Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 4 June

    Сурталчилгааны самбар нурж, хүн даржээ

     Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, 10-р хорооллын автобусны буудлын ойролцоох сурталчилгааны самбар нурж, нэгэн эмэгтэйг дарж хүнд гэмтээсэн байна. Уг хэрэг өдөр 12:30 цагийн орчимд болсон бөгөөд хохирогч эмэгтэй 32 настай Д гэгч байсан аж. Одоогоор хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ. Дашрамд дурьдахад, сүүлийн үед гэрлийн шон ч гэсэн унаж машин дээрээс дарсан тохиолдол гарах болсон тул иргэдийг …

  • 4 June

    Монголын хамгийн том цементийн үйлдвэр Хятадынх байх уу?

     Монгол Улс хуруу дарам тооны цементний үйлдвэртэй. Тэдний хамгийн том нь болох “Хөтөл” үйлдвэр жилд 600 гаруй тонн цемент боловсруулдаг. Сүүлийн үед төр цементний салбарыг хөгжүүлэх талаар нэлээд ярьж байгаа. Гэвч Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт жилд нэг сая тонн цемент боловсруулах үйлдвэр босгохоор хятадууд зэхэж байгаа аж. Тус аймгийн Салхитын хөндий хэмээх газар Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, тус …

  • 4 June

    Ирэх амралтын өдрүүдэд бөхийн барилдаантай

     Монгол бөх сонирхогчдод дуулгах нэгэн таатай мэдээлэл байна. Учир нь ирэх амралтын өдрүүд буюу 6-р сарын 8,9-ний бямба-ням гаригуудад Монгол бөхийн өргөөнөө бөхийн барилдаан болно. –       Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан энэ сарын 09-ний өдрийн 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм. Энэ үеэр бөх сонирхогчдын …

  • 4 June

    Элчин сайд Х.Даваадорж жуух бичгээ барив

    Монгол Улсаас Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж тавдугаар сарын 31-ний өдөр Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозод бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ  барилаа. Элчин сайд Х.Даваадорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Баррозод уламжлаад, таатай үедээ Монгол Улсад айлчлах урилгыг дахин нотлов. Ерөнхийлөгч Ж.М.Баррозо, Элчин сайд Х.Даваадорж нар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн …

  • 4 June

    НӨАТ-ын төслүүдийг хэлэлцэхээр боллоо

     УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван төрлийн бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг хэлэлцлээ. Тодруулбал, “Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх” “Газрын …

  • 4 June

    Бурханаар бөөлжигч В.Мөнгөнчимэгт ял өгөх боломжгүй

     Өнгөрсөн өвөл өөрийгөө “Бурханаар бөөлждөг” хэмээн цуу тарааж олны гайхшрал, инээдийг зэрэг төрүүлж байсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяа 20 гаруй настай В.Мөнгөнчимэг хэмээх бүсгүй хэрэг хүлээх чадваргүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, иргэн В.Мөнгөнчимэгийг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг тогтоолгохоор болсон дагуу сэтгэцийн эмч нар түүний биед үзлэг хийж, улмаар хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн байна. Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс олныг хууран мэхэлсэн үндэслэлээр …

  • 4 June

    Хөөмэйчид Япон дуугаар өрсөлдөнө

     ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн хөөмэйн урлагийг дэмжих, Монголын ард түмэнд Япон дууг түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдааныг “Эндо Минорү”, “Цэндийн Батчулуун” сантай хамтран зохион байгуулахаар болжээ.  Уралдаан ирэх наймдугаар сарын 8-нд болох бөгөөд бүртгэл нь энэ сарын 1-нээс долдугаар сарын 15 хүртэл Улсын филармонийн байранд явагдана. 16-35 насны хөөмэйн урлагийг сонирхогч болон мэргэжлийн уран бүтээлчид оролцох боломжтой ажээ. Хөөмэйчдийн …

  • 4 June

    Өрх бүрийг хог хаягдал хийх зориулалтын уутаар үнэгүй хангана

     “Хог хаягдлын шинэ менежент”-ийг 2013 оны зургадугаар сарын нэгний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх,албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм. Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог хаягдлыг …

  • 4 June

    ХЗХ-ны хохирогчид Төрийн ордны гадаа жагсана

     2005, 2006 онуудад Хадгаламж зээлийн хоршоо олон тоогоороо дампуурч, тус хоршоодоос хохирсон иргэд одоо хүртэл хохирлоо авч чадаагүй байгаа юм. ХЗХ-д дампуурсан нь улс төрийн нөлөөлөл бий, төр буруутай гэж үзэж өдийг хүрсэн хоршооны хохирогчид хэдэнтээ жагсаал цуглаан зохион байгуулдаг ч тусыг эс олсоор ирсэн юм. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн тэднийг хүлээн авч нааштайгаар шийдэгдэх нь гэсэн хүлээлт тэдэнд байсан …

  • 4 June

    “Ливэрпүүлийн довтлогчид барцадтай байна”

     Ливэрпүүлийн довтолгооны шугамын лидэр Луис Суарэз Бразилд удахгүй болох гэж буй шигшээ багуудын хооронд болдог Тив хоорондын цом-д оролцохоор нутагтаа очоод байгаа бөгөөд түүний орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага олныг шуугиулж байна. Английн хэвлэл мэдээллүүд түүнийг зүгээр байлгахгүй хэдэн талаас нь мэрж байгаа тухай болон ирэх улирлаас өмнө багаа солиход гайхах хэрэггүй гэх шахуу яриануудыг түүнийг биш хэмээн зарим …

  • 4 June

    “Оюу толгой” хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлснийг хэлэлцэнэ

     УИХ-ын Байнгын хороодын зарим Ажлын хэсгүүд хуралдана. “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны хоёрдугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14:00 цагаас 334 тоот өрөөнд хуралдах юм байна. Мөн Маршалын албаны …

  • 4 June

    “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн тайзны ардах амьдрал

    Г.Оюунтөгс: “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг түүхийн үнэт бүтээл болж үлдэнэ  “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг цацагдаад гурван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд төр, нийгмийн 30 гаруй зүтгэлтнүүдийн талаар хөрөг нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргээд байна.  “Hero” энтертайнментын ерөнхий менежер Г.Оюунтөгстэй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн тайзны ард ямар амьдрал буцалж байдаг талаар ярилцсан юм. -Танай нэвтрүүлгийн талаар мэдэхгүй хүн үгүй. …

  • 4 June

    УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдана

     1.    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: -“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; -Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/. 2.    Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд: -Нэмэгдсэн өртгийн …

  • 4 June

    О.Магнай: Ажлаас халагдсан хүмүүс хангалттай ажиллаж чадаагүй

    Өнгөрөгч тавдугаар са­рын 22-ны өдөр ШӨХТГ есөн албан хаагчийг ор үндэс­лэл­гүй­­гээр ажлаас нь халсан гэх мэдээлэл цацагдсан. Тус газрын есөн албан хаагчийг сонгуулийн сур­талчилгааны үеэр ажлаас халсан нь улс төржсөн гэх хардлагыг олон ний­тэд тө­рүүлээд байсан юм. Аж­лаасаа халагдсан бай­цаагч­дын хувьд хууль бусаар ажлаас халсан хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүх, Төрийн албаны зөвлөл, Үнд­сэн хуулийн цэцэд хан­дахаа мэдэгдээд байгаа юм. …

  • 4 June

    МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар сонгогдлоо

      Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит бус чуулган өчигдөр МҮЭХ-ны Соёлын төв ордоноо болж, шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатарыг дэвшүүлэн холбооны ерөнхийлөгчөөр томилсон байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбоотойгоор холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн юм. МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог байна.  Т.Түвшин  Ugluu.mn