Марк Цукерберг – FacebookЭнэ залуугийн тухай та бид хангалттай ихийг мэднэ. Тэрээр Харвардын их сургуульд байхдаа таван найзын хамт “Facebook”-ийг анх бий болгосон. Энэ тухай “Social Network” нэртэй кино хүртэл гарсан. Гэхдээ энэ кинонд үнэн бодит зүйл маш бага орсон гэж Mарк Зукерберг киног үзсэний дараа мэдэгдсэн байдаг. Тэрээр “Кино урлагийг би хүндэтгэж үздэг. Кино бол кино шүү дээ. Зарим …
Мэдээ мэдээлэл
December, 2013
-
12 December
Р.Амаржаргал гишүүн хэвээр үлдлээ
УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ гаргаад байсан Р.Амаржаргал гишүүний эл хүсэлтийг гишүүд хүлээж авсангүй. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний өргөдлийг хэлэлцэж “дэмжье” гэсэн томёлолоор нууц санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 34 нь буюу 52.3 хувь нь дэмжихгүй гэсэн санал өглөө. Нэгдсэн хуралдаанд 65 гишүүн оролцсон юм.
-
12 December
Замын түгжрэлийг бууруулах ажилд зах, худалдааны төвүүд хамтран ажиллана
Томоохон зах худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг төдийгүй олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдэд зах худалдааны төврүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Дахүрээ”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчитшонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзан, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг …
-
12 December
Чингисийн талбай дахь каток энэ ням гаригт нээгдэнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар болж, өчигдөрөөс засаж эхэлээ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн …
-
12 December
“Оюутолгой”-н ТУЗ-ын хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан хоёр дахь өдрөө манай оронд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн хуралдаанд “Оюутолгой” компанийн Монголын болон гадны талаас томилогдсон ТУЗ-ийн гишүүд оролцож байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард “Оюутолгой”-д үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монгол талын ТУЗ-ийн гурван гишүүн Лондонг зорьж, 15 асуудлын хүрээнд шийдэлд хүрсэн билээ. Тэгвэл энэ удаагийн ээлжит хуралдаанаас ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт …
-
12 December
ГССҮТ-ийн даргын албан тушаалд 4 хүн өрсөлдөж байна
Эрүүл мэндийн сайдаас ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны 12-р сард багтааж зохион байгуулах талаар захиалга ирүүлжээ. Тиймээс зөвлөл хүсэлтийн дагуу 12-р сарын 6-ны өдөр хуралдаж, Төрийн албаны зөвлөл, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл оролцсон сонгон шалгаруулалтын комиссыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын …
-
12 December
Цахилгааны төлбөрийн мэдээллээ мессежээр авах боломжтой боллоо
Иргэд цахилгааны төлбөрийн үлдэгдлээ шалгахын тулд хэрэглэгчдэд үйлчлэх төвийг зорьдог цаг түүх болон үлдлээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч цахилгааны төлбөрөө шалгахыг хүсвэл үүрэн холбооны бүх оператороос 137004 дугаарын утсанд хэрэглэгчийнхээ кодыг мессежээр илгээснээр төлбөрийн мэдээллээ авах боломжтой болжээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани иргэдийн цагийг хэмнэх, үйлчилгээгээ шуурхай байлгах зорилгоор ийм үйлчилгээг нээж байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдлээ шалгахад мессежийн энгийн тарифаар …
-
12 December
Хүн төрөлхтөнд тохиосон техникийн хамгийн том долоон осол
1984 оны арванхоёрдугаар сарын 3-ны өглөө Энэтхэгийн Бхопал хотод химийн үйлдвэрт томоохон осол гарчээ. Бхопалын ослыг химийн үйлдвэрлэлд тохиосон Хирошима гэж нэрлэдэг. Уг ослын улмаас ганцхан цагийн дотор хагас сая гаруй хүн хордсон гэдэг. Осол гарсан өдөр 4000 орчим, хоёр долоо хоногийн дотор 8000 хүн амиа алдсан гэсэн судалгаа байдаг. Дэлхий дахин үүн шиг аймшигтай техникийн ослыг мэдэрч байсангүй. Цаашид …
-
12 December
БНАСАУ-д 6 тэрбум тонн нөөцтэй ховор төмөрлөгийн орд газрыг илрүүлжээ
БНАСАУ-д дэлхийд томоохонд тооцогдох ховор төмөрлөгийн орд газрыг нээн илрүүлсэн тухай Умард солонгосын SRE Minerals компани мэдээлэлжээ. Пхеньянаас баруун-хойно 150 км зайд орших «Чонжу» орд газрын нөөцийг хэдэн триллион доллароор үнэлэж байгаа бөгөөд орд газар 6 тэрбум тонн ашигт малтмалын нөөцтэй аж. Харин нийт нөөцийн 216,2 сая тонн нь ховор төмөрлөгийн нийлэг юм байна. SRE Minerals Умард Солонгосын байгалийн нөөцийг …
-
12 December
“МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн жүжгийн туульс тайзнаа амилхад бэлэн болжээ
Монголын аугаа их түүхийн тавцанд алдар гавъяа, үйл хэргээрээ мөнхөрсөн 9 эх хатдын тухай “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс 2013 оны 12 сарын 15,16,17-нд 19:00 цагт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа тоглогдох гэж байгаатай холбогдуулан ҮДБЭЧ-хан мэдээлэл өглөө. Бүжгэн жүжгийн ерөнхий продюсераар Г.Цоггэрэл /ерөнхий захирал/, Цомнолыг Н.Болд /дэд захирал/, Хөгмийн зохиолч Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Дэглэн найруулсан Д.Баярбаатар /ерөнхий бүжиг …
-
12 December
Монгол, ОХУ-ын хамтарсан үйлдвэрүүдэд шалгалт хийнэ
Монголын Үндэсний аудитын газар, ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран 2014-2016 оны хооронд Монгол, ОХУ-ын хамтарсан үйлдвэрүүдэд шалгалт хийхээр болжээ. Шалгалтын эхний ээлжинд буюу 2014 онд “Эрдэнэт” үйлдвэрийг, 2015 онд “Монголросцветмет” үйлдвэрийг, 2016 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шалгахаар хоёр тал харилцана тохиролцсон байна.
-
12 December
Жолооч нарын 67 хувь нь торгуулиа төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 12-р сарын 10-ны өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 185 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. Үүнээс гэрлэн дохионы зөрчил …
-
12 December
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
Монгол ньюсд: 11.00 цагт Дэлхийн автомашин, мотоциклийн холын зайн бартаат замын дэлхийн хамгийн том тэмцээн болох “Дакар ралли 2014”-д Монголоос гурван тамирчин оролцох тухай мэдээллийг сонирхоорой. 12.00 цагт Оны шилдэг залуучуудыг тодруулах “Алтан сарнай” наадмын талаар “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооноос мэдээлэл хийнэ. 13.00 цагт АТГ, шинжээчдийн багаас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний дүнг танилцуулна. Бусад: “Иргэдийн оролцоотой …
-
12 December
Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийнхэн болон бизнесийнхэнтэй зангиагүй уулзалт хийжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөлтэй зангиагүй уулзалт өнөөдөр хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хуран цугларсан та бүхний амгаланг айлтгая. Энэхүү уулзалтаар “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго зорилтууд болон түүний хэрэгжилтийн талаар та бүхэнтэй санал солилцож, энэ тал дээр бүгдээрээ нэгдсэн ойлголттой болохыг зорьсон юм” …
-
12 December
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
09.00 цагаас: 1. Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/. 2. Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай: Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна. 3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/. 4. Агаарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл