Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 17 December

    Хятадын саран дээр явагч “Юйту” сарны гадаргууны анхны фото зургуудыг илгээжээ

    БНХАУ-ын хамгийн анхны саран дээр буусан “Юйту” буюу ”Хаш туулай” нэртэй саран дээр явагч сарны гадаргууны анхны зургуудыг илгээжээ. Мөн саран дээр явагч төхөөрөмж буугч төрөөхөмжийн зургийг ч авсан байна. Дашрамд дурьдахад, өнгөрсөн ням гаригт Юйту, саран дээр зөөлөн буулт хийсэн сансрын “Чанъэ-3” төхөөрөмжөөс амжилттай салгагдсан билээ.

  • 17 December

    Нийгмийн үйлчилгээний барилгуудын зураг төслийг нэг загвараар хийж, төсөв хэмнэж байна

    Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар ирэх жил аймаг, сумдад барих барилга байгууламжуудын зураг төслийн талаар ярилцлаа. Ижил хүчин чадалтай, адилхан материалаар барих эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, дулааны станцуудын төсөвт өртөг тэрбум тэрбум төгрөгөөр зөрдгийн анхдагч шалтгаан зураг төсөл. Энэ замбараагүй байдлыг өөрчлөхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаар тогтоолоор нэг маягийн зургаар барих …

  • 17 December

    Хуурамч падааны хэрэгт 832 аж ахуйн нэгж холбогджээ

    Татварын ерөнхий газраас 2013 онд хийсэн судалгаа, шинжилгээгээр НӨАТ-ын хий бичилт хийж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тохиолдлууд илэрчээ. Энэ ажлын дүнд өнөөдрийн байдлаар 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын падааны тайлагналтын эрхийг түдгэлзүүлж, зөрчилтэй байж болзошгүй 60 аж ахуйн нэгжийг нэмэлт байдлаар судалж байна. Эдгээр аж ахуйн нэгжээс НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40-ийнх тайланд шинжилгээ хийхэд нийт …

  • 17 December

    Нийтийн тээврийн парк шинэчлэлд 20 тэрбум төгрөг зарцуулна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 автобус худалдан авсан байна. Эдгээр 400 автобусны өмчлөлийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, төлбөрийг эргэн төвлөрүүлж, төвлөрсөн  …

  • 17 December

    Микроавтобуснууд, Нарантуул захын зөвхөн хойд талын хаалгаар гарна

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвүүдийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан.  Талууд санамж бичигт гарын үсэг зурснаар зөвхөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллаад зогсохгүй нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, …

  • 17 December

    Ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” …

  • 16 December

    Гадаад худалдааны тэнцэл 2 тэрбум орчим долларын алдагдалтай гарчээ

    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар 3,8 тэрбум долларын экспорт, 5,8 тэрбум долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл хоёр тэрбум орчим долларын алдагдалтай гарчээ. Арваннэгдүгээр сард 381 сая долларын экспорт хийсэн бол 514 сая долларын импорт хийжээ. Импорт долдугаар сараас хойш дөрвөн сарын турш тасралтгүй буурч байгаа юм. Эхний 11 сард 3,1 тэрбум долларын эрдэс бүтээгдэхүүн …

  • 16 December

    Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх гэж байна

    Өнөөдөр хуралдсан МАН-ын УИХ дахь бүлэг хуралдаж, хариуцлагагүй ажилласан гэж Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихаар болсон. Тэгвэл яг одоо дээрхи гишүүдийг огцруулах хүсэлт бүхий УИХ дахь цөөнхийн бүлгийн 26 гишүүний гарын үсгийг цуглуулж байгаа аж. Гишүүдийн гарын үсгийг цуглуулж дуусмагц хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдлд өргөн мэдүүлэх юм байна.

  • 16 December

    Малайзад, Монгол Улсын консулын газар нээх асуудлыг танилцууллаа

    Малайз улсад манай орноос 500 орчим иргэд сурч, ажиллаж амьдардагч өдийг хүртэл элчин сайдын яам байдаггүй аж. Мөн тус улсад байгаа манай иргэдийн эрх ашиг сүүлийн үед ихээхэн хөндөгдөх болсон нь ч үүнэтэй холбоотой юм. Тэгвэл өнөөдөр болсон Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз Улсад Монгол Улсын  консулын төлөөллийг нээх асуудлыг  танилцуулжээ. Малайз …

  • 16 December

    Яг одоо комьпютер дээрээ туршаад үз /маш сонирхолтой/

    Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates ороод тайлбарлаж чадаагүй тийм сонирхолтой юм байдаг гэнээ. Үнхээр ч сонирхолтой л юм та ч гэсэн туршаад үзээрэй. 1. Энэхүү гайхлыг анх Энэтхэгчүүд олж мэдсэн гэнэ шүү. Энэ дэлхийн хаана ч ямар ч компьютер ашиглаад хэн ч CON нэртэй фолдэр үүсгэж чадахгүй гэнээ. Энэ инээдтэй сонин тохиолдлыг Microsoft -ын бүхэл бүтэн баг …

  • 16 December

    “Turquoise Hill” нэмэлт хувьцаагаа 2.40 ам.доллараар худалдаална

    “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 2.4 тэрбум ам.доллар босгохоор “rights offering” буюу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг гаргаад буй билээ. Энэхүү нэмэлт хувьцааны арилжаагаар “Turquoise Hill” компани нэг тэрбум хувьцааг өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ арилжаалахаар байгаа юм. Тус компани энэ сарын 12-нд Нью-Йорк, NASDAQ, Торонтогийн хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаагаа арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн …

  • 16 December

    Маргааш чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулна

    “Тулгат” клубийг үндэслэгч, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь жилдээ болох гэж байна. “Тулгат” клуб, болон Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тэмцээн маргааш буюу 12-р сарын 17-нд 16:00 цагаас “Буянт Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах юм. Тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн шилдэг бөхчүүд оролцох юм байна. …

  • 16 December

    Ажлын зар: Үндэсний бүтээн байгуулагчдын эгнээнд нэгдэхийг урьж байна

    Эрхэм уншигч та бүхнийг өндөр цалинтай, ажлын байрны баталгаатай, хангамж сайтай, өсөн дэвжих боломжтой, олон жилийн туршлагтай, салбартаа тэргүүлэгч Ньюпрогресс группт ажилд орохыг урьж байна. Үндэсний бүтээн байгуулагчдын эгнээнд нэгдэн, кареьр, мэргэжлийн хувьд өсөн дэвших хүсэлтэй таныг дараах ажлын байранд урьж байна. 1.      БАРИЛГЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Тавигдах үндсэн шаардлага: –       Иргэний болон үйлдвэрлэлийн Барилгын инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн; …

  • 16 December

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 47 дахь дугаарын тойм

      Эмхэтгэлийн шинэ дугаарт, Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Мөн. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв. Үүнээс гадна цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбайн зориулалттай нийт 42292.7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралтаар баталсан Засгийн газрын …

  • 16 December

    Шар хантаазтанууд Хонконг, Сингапурт аялаад иржээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай цэвэрлэдэг шар хантаазтануудын дунд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг зарлан дүгнэсэн. Энэ уралдаанд ажил бүтээлээрээ бусдыгаа хошуучлан шалгарч Хонконг, Сингапур улсруу  5 хоног аяласан нийтийн эзэмшлийн зам талбайн 17 ажилтан эх орондоо ирлээ.  Нийслэлийнхээ тохижилт, цэвэр цэмцгэр байдлын төлөө өглөөнөөс орой болтол хичээнгүйлэн зүтгэдэг Тохижилт үйлчилгээний шилдэг ажилчид Улаанбаатар хотын …