “АПУ” ХХК-аас: “Штиммэ Лэбэнс”, “Цолмон-Ус” ХХК-иуд нь ХБНГУ-д үйлд­­­­вэр­лэсэн ОХУ-ын “Фаворит” компаниас им­­­порт­­­лон оруулж ирсэн “Stimme Lebens” нэ­­рийн ус цэвэршүүлэгч төхөө­­рөм­­жийг борлуулахдаа ма­най үйлдвэрийн бүтээг­дэ­хүүний нэр хүндэд илтээр нөлөөлөхүйц сурталчилгаа хийж байгааг хуулийн да­гуу шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан байна. Энэ …