Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 3 January

    О.Баасанхүү болон Ч.Улаан нарын өргөн барьсан хуулийн төслүүд

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачилсан хууль тогтоомжийн төслөө өргөн барив УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.01.02 / өргөн барилаа. Тамхины хяналтын тухай …

  • 2 January

    Г.Алтанхүүгийн ар гэрийнхнээс байцаалт авчээ

    Найз охиноо хэрцгийгээр зодож амь насанд нь  хүрсэн хэрэгт шалгагдаж байгаа Г.Алтанхүүд холбогдох хүн амины хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Г.Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, н.Бурмаа нараас байцаалт мэдүүлэг авчээ.  н.Болормаагийн хувьд талийгаач бүсгүйг хэд хэдэн хувийн эмнэлгээр дагуулж  явсан, сүүлд ГССҮТ-д  хүргэж ирсэн нэгэн юм. Тэрбээр талийгаачийн нагац эгч …

  • 2 January

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг Японы хөнгөлөлттэй зээлээр барина

    Хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус улсын “Тоёо инженеринг” корпорацийн технологиор барихаар зураг төслийг нь хийж дуусгажээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний бензин, шатахууныг 70 гаруй хувь, битум, …

  • 2 January

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2014.01.02/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Хуулийн төслийн танилцуулгад дурьдсанаар Монгол Улсад банк санхүүгийн тогтолцоо хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр түүний тогтвортой байдлыг хангах, хууль бус хөрөнгийг илрүүлэх, таслан зогсоож битүүмжлэх, хураах талаархи хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгааг тайлбарлахдаа, Олон улсын санхүүгийн гэмт …

  • 2 January

    Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд хоёрдугаар сарын эхээр эцэслэн гарна

    “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж, 2014 оны зорилтоо тодорхойллоо. Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ихээхэн анхаарна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. 2013 онд Монгол Улсын нийт импорт 6 орчим тэрбум ам.доллар хүрсний талаас илүү хувийг эрдэс, хуванцар, арьс шир, химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгслийн импорт эзэлж байна. Иймд энэ …

  • 2 January

    УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс даргатай болов

     УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар О.Батханд томилогджээ. Түүний тухайд: Төгссөн сургууль: 1990-1999 он Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль 1999-2004 он Үндэсний Тагнуулын Академийн Эрхзүйч, хуульч 2001-2004 он Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Олон Улсын Сэтгүүлч 2004-2005 он АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлал курс 2013- он АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүй, англи хэлний …

  • 2 January

    “Баясах трейд”-ийн “Хит” супер маркет “үйлчлэгч хулгайч”-тай болов

    Шинэ оны босгон дээр “Баясах трейд” компанийн “Хит” супер маркетад нэгэн “хулгайч үйлчлэгч” орж иржээ. Тэрээр тус супер маректэд орж ирсэн даруй 4000 төгрөгийн чихэр хулгайлаад баригдсан аж. Баригдсан даруй бужигнаан үүсч, улмаар ядарсан “үйлчлэгч хулгайч” өвгөнтэй тус дэлгүүрийнхэн нэгэн тохироо хийсэн байна. Дэлгүүрийнхэн ядарсан муу өвгөнийг цагдаад өгөөд яахав хэмээн үйлчилгээний орчмыг цэвэрлэ. Тэгээд таныг цагдаад өгөхгүй гэсэн тохироо …

  • 2 January

    “Соёл урлагийн ордон” байгуулах төсөл хэрэгжинэ

      Монголын мянга мянган уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний нэн чухал асуудлуудын нэг болсон дэлхийн стандарт бүхий “Соёл урлагийн ордон”-ыг байгуулах төсөл сүүлийн 2 жил гаруйн хугацаанд судалгааныхаа түвшинд явагдсаар энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжиж эхлэх аж.    “Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их танхим, 1200 хүний суудал бүхий …

  • 2 January

    Чөлөөтийн алдарт бөх Бесик Кудуховын осолд хэрэг үүсгэжээ

    Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Олимпийн их наадмын мөнгө, хүрэл медальт эрэгтэй чөлөөт бөхийн хөнгөн жингийн алдарт бөх Бесик Кудухов энэ сарын 29-ний өглөө орон нутгийн цагаар 07 цагийн үед Владикавказ хотоос Краснодар хот луу явж байхдаа машинтай мөргөлдөж, осолдосны улмаас газар дээрээ нас барсан билээ. Урьдчилсан дүгнэлтээр Priora маркын машин унаж явсан 30 настай жолооч эр хяналтаа алдасны улмаас эсрэг …

  • 2 January

    Мөнгө даллаж чадах уу?

    Эдийн засагт амин чухал хоёр хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал, өчигдрөөс. Өнгөрсөн жил УИХ-аар Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх боломжоор хангаж чадвал Монголын эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болж чадна. Ялангуяа Хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийн үр дүнгээс Монголын эдийн засгийн хөгжил хамаарах юм.  Хөрөнгийн зах …

  • 2 January

    Энэ онд коксжих нүүрсний зах зээл тогтворжино

    Эрдсийн зах 2014 онд Коксжих нүүрсний зах зээл тогтворжино Одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний FOB үнэ 122-137 ам.доллар/тонн байна. Харин CFR нөхцөлтэй үнэ нь 151 ам.доллар/тонн байна. Оны эхэнд коксжих нүүрсний үнэ 160 ам.доллар/тонн байсан бол аажмаар буурсаар өнгөрсөн зургадугаар сард шалдаа бууж, 123 ам.долларт хүрсэн юм. Хэдийгээр үнэ оны сүүлийн улиралд харьцангуй өсөх хандлагатай болж ирсэн ч одоо эргээд …

  • 2 January

    Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ

    НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор  “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг  баталсан юм. Энэхүү журам нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд журмаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа …

  • 2 January

    3 сарын нэгнийг хүртэл цахилгаан, дулаан, ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангана

    Цахилгаан, дулаан, ус хангамжийн найдвартай ажиллагааг хангах үүрэг өглөө Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах тухай” А/1154 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу өвлийн оргил ачаалал эхэлж байгаа болон шинэ жил, цагаан сарын баярууд дараалан үргэлжлэхтэй  холбогдуулан  2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 03 дугаар сарын …

  • 2 January

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна

    Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 5-р долоо хоног (2013 оны 12-р сарын 31)-ийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 3 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 12-р сарын …

  • 2 January

    “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40,0 хувийг Солонгосын “Кореа Телеком” корпораци эзэмшиж байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 01/215 тоот удирдамжийн дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. “Монголын Цахилгаан Холбоо” ХК нь 1995 оны 8 дугаар сарын 30-нд Монгол Улсын Засгийн Газар, Бүгд найрамдах Солонгос Улсын “Кореа телеком” корпорацийн хооронд байгуулсан багц …