Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 22 August

    “Монгол аялгуу-2” тоглолт 10 сарын 12 нд Токио хотноо болно

    Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ирэх 10 сарын 12 нд Японы Токио хотын Кюүриан танхимд “Монгол аялгуу-2” нэртэй тоглолт хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь 2011 онд  “Монгол Аялгyy” хэмээх уран бүтээлийн бүрэн хэмжээний концeрт зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн тоглолтонд МУГЖ Г.Ариунбаатар, СТА Д.Отгонжаргал, “Арга билэг” хамтлаг оролцоно. Түүнээс гадна тоглолтыг урьтаж 10 дугаар сарын 5,6-ны ѳдрүүдэд эдүүгээ Морин хуур сонирхон …

  • 22 August

    Ой тогтоолт, цээж бодолтын олон улсын нээлттэй тэмцээн болно

        Туркийн Анкара хотод “МЕМОRIAD-2013” ой тогтоолт, цээж бодолтын олон улсын нээлттэй тэмцээн ирэх сарын 30, 31-нд болно. Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар дасгалжуулагчаар нь ажиллах юм байна. Тус тэмцээнд манай баг тамирчид оролцохоор болсон аж. Тэмцээний бага насанд Г.Тэмүүлэн (2013 оны ой тогтоолтын улсын дэд аварга),дунд насанд Ц.Бат-Эрдэнэ (2013 оны улсын дэд аварга), дунд нас болон насанд хүрэгчдэд …

  • 22 August

    Долларын ханш 1588 төгрөгт хүрлээ

    “Найман шарга” вальютын захад: Авах  /төгрөг/ Зарах  /төгрөг/ Доллар 1586 1588 Юань 261 261,70 Рубль 48,20 48,70 Иен 16,10 16,20 Евро 2122 2135 Э.Базаржав  

  • 22 August

    Хөтөлийн цементийн үйлдвэрийн даргыг баривчилжээ

      Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал А.Шоовдорыг энэ долоо хоногийн даваа гаригт цагдаагийнхан баривчилжээ. Учир нь түүнийг авлигын хэргээр шалгаж эхэлсэн байна. Түүнийг Дархан-Уул аймгийн Дархан сумын хорих 445 дугаар ангид хорьж шалгаж байгаа юм. Их хэмжээний авлигын хэргээр түүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа. Хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг мөн байцааж эхэлжээ. АТГ-аас А.Шоовдорт эрүүгийн …

  • 22 August

    103 настай цоглог эмээ Айда Мендис

    Хөдөлгөөн бол мөнхийн залуу, эрүүл амьдралын үндэс гэдгийг баталсан олон хүмүүс байдаг. Тэдний нэг болох Айда Мендис /Aida Mendis/-ийг бид та бүхэнд танилцуулж байна. Бразилын Макапа хотод амьдардаг энэ хатагтай 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш гурав дахь удаагаа шүхрээр саяхан үсрэлт хийжээ. Тогтмол гүйж, усанд сэлж, бөмбөг тоглодог, спортлогэмээ маань  зааварлагч Пауло Роберто /Paulo Roberto/-гийн хамт Бразилын хил дээр …

  • 22 August

    МАН-ын Шинэчлэлийн хороо Хөвсгөл аймагт салбараа нээлээ

       МАН-ын Шинэчлэлийн хороо энэ сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэчлэлийн өргөө гэрээ барьж, намынхаа шинэчлэлийн асуудлаар иргэдээс санал бодлоо сонсож эхэлсэн байна. Энэ үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл тавьж,нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.  МАН-ын Шинэчлэлийн хорооны залуустай уулзаж танилцсан Хөвсгөл аймгийн нутгийн иргэд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид …

  • 22 August

    Ц.Оюунгэрэл, Л.Болд нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барина

        УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын санаачлан боловсруулсан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина. Гишүүд өнөөдөр 09:40 цагт хуулийн төслийг гардуулан өгөх юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 22 August

    Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хийж буй хөдөлгөөний хязгаарлалт

    2013 оны 8-р сарын 24-с 8-р сарын 31-ний хооронд улсын дугаарын сүүлийн оронгийн цифр тэгш, сондгоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулана. Уг шийдвэр нь 8 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр ба хичээлийн шинэ жил болон “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй зам засварын ажилтай холбогдуулан гарсан болно.

  • 22 August

    Өнөөдөр 22-ын товчооны постуудад шалгалт хийнэ

     Өнөөдөр 22-ын  товчооны постуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийх гэж байна. Учир нь иргэд нийслэл хотод хулгайгаар тарвага оруулж ирэх магадлал өндөр байгаатай холбоотой юм. дашрамд дурьдахад, модны хулгайн замаар тарвага оруулж ирэх магадлалтай байдаг тул Эрүүл мэндийн яам, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран  пост ажиллуулж эхэлсэн юм. Энэ удаагийн …

  • 22 August

    Нийслэлийн төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй барилгуудын нэрс

    Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдохоор болоод байна. Тиймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд шинээр баригдсан болон баригдаж байгаа дараах барилгуудад төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгох боломжгүй юм гэж Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-аас мэдээллээ. УЛААНБААТАР хотын хэмжээнд баригдаж байгаа төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлгүй зөвшөөрөлгүй …

  • 22 August

    Дүүрэг бүрт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарна

     Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн автозамын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн, худалдааг дүүрэг бүрт 2-оос доошгүй цэгт гаргахаар боллоо.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа”-г 8 сарын 22-ноос эхлэн  Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт 13,14,15-р хорооны Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт  “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар …

  • 21 August

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсад айлчилна

       Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлал ирэх есдүгээр сарын 11-14-ны хооронд үргэлжилнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байна. Мөн Ерөнхий сайд Японы Эдийн засгийн байгууллагуудын болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн …

  • 21 August

    Арсенал бидний хожигдолд буруутай

      эх сурвалж: хийморь.мн

  • 21 August

    “Нүүдэлчдийн Цэнгээн 2013”-ийн нээлт 17:00 цагт болно

      “Нүүдэлчдийн Цэнгээн 2013” төсөл Монголын Уран зургийн галерейд “Гэрээс гэр” үзэсгэлэнгээр өнөөдөр 17.00 цагт нээлтээ хийх гэж байна. Уг төсөл Уран зургийн галерейд нээлтээ хийн Монгол орон даяар аялан, Хөвсгөл болон говиор дайрч, Сөүл хүртэл үргэлжлэх нь ээ. Уг төслийн оролцогч, уран бүтээлчдийг нэгтгэж буй шалтгаан болон ирээдүйгээ гэсэн сэтгэл нь олон улсын “Лууны есөн толгой” төсөлтэй холбож өгдөг …

  • 21 August

    Английн алдарт “Blue” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

    “Michael Learns to Rock” хамтлагийнхныг монголчуудтай уулзуулсан “Evento” ХХК-ынхан энэ удаад Английн алдарт “Blue” хамтлагийг эх орондоо урьжээ. KAZAKY, BACKTREETBOYS PITBULL,  NICOLE зэрэг дэлхийн одуудыг монголд ирнэ гэсэн ч нэг нь ч ирээгүй. PITBULL-ын тоглолттын тасалбар нь худалдаанд гарсны дараа ирэхгүй нь тодорхой болж үзэгчид ч хулхидуулсаар. Мөн  ETV телевизийн урилгаар Солонгосын алдарт T ARA, DAVICH,I SEE YA, зэрэг хамтлагууд ирэх …