Гүн ухаантанд дурласан бүсгүйн түүх

78746866667676Германы  сонгодог философийг  үндэслэгч Иммануэл Кантад дурласан бүсгүйн түүхийг  уншигчиддаа хүргэе

Философи сэтгэлгээний түүхэнд Кантын үзэл баримтлал чухал байр суур эзлэдэг. Тэрээр бүх насаараа  цаг ягштал барьдаг,  зожиг, ганцаардмал  амьдралаар насыг барсан гэдэг. Кенигсберг хотынхон Кантын ажилдаа явах, ажлаасаа  гэртээ харих үеэр цагаа тааруулдаг байсан гэлцдэг. Бага наснаасаа эхлэн шинжлэх ухаанд шамдан суралцаж болсон  Кант эмэгтэйчүүдээс ямагт хол хөндий байж, тэдэнтэй танилцаж байгаагүй, бүр  хэзээ ч дурлаж байгаагүй мэт, гэртээ зөвхөн эрэгтэй зарцтай байсан гэж түүний намтарт тэмдэглэгдсэн нь бий.

Залуу Кант асар их ажиллаж байлаа.  Тэрээр мөнгө олохын тулд баян айлын хүүхдүүдэд хичээл зааж байсан удаатай. 1755 онд тэрээр төрөлх Кенигсберг хотноо эргэн ирж, эрдмийн зэрэг хамгаалж,  тэндээ багшлах болсоор шинжлэх  ухаанд цаг заваа бүрэн зориулж эхлэжээ. Кант жижигхэн байшин зарцын хамт  худалдан авч,  өөрийн судлагааны ажилдаа анхаарлаа хандуулах болов. Хотынхон “хачин” професорыг хүндэлж харьцдаг, Кант ч  хүмүүстэй эелдэг найрсаг харилцаж, тэдэнтэй бүх сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг байжээ.

Гэвч эмэгтэйчүүдээс Кант ямагт дөлдөг хэвээрээ. Өөрийн амьдралын хувийн асуудлуудаа Кант хэзээ ч хэн нэгэнд ярьж байгаагүй, мөн түүний үнэнч зарц Лампе нь эзнийхээ хувийн асуудлын талаар асуусан бусдын асуултанд ямагт дуугүй өнгөрдөг байсан гэдэг. Өнөөг хүртэл гүн ухаантаны амьдралд  хэдэн эмэгтэй байсан, тэрээр хүүхэдтэй эсэх асуудал хариултгүй хэвээр үлдсэн байдаг.  Гүн ухнаантан бүх өдрийн турш бичгийн ширээнийхээ хойно сууж, зарцаасаа саад болохгүй байхыг хүсдэг байжээ. Кант хэдий зожиг ч гэлээ үргэлж дэгжин, цэвэрхэн хувцасладаг, хүмүүстэй энгийн харилцаатай байсан болохоор  түүнийг хотынхон нь яагаад ганцаараа амьдардагыг нь ойлгож чаддаггүй байжээ.

1762 оны  зургадугаар сард Кант нэгэн зоогийн арга хэмжээн  уригдан, тэнд  23 настай Мария Шарлотта хэмээх бүсгүйг анх олж харжээ. Харамсалтай нь энэ гуалиг, сэтгэл татам, ухаалаг хатагтай  Шарлотта  тухайн үеийн  банкны  эзэнтэй гэрлэсэн байжээ. Тэд оройжингоо  өргөн сэдвээр ярилцсны дараа  хатагтай Шарлотта, Кантад дурласан  бололтой байдаг. Учир нь энэ уулзалтаас  яг 7 хоногийн  дараа Шарлотта хатагтай Кантад хандан нэлээд илэн далангүй захиа бичиж илгээсэн  нь одоог хүртэл хадгалагдан үлджээ. Уг захианд:  хайрт найз, агуу гүн ухаантан минь.., таньд би захиа бичихээр шийдсэнд та аягүйрхэж дургүйцээгүй биз, маргааш үдийн хоолны дараа тантай уулзахыг хүсэж байна…., таньд үнсэлт илгээе…,  миний үнсэлт сэтгэлийн хүчээ алдахгүй байх…” хэмээн Шарлотта бичжээ. Энэ захиаг Кант хүлээн авсан  боловч нөхөртэй бүсгүйтэй  холбогдохыг хүсээгүй болоод ч тэр үү, түүнд  ямар ч хариу өгөөгүй байна.

Гэсэн хэдий Шарлотта  бууж өгсөнгүй, түүнээс хэд хэдэн удаа уулзахыг хүссэн захидал дараалан илгээжээ. Шароттагийн захидлуудын нэгэнд нь ч Кант нэгч хариу  захиа бичсэнгүй. Түүнд дурлсан эмэгтэй энэ үйл  явдлаас 6 жилийн дараа  Канттай уулзахыг дахин нэг оролдож, түүнтэй ганцхан удаа уулзах зөвшөөрөл хүссэн захидлыг  нулимс дуслуулан байж дахин Кантад илгээлээ. Кант өөрийн дур хүсэл, сэтгэлээ санаагаа даран байж үзэсгэлэнт бүсгүйд дахин татгалзсан хариу илгээв. Гэхдээ энэ бүхний цаана профессор   залуу үзэсгэлэнтт хатагтайд  татагдаж, бүр түүний эцэг эхээс охиныг нь гуйхыг төлөвлөж байсан боловч эцсийн эцэст  тэрээр энэ бүх төлөвлөгөөнөөсөө илүүтэй ном бичих, бүтээлээ туурвихыг илүүд үзэн улам бүр өөрийн байшингийн бичгийн өрөөндөө бүгжээ. Кант  ёс суртахууны талаар алдарт бүтээл туурвисаныхаа нэг адил ийнхүү ёс суртахууны хувьд нөхөртэй бүсгүйтэй харилцахыг өөрөө өөртөө хориглож чадсан байдаг.  Дахин Шарлотта захидал бичээгүй бөгөөд банкны эзний эхнэр хэвээр үлджээ.

Ийнхүү Кант хамт олны шуугиант амьдралаас ганцаар байхыг, гэрбүлийн амьдралаас хол хөндий байхыг, эмэгтйэчүүдийн хайр халамжаас харанхуй байшинд ганцаар байхыг илүүд үзэн амьдралаа өнгөрүүлсэн гэдэг.

 А.Галт

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …