Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 17 December

    Нийслэлийн хамгийн гоё чимэглэл, тохижилттой 22 байгууллага

    Шинэ жилийн гоёмсог гэрлэн чимэглэлтэй аж ахуйн нэгжийг шалгаруулна НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор байгууллага аж ахуйн нэгжүүдэд 50 метр хүртэлх талбайг тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ хамгаалалтыг сайжруулах үүрэгтэй юм. Тиймээс Улаанбаатар …

  • 17 December

    12 сарын 16-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Өчигдөр буюу 12-р сарын 16-ний өдөр 167 тээврийн хэрэгслийн жолооч гэрлэн дохио зөрчиж, 18 жолооч хурд хэтрүүлсэн байна. Жолооч нараа замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. ЗХУТ Хурд хэтрүүлсэн Гэрлэн дохио зөрчсөн

  • 17 December

    Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар ААН, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна

    Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад/ импортлох, ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагын анхааралд: • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглахыг хориглох тухай журам” –ын хэрэгжилтийг ханган ажиллах …

  • 17 December

    2013 онд төрийн 24 албан хаагч АТГ-т сэжигтнээр татагдан шалгагджээ

    АТГ-аас төрийн бай­гуул­лагуудын 2013 онд авли­гын эсрэг авч хэрэг­­­жүүл­сэн үйл ажил­лагааны үнэлгээний дүнг өчигдөр олон нийтэд танил­­цууллаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр АТГ-ын захиалгаар “MDS” болон “Онч шийдэл” ТББ-ын судлаачид нийслэл төдий­гүй хөдөө орон нутгийн яам, агентлагууд, төрийн өмчит аж ахуйн нэгж, ком­паниудад шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар ма­най улсад 4653 төрийн албан хаагч байгаагаас 200 албан хаагч тутмын нэг нь …

  • 17 December

    НББСШУ-ны байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө

    УИХ-ын  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр  хуралдаж,   дөрвөн сайдын мэдээллийг сонсох байсан ч зарим сайд тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй учир   Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг хойшлууллаа.  Харин  хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, …

  • 17 December

    Оюутолгойн санхүүжилтийг ирэх 3-р сарыг дуустал хойшлуулахыг хүсчээ

    Манай улсад болж буй “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар тус төслийн ирэх 2014 оны үйл ажиллагааны төсвийг батласан тухай “Turquoise Hill” /“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг/ компани мэдээлжээ. Ирэх онд төслийн үйл ажиллагааны зардал ойролцоогоор 1 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүний 160 сая ам.доллар нь тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулагдах юм байна. Мөн 2014 онд төслийн хүрээнд 150-175 мянган тонн зэс, …

  • 17 December

    Орон сууцыг өнөөдрийн ханшнаас 50 хувийн хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх бүрэн боломжтой

                Аливаа улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгодог хамгийн гол нөхцөл нь хүн амын дундаж давхарга байдаг гэдэг. Дээд мэргэжилтэй, тогтмол ажлын байртай хэн боловч өөрийгөө дундаж давхаргад тооцох байх. Хятадад дээд сургууль төгсгөсөн мэргэ¬жил¬тэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцөлөөр …

  • 17 December

    Банкуудад 20 сая юань нийлүүллээ

    2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 11.0 сая ам.доллар худалдах, 20 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банкууд 12.3 сая ам.доллар худалдан авах, 10 сая ам.доллар худалдах своп, форвард санал, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал тус …

  • 17 December

    “Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ

    Сүүлийн үед  монголд  телевизийн олон сувагтай болж тэр  хэрээр  ток шоу ,   цэнгээнт  нэвтрүүлгүүд нэмэгдсэн билээ. Ж. Солонго захиралтай Монгол кино нэгтгэлийн уран бүтээлчид мөн МУГЖ Н. Батцэцэг захиралтай “Монголжин” студийн уран бүтээлчид хамтран нэгэн шоу нэвтрүүлгийг эхлээд байгаа юм. Уг шоу нэвтрүүлэг  ”Гайхамшигт дэлгэц” хэмээх содон нэртэй бөгөөд ирэх сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.  Энэхүү нэвтрүүлгээрээ Монголын кино …

  • 17 December

    Дархлаажуулалтын загвар кабинет нээлтээ хийлээ

    Ховд аймгийн ЭМГазарт НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгждэг “Сум дүүрэг бүрт хүрч үйлчилье” төслийн хүрээнд Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын загвар кабинет 2013 оны 12 р сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн ЭМГ-ын дарга Т.Баяртогтох, Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч н.Чинзориг нар оролцож, нээлтийн тууз хайчлав. НҮБ –ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлдэг “Сум …

  • 17 December

    Харшийн сүлд модны наадам 12 сарын 26-нд болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар …

  • 17 December

    Гурван тэрбумын уутыг хайгаад олсонгүй

    Нийслэлийн Засаг дарга нь захирамжлаад гурван тэрбум төгрөгөөр хогны уут тарааж байгаа ч манайд нэг л удаа ирэв. “Ингэхдээ арваннэгдүгээр сард ирээд, өмнөх сарын хогны уут шүү, удахгүй арваннэгдүгээр сарын уутыг өгнө”  гээд 15 ширхэг ногоон уут өгөөд явав. Үүнээс хойш дахин сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөх уутны сураг алга. Уг нь сар бүр айл болгонд хогны уут өгнө …

  • 17 December

    Өнөөдрийн байнгын хороодын хуралдаанд өөрчлөлт орлоо

    УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хуралдах байнгын хороодын хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм. Мөн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод тус тус хуралдах байсан ч хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөгдсөн хуваарийн дагуу өнөөдөр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн …

  • 17 December

    “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн оноолт

    “Аваргуудын лигийн” хасагдах шатны сугалаа Швецарийн Нион хотоо болж, багууд ирэх хоёрдугаар сарын 18,19 болон 25,26 шөнө анхны тоглолтуудаа хийхээр боллоо.  Харин хариу тоглолт гуравдугаар сарын 11,12 болон 25,26-ны шөнө болох юм байна. 1. “Манчестер Юнайтед” /Англи/ -“Олимпиакос” /Грек/ 2. “Реал Мадрид” /Испани/-“Шальке 04” /Герман/ 3. “Парис Сэйнт Жермен” /Франц/-“Байер Ливеркузен” /Герман/ 4. “Байерн Мюхен” /Герман/-“Арсенал” /Англи/ 5. “Челси” /Англи/-“Галатасарай” …

  • 17 December

    “Гал унтраах тактик” сургуулилт болно

    11.00 цагаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх МТ шатахуун түгээх станц дээр Гамшиг, галын аюулаас урьдчилан сэргийлэх онолын сургалт, “Гал унтраах тактик”-ийн сургууль зохион байгуулах тул сэтгүүлчид та бүхнийг ирэхийг урьж байна. Утас: 99796207-Билэгсайхан