Үндэсний түүхийн музейд “Монголыг эргэн тольдохуй” нэртэй 1880-аад оны үеийн Монголчуудын тухай өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэн гарах тус үзэсгэлэнд ОХУ-ын гэрэл зурагчин Н.А.Чарушины авсан 1880-аад оны Өргөө, Хиагт, Маймаа хотын дүр төрх, монголчуудын антропологийн онцлог, ахуй амьдрал, ёс заншлийг харуулсан гэрэл зургууд багтсан байгаа ажээ. Эл үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Б.А.Орбучевийн нэрэмжит …
Мэдээ мэдээлэл
October, 2013
-
7 October
Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хурал болж байна
Унгарын нийслэл Будапешт хотноо хоёр өдрийн турш үргэлжлэх Монгол,Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаанаар “худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэх аж. Мөн Унгарын Засгийн газрын хөдөлгөөнтэй зээлээр “Биокомбинатын” ТӨҮГ-т шинэчлэл хийх, шинэ үйлдвэр байгуулах талаарх хэлэлцээг эцэслэн шийдвэрлэж, Унгарын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх төрлийн сэргээн засалтын үйлчилгээнд хамруулах, …
-
7 October
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой болно
Өнгөрсөн баасан гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МХЕГ-ын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ болгох шийдвэр гаргажээ. ХАБҮЛЛ нь итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүнгийн нийцлийг хянах, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хүнсний хяналтын лабораториудыг мэргэжил, арга зүй, технологийн удирдлагаар хангах үндсэн үүргэтэйгээр ажиллах юм байна. Мөн лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг цахим байдлаар бүрдүүлж ашиглах бөгөөд …
-
7 October
Э.Бат-Үүл “Хоноцын сэтгэл”-ээр хандаж, хуулийг уландаа гишгэвэл хатуу хариуцлага тооцно””
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Эл шуурхай зөвлөгөөнийг цаашид үр дүнтэй явуулахын тулд зарчмын зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатайг нийслэлийн засаг дарга анхааруулж “Дараагийн шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлд олгож буй газар олголт, худалдан авах ажиллагааны дагуу хийж буй тендер, худалдан авалтын талаар удирдах ажилтнууд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлье. Ингэснээр хэн гэж дарга …
-
7 October
1-р сарын 2-оос шүүгч нар сард дунджаар 5 сая төгрөгийн цалин авдаг болно
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэ сарын 1-нд Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Учир нь Шүүхийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасантай холбоотой юм. Ийнхүү Бүх шатны шүүх ирэх жил буюу 2014 онд …
-
7 October
Гар утас хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг
Эрдэмтэд хүүхдийг бага насандаа гар утас хэрэглэх нь хортой гэдгийг тогтоожээ. 10-аас доош насанд гар утас хэрэглэх нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс гадна хүн толгойтойгоо гар утсаа хэдий чинээ ойр байлгах тутам бичил долгион хүлээн авах нь нэмэгддэг ажээ. Оросын эрдэмтдийн хийсэн судалгаагаар гар утаснаас ирэх бичил долгионыг хүний бие 30 секундын дараа л эсэргүүцэж эхэлдэг гэнэ. …
-
7 October
Машин дээрээ нүцгэн бүжиглэсэн Араб залуусыг 2000 удаа ташуурдаж, 10 жил хорихоор болжээ
Саудын Арабд олон нийтийн газар машин дээрээ нүцгэн бүжиглэж буй дөрвөн залуугийн бичлэг цахим ертөнцөд тарсан байна. Харин албаныхан тэднийг хэн болохыг олж илрүүлэн дээд тал нь 2000 удаа ташуурдан, 13 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оноож, 10 хүртэлх жилийн ялаар шийтгэхээр болжээ. Тэдний гурвыг нь 500-1200 удаа ташуурдаж, 2-7 жилийн ял оноосон бол бусдаасаа илүү их “идэвхтэй” бүжиглэсэн …
-
7 October
“Зүрхний Улаанбаатар” спорт өдөрлөг боллоо
Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос “Монголын Оюутны Эрхийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн идэвхитэн гишүүдийнхээ дунд “Зүрхний Улаанбаатар” спорт өдөрлөгийг энэ сарын 5-нд зохион байгууллаа. Сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис , шатар гэсэн таван төрлийн тэмцээнээр тамирчид амжилттай өрсөлдсөн байна. Уг арга хэмжээнд нийт 100 гаруй оюутан залуучууд оролцсон бөгөөд оюутнууд нэг өдрийг идэвхитэй хөдөлгөөнтэй, хөгжилтэй өрсөлдөөнтэйгөөр …
-
7 October
Амур болон Еврейн мужууд усанд автсан хэвээрээ байна
Оросын Алс Дорнодод 1,2 мянган орон сууцны байшин Хабаровскийн хязгаар, Амур болон Еврейн мужуудад усанд автсан хэвээрээ байна. Тэнд ойролцоогоор 12,5 мянган хүн оршин суудаг байна. Энэ зовлонд өртсөн хүмүүст зориулан урт хугацаагаар байрлах 53 цэгийг байгуулж тэнд 2 мянга гаруй хүн байгалийн гамшгийг туулан өнгөруулж байна. Мөн хүүхдүүдэд зориулан эрүүлжүүлэх зусланг ажиллуулж байгаа юм. Амур мөрөн дэх усны төвшин …
-
7 October
Н.Номтойбаярын амь, биед халдахаар завдсан Г.Нямдоржид эрүү үүсгэлээ
Мунзуй хочит Г.Нямдоржид эрүү үүсгэсэн байна. Түүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын амь, биед халдахаар завдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 181.3-ын дагуу хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Тэрээр эрүүгийн хуулийн 181.3-д онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.
-
7 October
Ким Жон Ун удирдагчын гэргий Ли Сол Жүгийн нууц бичлэг илчлэгдвэл…
Хойд Солонгосын их удирдагч өөрийн экс найз бүсгүйгээ хамтлагийн гишүүдийнх нь хамт өнгөрсөн 8 дугаар сард олон нийтийн өмнө цаазалсан. Харин цаазлуулсан хамтлагийн гишүүдтэй тус улсын тэргүүн хатагтай Ли Сол Жү хамтарч ажилладаг байсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэднийг өөрсдийнхөө тоглосон садар самуун бичлэгийг гадаад улс оронд өндөр үнээр худалдах гэж байсан учраас цаазалсан гэж тайлбарладаг. Гэтэл тус садар самуун …
-
7 October
Цахим үнэмлэхээ дахин авахад 68000 төгрөг шаардагдана
Цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэд оршин суугаа хороо, дүүргийнхээ улсын бүртгэлийн газарт хамгийн түрүүнд хандах юм байна. Цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу 40 мянган төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр тухайн дүүргийн хяналтын улсын байцаагч торгох ажээ. Харин хөдөө орон нутгийн иргэд баг, сумынхаа улсын бүртгэлийн газарт хандаж цахим үнэмлэхээ авах боломжтой. Ингэж авахын тулд цахим …
-
7 October
Хятадын веб сайтуудыг хоёр сая гаруй хүн хянаж ажилладаг
БНХАУ-ын Засгийн газраас тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа веб сайтуудад мониториг судалгаа хийх зорилготой хоёр сая гаруй хүн ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл энэ нь сайтуудад хяналт тавих зорилготой ажээ. Хятад улсад олон нийтийн сүлжээ, интернэтийн хэрэглээ бусад оронтой харьцуулахад хамаагүй хаагдмал, хяналт цензур ихтэй байдаг. Хүн ам ихтэй учир мэдээллийн сувгуудыг хатуу хяналтад байлах нь зүйтэй гэж ханддаг. …
-
7 October
Ц.Мөнх-Од: Заяаны хань зам дээр
хамтлагийн дуучин, жүжигчин Ц.Мөнх-Од олонд нийтэд дуулахаас гадна кинонд тоглож илүү танигдсан. Тэгвэл орчин цагийн Ромьео маань хайр дурлалаа олсон төдийгүй ирэх жил хурим найраа хийхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Хайрын сэдэвтэй жүжиг, клипэнд ихэвчлэн эсрэг талын дүрд тоглож явсан түүнд аймхай хүүхнүүд ер таалагддаггүй гэнэ. Магадгүй, бусдын хайр дурлалыг бусниулж яваа овилгогүй залуугийн дүрээр олонд танигдсан болохоор охид хүүхнүүд …
-
7 October
Дундговь аймгийн засаг дарга Д.Чандманийг өнөөдөр шүүнэ
Дундговь аймгийн засаг дарга Д.Чандманьд холбогдох хэргийг өнөөдөр ЧД-ийн шүүхэд шүүнэ. Түүнд УИХ-ын сонгуулийн үеэр нэг улс төрийн хүчинд үйлчилсэн гэх иргэний гомдлын дагуу хэрэг үүсгэсэн юм. Ажлаас халагдсан иргэд ч гэсэн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Мөн түүнээс Дундговь аймагт гарсан авто осолд буруутгасан иргэний өргөдлийн дагуу шүүхээс байцаалт авах болсон байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл