Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 20 August

    Бичил уурхай эрхлэгчдийг дарамталжээ

    Ардчилалын эхэн үе, нийгмийн  ороо бусгаа цаг үед ажилгүй болсон иргэдийн олонхийн амьдралыг залгуулж байсан ч,  тэр хирээрээр  “нинжа” гэж нэрлэгдэн  төр засагт хүртэл адлагдаж байсан хувиараа алт олборлогчид өдгөө эвлэлдэн нэгдэн,  зохион байгуулалтанд орж, байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлт  явуулдаг шинэ хэлбэрээр  ажилладаг болжээ.  Ийм бичил уурхай  эрхлэгчдийн нэг бол  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг …

  • 20 August

    2000 гаруй хүн үерийн аюултай бүсэд амьдарч байна

     Ойрын өдрүүдэд бороо их орж байгаатай холбоотойгоор иргэд үерт автаж, эд материал, амь насаараа хохирход хүрч байгаа юм. 2013 оны эхний хагас жилийн байдлаар уснаас болж таван хүн амиа алдсан тохиолдол гарсан бөгөөд нийслэлийн Онцгой байдлын газар 278 хүнийг үер усны аюулаас авран хамгаалжээ. Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд 2000 гаруй иргэд амьдарч байгаа тул яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Онцгой …

  • 20 August

    Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг эвдсэн Монгол охин

    Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг Монголын 17 настай охин Б.Намуунтуул эвдээд байна. Тэрээр хоёртын тооллоор 360 оноотой байсан Энэтхэг охины амжилтыг 565 оноогоор, 15 минутын тооны марафон төрөлд 395 байсан оноог 580 болгон шинэчлэн тогтоолоо. Тэрээр ийнхүү дэлхий хэмжээнд Монгол хүний оюуны чадамжийг харуулж чадсан юм. Одоо Б.Намуунтуул дэлхийд чансаагаар 52-т бичигдэж байна. Б.Намуунтуул одоо Хонконгийн нээлттэй тэмцээд орохоор бэлдэж …

  • 20 August

    Амгалангийн дулааны станцын нээлт маргааш болно

     Баянзүрх дүүрэгт барих Амгалангийн дулааны цахилгаан станцын барилгын ажлын нээлт маргааш болох бөгөөд нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох аж. Одоогоор Амгалангийн дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил 70 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоног гэхэд бүрэн чөлөөлж дуусах гэнэ. Мөн газар тэгшлэх зэрэг ажлууд эхэлсэн ч маргааш албан ёсоор тууз хайчлан, нээх юм байна. Сонирхуулахад, газар чөлөөлөх ажилд хотын захиргаанаас нийт …

  • 20 August

    Тайландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад айлчилж байгаа Тайландын Вант Улсын Үндэсний Ассамблей дэх Тайланд-Монголын найрамдлын бүлгийн дарга Сомбуун Утайвианкул тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиож буйг онцлоод Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хоёр орны ард …

  • 20 August

    Намрын ногоон өдрүүд /үнэ ханш/

     Жуулчны гудамж буюу Урт цагаанд гарч буй “Намрын ногоон өдрүүд” шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааны үнэ ханшийг сонирхуулж байна. Төмс- 700 төгрөг /1кг/ Байцаа- 1000 төгрөг /1кг/ Лууван- 1500 төгрөг /1кг/ Манжин- 1500 төгрөг /1 кг/ Хулуу- 2000 төгрөг /1кг/ Сонгино- 1500 төгрөг /1кг/ Өргөст хэмх- 3000 төгрөг /1кг/ Улаан лооль- 6000 төгрөг /1кг/ Чацаргана- 5000 төгрөг /1кг/ Зөгийн бал- …

  • 20 August

    Таван настай хүүгээ зэрлэгээр зодсон аавыг шүүнэ

        Тавхан настай төрсөн хүүхдээ хутгаар биеийг нь зэрэмдэглэсэн аавыг шүүх хурал ирэх баасан гаригт болно. Эл хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарч олныг цочирдуулсан юм. Гэмт хэрэгтэн Д-г Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн …

  • 20 August

    Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг зарцуулна

       Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнгөрсөн Даваа гарагт боллоо. Цаашид гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45,000 зуух шаардлагатай тул “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжих  Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 2012-2013 оны өвөл нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхөд 34.000 тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьсан …

  • 20 August

    ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ

       НИТХ-ын дарга Д.Баттулга гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын ажлын явцтай өнөөдөр 10:00 цагаас танилцана. Мөн өнөөдөр 11:00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Улаанбаатар хотын байрнуудын лифтний асуудлыг эцэслэн шийдэх болсон тухай болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Ugluu.mn

  • 20 August

    Автомашины дугаарын хязгаарлалт ирэх 24-ний өдрөөс өөрчлөгдөнө

     Өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар автомашины дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл нийслэлчүүд автомашины дугаарынхаа тэгш сондгойгоос хамаарч замын хөдөлгөөнд оролцох юм. Эл өдрүүдэд одоогийн мөрдөгдөж буй гариг бүрт өөр өөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, зөвхөн сондгой эсвэл тэгш тоогоор төгссөнөөс хамаарч 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох аж. Найман хоногийн турш л …

  • 20 August

    ТӨХ-ноос мэдээлэл хийнэ

       Алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежмежнтийн талаар ТӨХ-ны зүгээс маргааш буюу наймдугаар сарын 20-ны 11 цагаас ТӨХ-ны байран дахь 409 тоот өрөөнд мэдээлэл хийнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн байдлаар 14 компани нь нийтдээ жилд 50 …

  • 20 August

    Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

     8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны Идэр, Хануй, Урдтамир, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Хэрлэн голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40-180 см давсан байна. Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Хүдэр-Хүдэр, Ерөө-Ерөө, Туул-Алтанбулаг, Сөгнөгөр-Сөгнөгөр, Буянт-Ховд, Хэрлэн-Багануур орчимд үерийн …

  • 19 August

    Нийслэлийн утааг 20 хувиар бууруулна

       Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр болж тус хорооны дарга П.Цагаан хуралдааныг удирдан явууллаа. Хуралдааны эхэнд тус хороноос 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар Үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар танилцуулав. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 2011-2013 онд нийт 121,6 мянган ширхэг сайжруулсан зуух, 21 мянган ширхэг гэрийн дулаалга, 7,5 мянган дулаан …

  • 19 August

    Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно

      Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг 5-р сард хийсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 10 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2,  Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүд тус бүр 1 цогцолбор барих юм. Цогцолбор баригдсанаар орчин үеийн …