Японы мэргэжлийн сумогийн 9 сарын тэмцээн буюу Аки башёд ёкозуна Хакухо буюу Мөнхбатын Даваажаргал өнөөдрийн барилдаанд давснаар 14 даваа, 1 унаатайгаар маргаашийн барилдаанд унах давахаас үл хамааран 27 дах удаагийн түрүүгээ авах нь тодорхой боллоо. Харин өнөөдрийн барилдаанд ёкозуна Харумафужи Карарюүг давснаар даваа унааны харьцаа 10-4 боллоо. Маргааш хоёр Ёкозунагийн барилдаанаар Аки башё өндөрлөнө.
Мэдээ мэдээлэл
September, 2013
-
28 September
Хятад “бусад орнууд Тайваньд зэвсэг худалдаж болохгүй”
Америк улс Тайваньд 1 ширхэг шумбагч хөлөг онгоцыг энэ сарын 25-нд худалдан өгчээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй Бээжинд хэлэхдээ, Ямарваа улс орон Тайваньд зэвсэг худалдан өгөхийг Хятад улс хатуу эсэргүүцэх бөгөөд Америк Хятадын бодлогыг хүндэтгэн зарчмыг баримтлахыг хүсэж байна гэжээ. Хятад улс ийнхүү бусад улс орнуудыг Тайвань улсад зэвсэг нийлүүлэхийг хатуу хориглож байгаа юм.
-
28 September
Төвдийн татварын орлого 10 тэрбум юаниас давжээ
Энэ оны 9-р сарын 10-ны байдлаар, Төвдийн татварын орлого 10 тэрбум 420 сая юаньд хүрч, анх удаагаа 10 тэрбумаас давлаа. Он гарснаас хойш “Төвдийн татварын орлого тогтвортой түргэн өсөлтөө хадгалсаар ирснийг” Хятадын төр засгийн удирдлагууд сайшаан тэмдэглэж байна. Эх сурвалжаас үзвэл, Төвдийн татварын орлого 2006 онд 1 тэрбум 848 сая юань байснаас энэ жил 10 тэрбум хүртэл нэмэгджээ. Төвдийн улсын …
-
28 September
Обама “одоо Хятадуудыг биш өөрсдийгөө тэжээе”
Америк хятадын эдийн засгийн харицаанд геополитик нөлөөлж байна. Энэ тухай The Boston Consulting Group-ийн 200 топ-менеджерт санал асуулга явуулсны үр дүнг тэрбээр ийнхүү тайлбарлажээ. Уг асуулгаар Хятадад ажилладаг америкийн 2 компани тутмын нэг АНУ-д үйлдвэрлэлээ буцаан эрхлэх эсвэл энэ боломжийг авч үзэхийг эрхэмлэдэг байна. Үүний гол учир шалтгаан нь Хятадын ажиллах хүчний үнэ өсч байгаа явдал юм. Хоёр, гуравдугаарт-хэрэглэгчдэд ойртох, …
-
28 September
Хар тамхины 22 лаборатарыг устгажээ
Орос, АНУ, Афганистаны тусгай албад хамтын хүчээр афганы нутаг дэвсгэрт 22 хар тамхины лаборатори, 24 тонн опиатийг устгасан гэдгийг ОХУ-ын мансууруулах бодисын хяналтын Холбооны албанаас мэдэгдсэн билээ. Энэ амжилт бол ОХУ, Афганистан хоёрын эртнээс эхлүүлсэн мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагааны үр дүнд юм. Тэдгээрийн зөвхөн 6 лабораторид байсан хар тамхи нь, Оросын хүчний бүх байгууллагын сүүлийн 8 жилд устгасан хар тамхины …
-
27 September
“ХӨХ БОРОО-2” үзэсгэлэн Арт галлерейд нээлтээ хийлээ
Арт галлерейд Г.Лхагвасүрэн, Д.Боргилсайхан нарын “ХӨХ БОРОО-2” хамтарсан үзэсгэлэн өнөөдөр 17:00 цагт нээлтээ хийлээ. Тэдний үзэсгэлэн ирэх сарын гурваныг хүртэл үргэлжилэх юм байна. Та бүхэн амжиж сонирхоорой. Ugluu.mn
-
27 September
Жижигхэн хөлтэй хүмүүс гарцаар гарч байна
Бага дунд сургуулийн хүүхдүүдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хэрэгтэйг сурталчилсан “Өөрсдөө эхлээд үлгэрлэцгээе” аян үргэлжилсээр байна. Нийслэлийн маань хэмжээнд автомашины даац хэтэрсээр багагүй хугацаа өнгөрлөө. Үүнээс улбаалан зам тээврийн осол гэмтлийн хэрэг ч тасралтгүй гарсаар байна. Тэр тусмаа бага ангийн хүүхдүүдэд зам гарахад ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд гэрлэн дохиогүй газраар хүүхэд зам гарах гэхэд, зам тавьж өгдөг жолооч бараг байдаггүй. …
-
27 September
Валют арилжааны төв болон банкуудын ханшийн мэдээ /2013.9.27/
МОНГОЛ БАНК: АНУ доллар 1,629.31 Евро 2,202.42 Японы иен 16.47 Английн фунт 2,621.64 ОХУ-ын рубль 50.57 БНХАУ-ын юань 266.26 ГОЛОМТ БАНК: Валют Монгол Банкны хаалтын ханш Бэлэн Бэлэн бус Авах Зарах Авах Зарах Америк доллар 1,629.31 1,620.00 1,665.00 1,617.00 1,662.00 Хятадын юань 266.26 264.50 273.50 264.00 273.00 Eвро 2,202.42 2,202.00 2,280.00 2,200.00 2,270.00 Иен 16.47 16.39 …
-
27 September
Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудад 2016 оноос эхлэн гүний ус ашиглуулахгүй
Өмнөговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн долдугаар сарын хоёрны өдөр тогтоол гаргаж, 2016 оноос тус аймагт уул уурхайн үйлдвэрлэлд гүний ус ашиглахыг хориглосон юм. Энэхүү тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйгээс гадна УИХ, Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол хэмээн компаниуд үзэж байна. Тогтоолын талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуунаас тодрууллаа. Өнгөрсөн долдугаар сард …
-
27 September
Алтаар урласан хосгүй үнэт судруудыг Үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө
Манай улс хил гаалиар түүхийн хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар гаргах гэсэн оролдлогууд нэлээдгүй гардаг. Тэгвэл өнгөрсөн оны 6-р сарын 5-ны өдөр МИАТ-ын ажилтан Гомбодоржийн Хишигжаргал гэгч нөхөр манай улсын бичиг соёл, түүхийн хосгүй үнэтэй ном судар, эдлэл хэрэглэлийг хил гаргах гэж байгаад баригдсан. Шүүхээс түүний гэм буруутай үйлдэлд хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгсөн байна. Ингээд хэргийн дараа түүхийн …
-
27 September
УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 16-нд зарлан хуралдуулсан бол дөнгөж сая хаалтыг нь хийлээ. Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, “Урт” нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай …
-
27 September
ЦЕГ: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт “Эрүүгийн хэрэг” үүсгэсэн
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл эл мэдээллийн үнэн эсэх талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Тодруулбал, 9-р сарын 25-ны өдрийн ЦЕГ-т ирсэн хоногийн мэдээлэлд тус өдрийн шөнө 36 настай, иргэн Б гэгч цагдаагийн байгууллагад “Бусдад хутгалуулж, гэмтсэн” гэх гомдол ирүүлсэн болох нь бүртгэгдсэн ажээ. Мэдээллийн дагуу хэргийг шалгаад, УИХ-ын гишүүн …
-
27 September
Х.Уламбаяр: СИРИЙН СӨРӨГ ХҮЧИН ГЭЖ ХЭН БЭ?
Сирид улсад Иргэний дайн дэгдээд хэдийн 30 сарын нүүрийг үзжээ. 2011 оны “Арабын хавар” хөдөлгөөний уршгаар бий болсон нөхцөл байдлыг талууд янз бүрээр л “нэрлэнэ”. Эрх баригчид үүнийг гадны террористуудын эхүүлсэн үймээн гэдэг. Харин Сөрөг хүчнийхэн нэг нам, нэг хүний дарангуйлалын системийг үгүй хийнэ гэж ярьдаг. Тэгвэл босогчид Б. Ассадыг он жилүүд хэдийн дууссан гэж тэмцэнэ. Дээр нь үндэстэн болон …
-
27 September
Улсын онцгой комиссынхноос болж иргэд, “Цаст” констракшны дунд маргаан үүсээд байна
Хоёр байрны оршин суугчид “Цаст”-ын ажлыг дэмжвэл тэдэнд тулгарч буй асуудал хурдан шийдэгдэнэ Өнөөдөр барилгын компаниуд орон сууц барьж иргэдэд өндөр үнээр зарчихаад “Бид ашгаа олсон бол болоо” гэсэн байдлаар хандах болсон нь нууц биш. Энэ бүхнээс болж оршин суугчид байрныхаа хажууд нийтийн эзмшлийн талбай ч үгүй орж гарах гарц ч үгүй болж бусад барилгын компаниудтай багагүй хэл ам үүсгэдэг …
-
27 September
Зөгийн бал импортлогч компаниудын үйл ажиллагааг түр зогсоожээ
НМХГ-аас дотоодын зах зээл дээр худалдаалж байгаа зөгийн балны чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтад зөгийн бал импортлогч “Тэнгэр”, “Грийн сити”, “Газар шим”, “Дөрвөн өлзий” зэрэг цөөнгүй компаниуд хамрагдсан байна. Шалгалтаар дээрх компаниудын нийлүүлж буй зөгийн баланд бүтээгдэхүүний тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх заавар, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар, хадгалалт, хориглох заалтыг тусгаагүй зөрчлүүд илэрчээ. Тиймээс дээрх дөрвөн компанийн үйл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл