Өнгөрсөн долоо хоногт ам.доллар төгрөгийн эсрэг нийт 51 төгрөг 29 мөнгөөр суларсан байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар төгрөг ам.долларын эсрэг чангарч нээгдэв. Ам.доллар төгрөгийн эсрэг 1691 төгрөг 69 мөнгөнөөс 1671 төгрөг 93 мөнгө хүрч 19 төгрөг 76 мөнгөөр суларсан бол евро төгрөгийн эсрэг 2334 төгрөг 70 мөнгөнөөс 2301 төгрөг 24 мөнгө хүрч 33 төгрөг 46 мөнгөөр, Фунт төгрөгийн эсрэг 2873 …
Мэдээ мэдээлэл
December, 2013
-
16 December
64-р цэцэрлэгийн хуучин барилгын суурин дээр тоглоомын талбай барина
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 12 сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 64-р цэцэрлэгийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгонд байрлах 64 дүгээр цэцэрлэгийн хуучин барилга байгууламжийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05-157/4138, …
-
16 December
“Хар хорин, Нарантуул” орчмын замын түгжрэлийг удахгүй арилгана
Авто машин байтугай явган хүний түгжрэл үүсч байдаг нарантуул захын авто замын түгжрэл, бөглөрөл тун удахгүй багасах нь ээ. Тодруулбал, захуудын ойролцоох замын түгжрэл багасгах зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Нарантуул”, “Хархорин” захын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Гэрээнд заасны дагуу “Нарантуул” захын хашаан дотор хөдөлгөөн зохицуулах 20 …
-
16 December
“Yes nuclear” гэж хэлэх цаг болжээ
Болж өгвөл өвлийн цагт жирэмслэхгүй байхыг эмэгтэйчүүдийн эмч зөвлөв. Учир нь утаанаас болж ургийн гажиг нэмэгдсэн гэнэ. Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгааг харахад ураг өсөлтгүй болсон гэх оноштойгоор 2009 онд 202, 2010 онд 278, 2011 онд 480, 2012 онд 610 хүн эмнэлэгт хандсан байна. Тодруулбал, жирэмсэн гурван эмэгтэй тутмын нэгнийх нь хүүхэд гэдсэндээ эндэх болсныг, хоёрдугаар төрөхөд эл шалтгаанаар өдөртөө …
-
16 December
УИХ-ын дарга Чөлөөт хэвлэл үүсч, хөгжсөний мэндчилгээ дэвшүүллээ
Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн салбарын нийт ажилтан, ажиллагсдад Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч, хөгжсөний 25 жил, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Ардчиллын эхний он жилүүдэд ард иргэддээ хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнэ, энэ нийгмийн үнэт зүйлийг тайлбарлан таниулж, үзэл бодол, итгэл үнэмшлийг нь төлөвшүүлэхэд чөлөөт сэтгүүл зүй онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. 70 …
-
16 December
ДАШТ-ий Сонгомол бөхийн төрлийн багийн дүнг шинэчиллээ
Өнгөрсөн 9-р сард Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн ДАШТ-ний сонгомол бөхийн төрлийн 120 кг-ын жинд түрүүлсэн Иран улсын бөх Амир Алиакбари допингийн шинжилгээнд бүдэрснээр алтан медалиа хураалгаж, бүх насаараа барилдах эрхгүй болсон билээ Улмаар 120 кг-ын жингийн эхний 10 бөхийн нэрсэд өөрчлөлт орсон тул багийн дүнг шинээр боджээ. Багийн дүнг шинээр бодоход Иран улс 19 оноотой …
-
16 December
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
09.00 цагаас Хүний эрхийн Үндэсний комисс Иргэний нийгмийн байгууллагуудын 7 дахь уулзалт болно. Хүний Эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцох тус уулзалт НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн байранд болно. 10:00 цагт Цамбагарав үйлчилгээний төвийн ”Соёмбо” кино театрт “Төгсөлтийн аргачлал-36 сар” төслийн нээлт болно. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ-аас хамтран Өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах зорилготой …
-
16 December
“HAUTE COUTURE-2014” гоёлын даашинзны загварын шоу болно
Монголын хувцас загварын ертөнцөд хүч түрэн орж ирж буй “SALIRE TULIPANO” буюу залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан, шинэ жилийн баярт зориулан урласан “HAUTE COUTURE-2014” гоёлын даашинзны загварын шоу “Blue moon art gallery”-д 2013 оны 12-р сарын 18-нд 20:00 цагаас ганцхан удаа зохион байгуулагдах гэж байна. Энэ үдэш залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын гоёлын даашинзны коллекц …
-
16 December
Намын бүлгүүд болон Ажлын хэсгүүд хуралдана
Өнөөдөр улсын их хурал дахь нам, эвслийн бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” …
-
16 December
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
Шинэ жилээр төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр тансаглахгүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас яам, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудад шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах даалгаврыг гаргалаа. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн мөнгөөр архи, согтууруулах …
-
16 December
PC тоглоомын газруудыг орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглолоо
Зөвхөн Улаанбаатарт интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй байдаг бөгөөд энд насанд хүрээгүй хүүхэд, залуучууд ихэвчлэн тоглож, аллага хүчирхийлэлтэй тоглоомыг хэсэг бүлгээрээ баг болж олон цагаар, хоногоор тоглож, архи тамхи хэрэглэж, садар самуун вэб хуудас үзэх зэрэг сөрөг үр дагавар гарч эцэг эхчүүд, багш нарын сэтгэлийг ихээр зовоох болсон. Энэ байдлыг зохицуулах “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг …
-
16 December
Бөмбөгөрийн гүүрэн гарц 12 сарын 30-нд ашиглалтад орно
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн …
-
16 December
Талбайн сүлд мод гэрэлтэж эхэллээ
Өчигдөр 18:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо. Дэлхийн олон оронд бие биедээ сайн сайхныг хүсэж гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал байдаг. Энэ жишгийн дагуу НИТХ-ын дарга Д.Баттулга, Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд, нийслэлийн иргэд төв талбайд сүндэрлэсэн сүлд модныхоо гэрлийг хамтдаа асаалаа. Сүлд модны гэрэл асаах ёслолыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн …
-
16 December
СЕХ, Дэлхийн шилдэг сонгуулийн байгууллагаар шалгарчээ
Ч.Содномцэрэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайтын хамт нэр хүндтэй шагнал хүртлээ Монгол Улсын сонгуулийн төв байгууллага түүний тэргүүн нь Олон улсын сонгуулийн байгууллагын шагнал хүртэж байсан тохиолдол өмнө нь үгүй билээ. Монгол Улсад сонгуулийн ардчиллын зарчим төлөвшиж, үйл ажиллагааны тогтолцоо, арга туршлага, эрх зүйн орчин бүрдээд төдийлөн удаагүй боловч Монгол Улсын Сонгуулын Ерөнхий Хороо Олон улсын …
-
16 December
Залуусын анхны архигүй клуб нээгдэв
Оюутан сурагчид, архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх архигүй анхны клуб нээгдлээ. Нийслэл хотын төвийн бүс болох III, IV хорооллын эхэнд байрлах “Залуус-21” клубыг Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл идэвхтэй амьдралын клуб”-ын хамт олон байгуулсан юм.“Архи, согтууруулах ундаагүйгээр хүмүүс нөхөрлөж, ярилцаж, бүжиглэж, амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болохыг залуустаа хэлж уриалахын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл