Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 4 September

    Глэн Жонсон шагайндаа бэртэл авчээ

     Ливэрпүүлийн албан ёсны сайтын мэдээлж байгаагаар Манчестер Юнайтед багтай хийсэн тоглолтын үеэр баруун хамгаалагч Глэн Жонсон шагайны холбоос үедээ бэртэл авсан байна. Энэ гэмтлээсээ болоод тэрээр Английн шигшээ багт дуудагдаагүй бөгөөд удахгүй 3 арслангууд дэлхийн аваргын өмнөх урьдчилсан шатны тоглолтонд оролцох юм. Мэлвүүдэд Глэн Жонсонд эмч нар нарийн үзлэг хийж Англи залууг ачаалалтай бэлтгэл хийхийг нь хориглосон байна. Бэртэл авсан …

  • 4 September

    Томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд шалгалт хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/821 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын …

  • 4 September

    “48 цаг кино наадам 2013” -ын бүртгэл эхэллээ

      “48 цаг кино наадам” 2013 онд (48ЦКН) Монголд дѳрѳв дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх болно. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь “2013 оны 48 цагийн шилдэг кино” шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай …

  • 4 September

    Гал гарах эрсдэлтэй зах, худалдааны төвүүдийн жагсаалт

    Үйл ажиллагаа явуулж байгаа олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ,  худалдааны байгууллагууд хулгай буюу гадны гэмт халдлагаас сэргийлж бэлэн байдлыг сайтар хамгаалж, ашиг, орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч барилгын давхруудад байрлах лангуунуудын тоог нэмж, зам гарц нарийсган бараа материал байрлуулсан боловч Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчин …

  • 4 September

    Дүүргийн амбулаториудад хөдөлгөөн ихтэй байна

    Цэцэрлэгүүдийн шинэ хичээл жил эхлэсэнтэй холбоотойгоор дүүргийн эрүүл мэндийн амабулаториудад уртаас урт дараалал үүсээд байна. Учир нь дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдэд цэцэрлэгийн хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг авч байгаа юм байна. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн салбар амбулаторит гэхэд л өглөө 07:00 цагаас эхлэн хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд дугаарлаж байгаа бол шинжилгээ авах  эмч нар 07:50 цагт ажилдаа ирж шинжилгээгээ авч …

  • 4 September

    Өнгөрсөн наймдугаар сард нийт 13906 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ

     Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд нийт 13906 тээврийн хэрэгсэл зөрчил гаргасны 10026 тээврийн хэрэгсэл нь хурд хэтрүүлсэн байна. Үүнээс 2013 оны наймдугаар сарын 15-ны өдрөөр  147 жолооч, наймдугаар сарын 1-нд  490 жолооч хурд хэтрүүлсэн гэж бүртгэгджээ. Улаан гэрлэн дохионы зөрчил гаргасан 3880 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс  наймдугаар сарын 20-нд 30 жолооч, наймдугаар сарын 1-ны өдөр 279 жолооч улаан гэрлэн …

  • 4 September

    Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд Д.Нацагдоржийн хөшөөг байрлуулна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  ОНӨААТҮГ байгуулах төсөл, Өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай, Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай тус тус хэлэлцлээ.  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25–ны …

  • 3 September

    Бичил уурхайчдын газрыг мөнгөтэй хулгайч нарт өгөх гээд булаацалдаж байна

    Өнөөдөр Монголын бичил уурхай дэгдсэн дээвэр холбооноос Шарын гол ХХК-ынхан болоод Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат нар нийлж орон нутгийн бичил уурхай эрхлэгчдийг ажил амьдралгүй болгох гэж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ. Бидний хэлдэгээр “Нинжа” гэгддэгчид  нь ямар ч зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалыг олборлодог хууль бус хүмүүс юм. Харин “Бичил уурхай эрхлэгчид” гэдэг нь орон нутгийн иргэд бөгөөд ашигт малтмал …

  • 3 September

    У.Мөнх-Эрдэнэ: Тэд оюутныг ялж явахад би Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн

     Монголын ширэн бээ­лийтнүүд хөнжил дотроо хөлөө жийлцэж, удахгүй болох ДАШТ-ий циклд хэл амтайхан хөл тавилаа. Тэртээ Афины олимпоос хойш эх орныхоо төрийн далбааг олон улсын тавцанд тамгалж явсан МУГТ У.Мөнх-Эрдэнэ энэ оны Казахстаны ДАШТ-д зодоглох эсэх нь тун эргэлзээтэй байна. Энэ асуудалд Монголын Боксын холбоо, Спорт бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ баг болон У.Мөнх-Эрдэнийн дасгалжуулагч Н.Оюунбат, МУГД Д.Батмөнх нарын байр суурь …

  • 3 September

    Мэдлэг үнэгүйдэж, хүч тамир үнэлэгдэх цагаар…

    Монголчууд эртнээс  мэдлэг оюуныг эрхэмлэн дээдэлж, ном бүтээлийг есөн эрдэнээр урлаж байсан ард түмэн билээ. Өдгөө  хүн  төрлөхтөнд мэдэгдэж байгаа анхны хэвлэмэл номыг Европчууд хэвлэн  гаргахаас  даруй 100 жилийн өмнө  Монголчууд ном барлан хэвлэж байсан түүхтэй. Аливаа хөгжил  нь хүнийг хөгжүүлэхээс, хүний  оюун санааг  төгөлдөржүүлэхээс эхтэй гэдгийг бидний өвөг дээдэс эртнээс мэдэж, анхааран ирсэн байдаг. Тийм ч болохоор “Биеийн бөхөөр …

  • 3 September

    Христианчуудыг амьтан болгож буй гашуун түүх

     Арабын орнуудад хрис­тианчууд болоод христосын сүмүүд халд­лагад өртлөө хэмээн өрнийн­хөн эмзэглэдэг ээ. Гэм нь тэд эвлэрш­гүй хоёр шашны эвлэрлийг ерөө­дөг. Эвлэрэхгүй бол тусламжаа зог­соолоо гэж заналхийлдэг. 2013 оны 7-8 дугаар сард Египетэд болж өнгөрсөн цуст явдал бол улс тө­рийн гэхээсээ ердөө л шашны хурц мөргөлдөөн. Исламистууд ба бусад нь гэж хуваагдсаны гор гарч байгаа нь тэр. “2013.07.03”-тай зэрэгцээд тэр тэмцэл …

  • 3 September

    НҮБ-ын Хүн амын сан, эх нярайн эрүүл мэндийн асуудалд хүч тавьж хамтран ажиллана

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Наоми Китахара хэлэхдээ, манай байгууллага ялангуяа хүүхэд, нярай, эхийн эрүүл мэндийн чиглэлд түлхүү хүч тавьж ажилладаг. Иймд эхийн болон нярайн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар аливаа хууль, бодлого боловсруулах, түүнчлэн мөн энэ чиглэлээр төсвийн …

  • 3 September

    “Хөрөнгө оруулалтын тухай хууль” нэрийн дор охин компаниуд улсад татвар төлөхгүй

     Гэтэл эсрэгээрээ жиж­гүүдийг шахаж “томчуудыг” дэмжсэн хуулийн төсөл батлагдах гэж байгаа нь харамсалтай.  Удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар Монголын толгой ком­паниуд болох “МСS”, “АПУ”, “Бодь”, “Моннис”, “Таван богд”, “Макс”, “Но­мин”, “Женко”, “МАК” зэрэг компаниудад зориулсан Хөрөнгө оруу­лал­тын тухай хууль батлуулахаар зэхэж байна. Эл хууль батлагдснаар тэдний эзэмшилд байдаг охин ком­паниуд нь улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй гэсэн үг …

  • 3 September

    Эмнэлгийн барилгыг хууль бусаар нурааж, цагдаагийн алба хаагчдын орон сууцыг барих гэнэ

     Хан-Уул дүүргийн гу­рав­дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй Эрүүл мэндийн нэгдлийн А корпусын хоёр давхар барилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль бу­саар нураажээ. Жилээс жилд хүн амын нягтрал ихэсч, түүнээс үүдэж эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй шахам байхад ийнхүү барилгыг нь нурааж, оронд нь дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ал­ба хаагчдын орон сууц, үйл­чилгээний зориулалттай 15 давхар барилга барих гэж байгаад тус …

  • 3 September

    Автомашинаа нэгдүгээр эгнээнд тавьбал 60-80 мянган төгрөгөөр торгоно

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 08 сарын 30-аас хойш тусгай зориулалтын 8 машинаар хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж …