Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хурдан хугацаанд зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г 10-р сарын 01-нээс эхлэн 1-р эгнээгээр зорчуулахаар боллоо. Замын Цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси 1-р эгнээргээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллана. Такси нэгдүгээр эгнээгээр …
Мэдээ мэдээлэл
September, 2013
-
26 September
Ши Жиньпин эмгэнэж байна
Өчигдөр БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин Пакистанд хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан ерөнхийлөгч Мамноон Хуссаинд эмгэнэлийн цахилгаан илгээлээ. Уг цахилгаанд тэмдэглэхдээ, Пакистаны Балочистан Провинсе мужид 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, олон хүн эндэж шархдан, их хэмжээний эд хөрөнгө хохирсныг сонсоод цочирдож байна. Үүнд миний бие ахан дүүс болох Пакистаны ард түмэнтэй нэгэн адил гүнээ сэтгэл эмгэнэж байна. Би Хятадын засгийн газар …
-
26 September
Цай ү Ц.Оюунгэрэл сайд нар 2014 онд хамтарч ажиллах хэлэлцээ хийсэн
МУ-ын Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд Цай Ү энэ сарын 24-ний өдөр манай улсад айлчисан. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Соёлын сайд Цай Ү өчигдөр МУ-ын ерөнхий сайд Н. Алтанхуягт бараалахсаны дараа манай улсын түүх соёлтой танилсан билээ. БНХАУ-ын Соёлын яам болон МУ-ын Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл нар 2014 онд харилцан хамтарч ажиллах хэлэлцээ …
-
26 September
Ирэх бямба гаригаас эхлэн Яармагийн гүүрийг түр хаана
“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ. Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 9 сарын 28-ны 23.00 цагаас 9 сарын 29-ний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ-3-ын уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийнэ. Харин ТЭЦ-3-ын уулзвараас зүүн тийш …
-
26 September
Маргааш “Зүрхний наран” бөхийн өргөөнд эгшиглэнэ
Манайд хосоороо дуулж амжилтанд хүрсэн нийтийн дууны олон сайхан уран бүтээлч байдаг. Тэдний бас нэгэн залгамж халаа болсон залуу уран бүтээлчид бол дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа нар юм. Сонсогч түмнийхээ сонорыг олон сайхан дуугаараа мялаасан хосууд маань энэ сарын 27 нд Монгол бөхийн өргөөнд 19 цагт “Зүрхний наран” тоглолтоо хийх гэж байна. 2004 онд нийтийн дууны урлагт анх хөл тавьсан хос …
-
26 September
Тангараг өргөсөн Гэмтлийн эмч нар талцаж ажлаа хаяжээ
Монгол улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай байдаг ГССҮТ-ийн зарим эмч нар өнгөрсөн орой өргөсөн тангаргаасаа няцаж, өвчитнүүдээ үхвэл ч үхэг гээд ажил хаялт зарласан байна. Эмч нарын ажил хаях болсон шалтгаан нь салбарын сайдынхаа эмнэлгийн удирдлагын халаа сэлгээний асуудлыг эсэргүүцэж буй хэрэг хэмээн тайлбарлажээ. Гэвч угтаа энэ бүгд эмч нарын талцал, ГССҮТ-ийн нөлөө бүхий хэдэн эмч, ажилтны явуулгаар эмнэлгийн хэсэг хүмүүсийг зохион …
-
26 September
Утаанаасаа хэзээ салах вэ…
Улаанбаатар хотын утаа жилээс жилд байдгаараа л байж, ард түмэн нүүрсээ шуудайлдагаараа шуудайлсаар байна. Жил болгон л улсын төсвөөс утааг буруулах арга зам хайн ихээхэн мөнгө цацдаг. Харин мэргэжилтнүүд сүүлийн хоёр жилд бүрэн шаталттай зуух утааг тодорхой хэмжээгээр багасгана хэмээн үзэж байгаа. Гэхдээ л Утаанбаатар хотын маань өглөө утаатайгаа хамт эхэлсээр л. Сэрүүний улирал орж байгаа болохоор удахгүй айл болгон …
-
26 September
“СҮНЖИДМАА” дуулалт жүжиг 32 жилийн дараа дахин тайзнаа
Анхлан 1981 онд тайзнаа тавигдаж байсан Ж.Бадраагийн зохиол, ТШ, ХБ, АЖ Д.Лувсаншаравын хөгжим, “Сүнжидмаа” дуулалт жүжиг 32 жилийн дараа дахин тайзнаа сэргээн тавигдах гэж байна. Тодруулбал, 2013 оны 10 сарын 04-нд 19:00 цагаас, 05, 06-нд 16:00 цагаас тус тус ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох юм. Тус жүжиг нь чуулгын урын санд анх удаа дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд ардын …
-
26 September
“Хүнстрейд”-ийн хүйсийг тэмтэрчээ
“Хүнстрейд” улсын үйлдвэрийн газар. Энэ газар хүртээмжээрээ ч, багтаамжаараа ч Монголдоо монополь байсан цаг саяхан. 21000 ам метр талбай бүхий халаалттай болон ердийн агуулах, нэг удаа 600 тонн бүтээгдэхүүн хадгалах аммикан хөргүүлтэй зоорь, 600 ам метр талбайтай бараа хадгалах саравч, хүнсний жижиг үйлдвэрүүдтэй. Төрийн өмчийн хорооны шалгалтын материал миний ширээн дээр байна. Эндээс харвал алдагдал бүхний цаана амин хувийн эрх …
-
26 September
Hyundai Motor, Kia Motors компаниуд 600 мянга гаруй авто машинаа зах зээлээс татжээ
Дэлхийн хэмжээнд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэх байр эзэлдэг Өмнөд Солонгосын томоохон машин үйлдвэрлэгч Hyundai Motor, Kia Motors компаниуд 600 мянга гаруй авто машинаа зах зээлээс татаж авснаа зарлалаа. Тэдний авто машинаа татах болсон шалтгаан нь машины механик эд ангид агрегатын доголдлын улмаас аж. Эл доголдлын дийлэнх хувь нь 2008-2011 онуудад үйлдвэрлэсэн машинуудад илэрсэн байна. Одоо үйлдвэрлэгч Hyundai Motor, Kia Motors компаниуд …
-
26 September
Банкууд болон Валют арилжааны төвүүдийн ханшийн мэдээлэл /2013.09.26/
2013 оны 9 сарын 25 өдрийн хаалтын ханш Монгол банкны валютын хаалтын ханш: Валютын төрөл Ханш Америк доллар 1,630.01 Хятад юань 266.30 Евро 2,197.58 ОХУ-ын рубль 50.98 БНСУ-ын вон 1,51 Английн фунт 2,607.85 Японы иен 16.53 Швейцарийн франк 1,786.90 Хонгконг доллар 210.23 Канад доллар 1,581.46 “Найман шарга” валютын зах дээр: Валютын төрөл Авах ханш Зарах ханш Америк доллар 1645-1648 1650 -1655 …
-
26 September
Ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт эхэлнэ
Өнөөдөр эдийн засгийн байнгын хорооны хурал өглөө 09.00 цагт эхэллээ. Хурлын дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар болоод байна. энэ удаагийн хурлаар байнгын хороогоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж, УИХ-ын чуулганд оруулах юм байна. Мөн өнөөдрийн чуулганаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. УИХ-ын ээлжит бус чуулган 14.00 цагт эхэлнэ.
-
26 September
УИХ-ын ээлжит бус чуулган болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэлнэ. Чуулганы үеэр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт гаргасан Эдийн засгийн байнгийн хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулах юм. Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин чуулганы хуралдаанаас өмнө Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа чуулганы хуралдааныг …
-
26 September
Нийслэлийн 100-аас дээш настай ахмадуудад бэлэг хүргэж өгнө
Нийслэлийн хэмжээнд олон улсын ахмадын баярын өдрийг угтан “АХМАД НАСТНАА ХҮНДЭЛЬЕ “ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр 10-11 цагийн хооронд нийслэлийн 100-аас дээш настай 9-н ахмад настанд баяр хүргэж гэрээр нь явж гарын бэлэг гардуулах юм.
-
26 September
“ЭМЭГТЭЙЧҮҮД БА ШИНЭ ОРЧИН, ШИНЭ БОЛОМЖ” лидер эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт болно
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг болон Монголын эмэгтэйчүүдийн сан/МОНЭС/ хамтран 9 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын лидер эмэгтэйчүүдийн Зөвлөлдөх уулзалтыг 9-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалт нь хууль эрх зүйн бодлогын шинэчлэл хийгдэж байгаа энэ үед болж байгаагаар чухал ач холбогдолтой юм. Эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа энэ үед Иргэдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл