Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 27 February

    Нийт Монгол хүүхдүүдийн 45% нь гэр бүлдээ хүчирхийлэлд өртдөг

    Тайланг танилцуулах Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл, ЗГХА Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, Үндэсний статистикийн хорооны Судалгааны менежер Ж.Мөнхбадар нар мэдээлэл хийлээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр эрхлэн гардаг Дэлхийн хүүхдийн аж байдал тайлан 2014 онд “ХҮҮХЭД НЭГ БҮР ЧУХАЛ” сэдвээр гарсан бөгөөд тус тайланд дурдсанаар Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 …

  • 27 February

    Гашуунсухайт боомт 4 дүгээр сарын 1-нээс шинэ зохицуулалтаар ажиллана

    Экспортын гол хаалга болсон Гашуунсухайт боомтод шинэчлэл хийж байна Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өчигдөр өмнөд хилийн Гашуунсухайт-Ганцмодны боомтуудад ажиллаад ирлээ. Бизнесийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаас учруулдаг төвөг саадыг арилгахад чиглэсэн Шинэчлэлийн Засгийн газрын цогц ажлын нэг хэсэг нь хил гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аар Хилийн боомтын тухай шинэ хууль батлуулж, хил гаалийн үйлчилгээг эрх …

  • 27 February

    Г.Алтанхүү талийгаачийг хоёр удаа зодож биед нь гэмтэл учруулсаныг тогтоожээ

    Найз залуудаа 48 цагийн турш зодуулж амиа алдсан гэх талийгаач Цэдэн-Ишийг архины гүн хордлогоор амиа алдсан хэмээн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад “Г.Алтанхүү түүний үхэлд нөлөөтэй эсэхийг шалгаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү талийгаачийг хоёр удаа зодож биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон. Тиймээс Г.Алтанхүү нь түүний үхэлд нөлөөгүй байлаа ч …

  • 27 February

    Ерөнхий сайд вальютын ханшийг тогтворжуулахад иргэд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгах хэрэгтэй гэв

    Уулзалт ярилцлагын эхэнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүд хөдөө орон нутагт түлхүү ажилласан,  Ерөнхий сайд өөрөө Орхон аймаг, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан талаараа   сэтгүүлчдэд мэдээллээ.  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд гурван чухал ажил хийснийг дурдлаа. Хямд үнээр авах боломжтой зүйлийг өндөр үнээр авдаг бизнесийг таслан зогсоосны үр дүнд 38 тэрбум төгрөг хэмнэж, 130 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй агуулахын …

  • 27 February

    Ардын нам АСА цирк-т

                “Итгэлцэл Эв нэгдэл” нэгдэгтүн уриаг дэвшүүлэн 2014 оны ажлаа эхлүүсэн Нийслэлийн МАН-ын хороо ажлын жилийн нээлтээ АСА цирк-т ёстой л ууган намын зангарагийг харуулан олон мянган гишүүд дэмжигчидийнхээ хамтаар эхлүүллээ. Бага хугацаанд багагүй ажил амжуулсан нь намын анхан шатны байгууллагад ажилладаг ажилтнуудын зөвлөгөөн дээр харагдаж байлаа.  Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-н гишүүн Д.Сумьяабазар …

  • 27 February

    Аваргуудын лиг: Реал Мадрид Шалькег бут ниргэлээ

    Аваргуудын лигийн шөвгийн 16-ын ээлжит тоглолт Германы “Шальке 04” болон Испанийн Эзэн хааны Реал Мадрид клубүүдийн хооронд болж, мадридын баг өрсөлдөгчөө талбай дээр нь бут ниргэж хожлоо. Реал Мадрид зургаан гоал оруулсан бол Шальке ердөө нэр төрийн нэг гоалтойгоо үлдсэн юм. Реалын Карим Бензема 13, 57 дахь минут, Гарет Бэйл 21, 69 дэх минутд гоалдсон. Мөн супер од Кристиану Роналду …

  • 27 February

    Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх компанит ажил

    Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин нэмэх асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус бүх байгууллагуудад ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр тус холбооноос компанит ажил өрнүүлэхээр болсон байна. Энэ нь “Хөгжил-Эв нэгдэл” нэртэй компанит ажил бөгөөд байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллаж, дээрх асуудлыг хэрэгжүүлэх ажээ. Харин Үйлдвэрчний эвлэлийн холбоогүй компаниудад …

  • 27 February

    Чехд суугаа Монголчууд нутаг нэгтэндээ тусалжээ

    Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж амьдарч буй Монголчууд тус улсын Плзен хотноо хүнд өвчний улмаас эмчлүүлж байсан Монгол Улсын иргэн М-т тусламж үзүүлэх аян өрнүүлж, хандивын дансаар дамжуулан 4200 крон цуглуулан өгч элэг нэгтнийхээ төлөө чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн байна. Иргэн М-д элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үлдээгүй тул тэрээр хагалгааны зардал гаргах боломжгүй гэдгээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех …

  • 27 February

    Гэр хорооллын айлуудын цахилгааны хөнгөлөлт 4-р сарын 1-ийг хүртэл үргэлжилнэ

    Улсын Их хурлаас баталсан Агаарын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 …

  • 27 February

    Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна

    Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Тодруулбал, жилдээ 300 мянган тонн цайр, хар тугалгын баяжмал гаргах хүчин чадалтай тус үйлдвэрийг гуравдугаар сарын 10-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэрийг Дулаан хар уулын ордыг түшиглэн байгуулсан бөгөөд далд уурхай болон баяжуулах үйлдвэртэй байх юм байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дээрх хэмжээгээр түүхий эдийг баяжуулахаас …

  • 27 February

    Д.Ганхуяг: Бусдын аманд орж үнэтэй бензин авахааргүй болсон

    Уул уурхайн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай эрдэс баялгийн салбар дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Шатахууны үнэ 20-40 төг­рөгөөр нэмэгдлээ. Цаашид ч гэсэн нэмэгдэх байх гэсэн яриа иргэдийн дунд байна. Учир нь зарим шатахуун түгээх станц АИ-92 бензин байхгүй гэсэн бичиг наачихаад байгаа? -Шинэчлэлийн …

  • 27 February

    Ариутгал халд­вар­­­­гүйжүүлэлтийн цэгт 35 албан хаагч ажиллаж байна

    Гурван аймагт гар­сан шүлхий өвчинтэй хол­боо­тойгоор Улаанбаатар хот орчмын ариутгал халд­вар­­­­гүйжүүлэлтийн цэгт ажил­­­­­лаж байгаа ажилчид го­­ломтын бус бүсээс 4.2 тонн үхрийн мах, 13.225 тн хонины мах, 1.2 тн адууны мах, 9.4 тн ямааны мах, 1.8 тн тэмээний мах, 9.3 тн дайвар бүтээгдэхүүн, 128000 ширхэг өндөг, 10 тн шар буурцагны мах орлуулагч нэвтрүүлсэн байна. Ингэх­дээ эдгээр эд зүйл, бүтээг­дэхүүнд  үзлэг хийж, …

  • 27 February

    Яценюкийг Ерөнхий сайдаар нэрлэлээ

    Украины шинэ түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг өчигдөр Тусгаар тогтнолын талбайд олон нийтэд танилцуулсан байна. Жагсагчид болон улс төрийн нам хүчнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл сөрөг хүчний удирдагчдын нэг, “Fatherland” намын дарга Арсеный Яценюкийг Ерөнхий сайдаар томилохоор санал болгосон бөгөөд өнгөрсөн гурван сарын турш жагсаал эсэргүүцлийг идэвхтэй удирдагчид кабинетын бүрэлдэхүүнд багтжээ. Парламентын экс спикер, Гадаад хэргийн сайд асан Яценюк энэ үеэр “Өмнөд …

  • 27 February

    “MONGOLIA OPEN 2014”-т 12 орны тамирчид оролцоно

    Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ОЛОН улсын тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд Буянт – Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. ТЭМЦЭЭНД ОХУ, ЯПОН, Болгар, АНУ, Тажикистан, Кыргызстан, Нигер, БНАСАУ, Казахстан, БНХАУ, Украйн, Монгол зэрэг 12 орны тамирчид оролцох бөгөөд Монголын тамирчдын МАНДАТЫГ энэ сарын 25-ны өдрөөс …

  • 27 February

    Солонгос улсын урсгал дансны ашиг буурчээ

    БНСУ-ын Төв банкны мэдээлснээр тус улсын урсгал дансны ашиг өнгөрсөн нэгдүгээр сард 3.61 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 2.8 тэрбум ам.доллараар буурсан байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-ын урсгал дансны ашиг 2.71 тэрбум ам.доллар болж, хамгийн бага түвшинд хүрээд байсан юм. Харин өнгөрсөн онд БНСУ-ын урсгал дансны ашиг 70.73 тэрбум ам.долларын ашигтай гарч түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж …