Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 11 September

    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШ тэмцээнд долоон тамирчин хүч үзнэ

     Монголын Чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдох Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн ДАШ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Будапештыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд:  хөнгөн жин буюу 55 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 66 кг-д ОУХМ Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 84 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нар …

  • 11 September

    Татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцэн өөрийгөө шатаажээ

    Өчигдөр өдөр 14.00 цагийн орчим Кангванду аймгийн Чүнчон хотод өөрийгөө шатааж амиа хорлохыг завдсан явдал гарлаа.  Солонгос  улс  шөнийн цэнгээний газруудад хүнсний бараа, бүтээгдэхүүн , бэлэн хоол бэлтгэн нийлүүлдэг компаниудад оногдуулах татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг  батлахад бэлэн болоод байгаа  ба  үүнийг  эсэргүүцсэн  жагсаал орон  нутаг бүрд нэгэн зэрэг  зохион байгуулагдаж   эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Кангванду аймагт болж байсан  эсэргүүцлийн жагсаалын үеэр …

  • 11 September

    Өвөлжилтөнд шаардлагатай хадлан тэжээлийн 30 хувийг бэлтгээд байна

    Улс өвөлд хэр бэлэн байгааг “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр дэлгэрүүлэн ярилцлаа. Хэлэлцүүлгийг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулж, өвөлжилтийн бэлтгэл хангахад гол үүрэгтэй яам, агентлагийн удирдлагууд мэдээлэл өгсөн юм. 2013-2014 оны өвлийн дунд саруудад нутгийн төв болон зүүн хагаст цас ахиу орж, хүйтний эрч олон жилийн дунджаас 1-2 хэм илүү байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Нийт нутгийн 70 гаруй хувьд …

  • 11 September

    “Чингис” бондын хөрөнгөөс гуравны нэгийг нь зарцуулжээ

    Шинэчлэлийн Засгийн газраас Монгол улсад ажиллаж байгаа олон улсын  банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид болон Улаанбаатар дахь дипломат корпусынханд зориулж Чингис бондын зарцуулалт, хөрөнгө оруулалтын асуудал, 2013 оны төсвийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны сүүлээр босгосон Чингис бондын 1,5 тэрбум доллараар зориулалтын дагуу зөвхөн бүтээн байгуулалт болон нэмүү өртөг бий болгоход зориулсан үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Энэ мөнгийг төсвийн алдагдлыг …

  • 11 September

    “Бээжин”-ийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна

     “Бээжингийн гудамж” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, БНХАУ-ын “Бээжин” корпорацийн инженер группийн Монгол дахь салбарын захирал Дү Лиан Ванг нар гарын үсэг зурлаа. Ингэснээр БНХАУ-ын Засгийн газрын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бээжингийн гудамж” төсөл албан ёсоор эхэлж байгаа юм. Бээжингийн гудамж нь Баянзүрх дүүргийн  Сансарын тунелээс …

  • 10 September

    14-15 настай охид шөнийн клубын үүд сахиж биеэ үнэлэсээр байна

     Сүүлийн жилүүдэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн өсвөр насны охид биеэ үнэлэж буруу замаар хөл алдан явах болсон нь ихэссэн. 14-15 настай болов уу гэмээр охид шөнийн клубын үүд сахиж  архи тамхи хэрэглэн задгай хувцас өмсөж биеэ үнэлэгч болсоор л байна. Биеэ үнэлэгч өсвөр насны охид баарны үүдэнд зогсоод,  эсвэл орж суугаад эрчүүдийг хайн өөрсдөө очиж асуудаг байна. Ингэж …

  • 10 September

    Мансуурсан охидын нэг нь жирэмсэн байжээ

    Өнгөрсөн долоо хоногт мансууруулах бодис хэрэглэсэн өсвөр насны охид  зочид буудлаас саатуулагдаж эцэг эхчүүдийг эмзэглүүлж байсан. Тэгвэл эдгээр охидын нэг нь жирэмсэн байжээ. Охид саатуулагдах үедээ ихээр мансуурсан байсан бөгөөд зарим нь алхаж ч чадахгүй байжээ.  Цагдаагийн ажилтнууд охидыг Чингилтэй дүүргийн 13-р хороонд байрлах “Орд-17” зочид буудлаас илрүүлсэн юм. Хорвоод мэндлээгүй үрээ хороор утаж мансуурсан, эдгээр охидыг хэргийг шалгасан хэвээр байна.

  • 10 September

    Төрсөн үрээ архи уусны улмаас хөнөөсөн Г.Бошигт

    Төрсөн хүүгээ хөнөөсөн МоАХ-ын дарга асан Г.Бошигтод холбогдох Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх болж, түүнд 10 жил нэг сар хорих ял оноожээ. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм. Түүний хүү англи, орос хэлний орчуулагч нэгэн байсан аж.  Өдгөө 71 настай Г.Бошигт нь Ардчилалын анхдагчдын …

  • 10 September

    Энэ сарын 18-22-нд Монгол туургатны хүүхдийн спортын IV наадам болно

    Энэ сарын 18-22-нд Монгол туургатны хүүхдийн спортын IV наадам Улаанбаатар хотод  зохион байгуулагдана.  Уг наадамд МУ, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид нийт 85 багц медалийн төлөө спортын найман төрлөөр өрсөлдөх гэж байна. Одоогоор баг тамирчид маань бэлтгэл сургууллилтандаа ороод завгүй байгаа гэнэ. Ugluu.mn

  • 10 September

    Шө­нөдөө 38-42 МВ,өдөртөө 10-15 МВ цахилгаан гаргах салхин цахилгаан станц ашиглалтанд оржээ

    “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалттаар сай­дууд өвөлжилтийн бэлт­гэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Эрчим хүчний сайд М.Сономпил “Засгийн газ­рын хуралдаанаар өвөл­жил­­тийн бэлтгэл хангах зо­рил­гоор таван гол ажлыг батлуулсан. Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явж байгаа. Энэ жил эрчим хүчний сал­­барын хүчин чадлыг нэ­мэг­­дүүлж байгаа бөгөөд шө­нөдөө 38-42 МВ, өдөртөө 10-15 МВ-ын цахилгаан гар­гах хүчин чадал бүхий салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. …

  • 10 September

    Сири, Алавит, Югослав хувилбар

     Арабын хавар эхлэхээс өмнөх Сирийн тухай хэдэн баримт дурдъя. НҮБ-д бүртгэлтэй баримт. 2011 онд Сирид угсаатны 33 бүлгийг төлөөлсөн 20.8 сая хүн ам аж төрж байв. Хүн амын тоогоор мэдээж арабчууд давамгайлна. Гэхдээ дотроо ястан гэж нэрлэгдэхээр хэд хэдэн салбар бүлгүүдэд хуваагдана. Сирийн араб (14 сая гаруй), нажди бедуин араб (1.59 сая), палестины араб (хагас сая гаруй), ливаны араб (130 …

  • 10 September

    Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 867,8 тэрбум төгрөг болжээ

     М2 буюу мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцсийн байдлаар 8410.1 тэрбум төгрөгт хүрсэн талаар стастикчид мэдээллээ. Энэ нь сарын өмнөхөөс 321.4 тэрбум төгрөг буюу 4.0 хувь, жилийн өмнөхөөс 1413.0 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 867.8 тэрбум төгрөг болж, сарын өмнөхөөс 35.6 тэрбум төгрөг буюу 4.3 хувь, жилийн өмнөхөөс 52.9 тэрбум төгрөг буюу …

  • 10 September

    Хөрөнгө оруулалт буурсаар байвал оны эцэст төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасалдана

     Хөрөнгө оруулалтын хэмжээ их  байх тусам эдийн засгийн өсөц хурдсаж, ажлын байр худалдааны эргэлт нэмэгдэж, дээшилнэ гэж эдийн засагчид үздэг. Харин 2011, 2012 онуудад сард дунджаар 382 сая ам.долларын орлого орж ирдэг байсан бол 2013 он гарсаар энэ хэмжээ 237 сая ам.доллар болж 40 хувиар буурчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын  85 хувийг уул уурхайн салбар эзэлдэг юм. Гэтэл экспортын орлого …

  • 10 September

    Улаанууд ПЛ-ийг хаалгандаа нэг ч гоол алдалгүй тэргүүлж байна

    Одоогийн байдлаар Рожэрсын удирдаж байгаа Ливэрпүүл Английн ПЛ-ийн хүснэгтийг нэг ч хожигдолгүй, нэг ч хаалгандаа гоол алдалгүй тэргүүлж байна. Луис Суарэзгүйгээр Брэндан Рожэрс шинэ улирлыг эхлүүлэх хүндхэн даалгавартай байсан. Энэ хугацаанд Ливэрпүүлийн довтолгооны шугаманд Борини, Кэрролл, Старриж гэсэн тоглогчид байсан бөгөөд Рожэрсд 2 сонголт байлаа. Эхнийх нь довтолгооны байрлалд шинээр тоглогч авах /Мхитарян, Виллиан өөр сонголт хийсэн/ нөгөө нь байгаа …

  • 10 September

    “Уран үгсийн чуулган” утга зохиолын наадам болно

    Боловсролын яам, Монголын Зохиолчдын эвлэл хамтран энэ сарын 13-14-ний өдрүүдэд “Уран үгсийн чуулган” утга зохиолын наадмыг Дорнод аймагт зохион байгуулах гэж байна. Наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Т.Галсан тэргүүтэй Ардын уран зохиолчид, “Болор цомын эзэн” яруу найрагч Г.Мөнхцэцэг, Ц.Хулан, Ж.Баяржаргал, зохиолч С.Пүрэв, нэрт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, яруу найрагч Х.ЧилаажавМ.Саруулдалай, Д.Ган-Очир, Д.Хүдэрмөнх нар оролцож шүлгээ унших ажээ. Г.Сонор ugluu.mn