Олон улсын худалдааны төв буюу Нарантуул захын дундуур зам тавих гэж байгаатай холбоотойгоор тус зах өнөөдөр, маргааш ажиллахгүй. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр авто …
Мэдээ мэдээлэл
August, 2013
-
19 August
Улаанбаатарын Хятад хороолол
Зуун айл “хятад хороолол” болжээ Манай улсад хамгийн их хууль бусаар ажилладаг хүмүүс БНХАУ-ын иргэд байдаг. Тэгвэл одоо тэд бүр манай улсад төвхнөж амьдрахаар шийдээд байгаа бололтой. Учир нь өдгөө нийслэлчүүдийн бараг 70 хувь нь орон сууцгүй байхад Хятад иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллыг тэр чигээр нь худалдан авч цөөхөн хэдэн монголчуудын санхүүгийн чадваргүйг нь далимдуулан олноороо …
-
19 August
Хэт халуунаас болж эрчим хүчний хязгаарлалт хийнэ
Өмнөд солонгосын эрх баригчид цаг агаарын хэт халалтаас болж эрчим хүч таслаж болзошгүй тухай иргэдэд анхааруулаад байна. Өмнөд солонгосын засгийн газар тус улсын иргэдийг эрчим хүчинд хэмнэлттэй хандахыг уриалсныг Ренхап агентлаг уламжлав. Үйлдвэр аж ахуйн бүх газар, төрийн байгууллагууд, орон сууцны конторууд, дэлгүүрүүд нь даваа гаригаас эхлэн гурван өдрийн турш 10:00-18:00 хооронд цахилгаан эрчим хүч ашиглалтаас татгалзах ёстой гэж Өмнөд …
-
17 August
“Монголын Мистер-2013” маргааш эхлэнэ
“Монголын Мистер-2013” бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Соёлын төв өргөөнд болно. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээн 12 ангилалд болно. Тухайлбал, эрэгтэй 60 кг, 65кг, 70кг, 75кг, -80кг, +80 кг жин болон эрэгтэй, эмэгтэй фитнесс, модел, фигур фитнесс гэсэн ангиллуудад оролцогчид өрсөлдөнө. Тэмцээнийг Монголын бодибилдинг фитнессийн холбооноосзохион байгуулж байгаа бөгөөд маргааш 12.00 цагаас Соёлын төв …
-
17 August
“Ахмадын хотхон-1” үйлдвэрийн газар байгуулна
“Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороололд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 300 айлын Ахмадын орон сууцны цогцолбор барилга баригдсан. Энэхүү цогцолбор барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэгтэй “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот …
-
17 August
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ҮАБЗ-д мэдэгдэл хүргүүлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгой төсөлд үүсээд байгаа нөхцөл байдлыг үндэслэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе. Оюу толгойн ордоос баяжмал ачигдаад сар гаруй болсон ч Монгол Улсад орлого орохгүй, орох ч нөхцөлгүйгээр хөрөнгө оруулагч тал эртнээс зохицуулсан болох нь улам тодорхой болж байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилвэл тэдний “хөрөнгө оруулалт” гэж нэрлэж буй …
-
17 August
“Эрдэнэт” үйлдвэр Д.Дорлигжавыг шагнав
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойн арга хэмжээ Эрдэнэт хотын төв талбайд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээний үеэр “Эрдэнэт” үйлдвэртэй амьдралаа холбосон олон хүмүүс шагнал хүртжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралаар ажиллаж байсан Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойн медаль гардан авсан байна. Ugluu.mn
-
17 August
Солонгосчуудад амиа алдсан Монгол эмэгтэйн төлөө зул өргөнө
Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудлын дөрөвдүгээр давхраас энэ сарын 7-нд нэгэн эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. хэрэгт холбогдуулан хамт байсан БНСУ-ын иргэдийг шалгаж байгаа юм. Хэргийн талаар оройн 23:00 цагийн үед дуудлага ирсэн ба түргэнийхэн очиход хохирогч бүсгүй ухаангүй, маш хүнд гэмтсэн, ихээхэн цус алдалттай байсныг гэрчүүд мэдээлж байна. Энэ хэрэгт холбоотой …
-
17 August
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана
УИХ-ын ээлжит бус чуулганыг 2013 оны 09 дүгээр сарын 02-06-ны хооронд хуралдуулах төлөвтэй байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн барихаар боловсруулан бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ч төлөвлөгөөнд тусаад байгаа юм байна. …
-
17 August
НИТХ-аас баталсан 52 байршилд 2014 оноос газар өмчлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн иргэдтэй уулзаж, газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлж эхэлсэн шинэ бодлого, журам дүрмийн тухай нээлттэй хэлэлцлээ. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Уулзалтын үеэр, …
-
17 August
Нарантуул худалдааны төв 19, 20-нд ажиллахгүй
Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм. Тиймээс засварын ажил хийгдэх 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд …
-
17 August
“Single ladies” кино маргааш нээлтээ хийнэ
Монголын гурван эмэгтэй үжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино маргааш буюу энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Уг киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ. Эдгээрээс гадна жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нарын чадварлаг уран …
-
16 August
Д.Дагвадорж аварга бахардаж унасан гэдэг нь ташаа мэдээлэл гэж дугуйн холбооныхон мэдэгдлээ
Соёл спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн гол оролцогч нь Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөнө. Тодруулбал спортын төрлүүдэд үндэсний сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, …
-
16 August
Хятадын хүний наймааны бүлэглэл илчлэгджээ
Хятадын хүний наймаачид цагаандаа гарч төрөх эмнэлэгээс дөнгөж төрсөн хүүхдийг худалдан авдаг болжээ. Энэ тухай Шааньси мужийн Фупин хотын төрөх эмнэлэгт болсон хэргээс олон нийт мэдсэн юм. Мэндлээд удаагүй байсан бяцхан хүүг гэрийнхэнд маш хүнд өвчтэй, найдлагагүй хэмээн итгүүлээд хариуцсан эмч нь хүүхдийг авч явжээ. Эмч нь хэлэхдээ хүүхэд нэгэнт амьдрах найдваргүй тул үлдсэнийг нь эмнэлэгт даатгаад яв гэж ятгаад, …
-
16 August
Уул уурхайн яамны ТНБД Японы Шизүока мужийн захирагчийг хүлээн авч уулзлаа
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Японы Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Шизүока мужийн захирагч Х.Кавакацү Шизүока муж-Дорноговь аймаг хоорондын хамтын ажиллагааны тухай болон Дорноговь аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, Япон улсын шилдэг техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх зэрэг ажлын эхлэл сайн байгаа талаар танилцууллаа. Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Шизүока муж-Дорноговь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл