Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 8 October

    15 настай дагавар охиноо хүчиндсэн аймшигт хэрэг гарчээ

    Сонгино хайрхан дүүргийн нутаг иргэн Б гэгч нөхөр 15 настай дагавар охиноо хүчиндсэн аймшигт хэрэг гарчээ. Тэрээр энэхүү үйлдлээ хйисний дараа оргон зайлсан бөгөөд цагдаагийн хэсгийнхэн шуурхай ажилсны үр дүнд илрүүлжээ. Одоогоор энэхүү хэргийг Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэсэгт шалгаж байна.

  • 8 October

    Халдашгүй эрхийн ард нуугдсан гэмт хэрэгтнүүд

    Монгол Улсын Үндсэн хуулинд “Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн тулгуур заалт бий. Харин өнөөдөр энэ заалтыг хууль, шүүхийн  өмнө гишгэлэн хаяж, ду­раараа дургидаг 76 эрхэм монголд бий болоод удаж байна. “Хууль тогтоогч” гэ­сэн зарим нэгэнд нь бол үнэхээр ахадсан гоё нэртэй тэдгээр эрхмүүд  тендерийн мөнгийг хэдэн зуун саяар нь халаасалж, төрийн ор­донд  нэгийгээ   барьж авч …

  • 8 October

    Энэ оны төсөвт 240 шахам тэрбум төгрөгийн тодотгол хийнэ

    Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг эцэслэн хэлэлцэж холбогдох хуулиудын төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Тодруулбал, төсвийн бүх шатны байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг энэ оны 9-өөс 12 дугаар сард бууруулан 240 шахам тэрбум төгрөг хэмнэх, үүний тулд санхүүжүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж зардлын …

  • 8 October

    Н.Баярмаа 63 кг жинд мөнгөн медаль хүртжээ

    Зүүн Азийн VI наадамд хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Н.Баярмаа 226 кг /100+126/ өргөснөөр мөнгөн медаль хүртээд байна. Энэ сарын 6-нд БНХАУ-ын Тяньжинь хотод эхэлсэн Зүүн Азийн VI наадамд Монгол, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Япон, Тайвань, Хонгконг зэрэг есөн орны баг тамирчид спортын 22 төрлөөр 262 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Тэмцээний эхний өдрүүдэд манай улсаас нэг мөнгөн медаль, таван хүрэл …

  • 8 October

    Улаанбаатарын өдрүүд Улаан-Үдэд болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын Захирагч Голков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч, хоёр хотын  хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хоттой Улаанбаатар хот найрсаг харилцаатай байж, олон талын салбарт хамтран ажиллаж ирсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж байгаа үйлсэд Улаан-Үд хотын оруулж буй …

  • 8 October

    Ж.Хэндэрсон: Манай урд шугам улам хүчирхэгжинэ

     Ливэрпүүлийн хагас хамгаалагч Жордан Хэндэрсон багийнхаа довтолгооны хослол болох Луис Суарэз, Даниэл Старриж нарын хослол их зүйл авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн Бямба гарагт Кристал Паласыг Анфилддаа 3:1 харьцаатай буулган авахад тэд тус бүр 1 гоолыг оруулсан бөгөөд Луис Суарэзийн бан дуусч, багтайгаа нэгдснээс хойш тэд хамтдаа 5 гоолыг оруулаад байгаа юм. Хэндэрсоний үзэж байгаагаар бол тэд лигтээ …

  • 8 October

    Бэлх, Тоосгоны үйлдвэр орчмын газар чөлөөлөх ажлын явц 91 хувьтай явагдаж байна

    НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор иргэнд өмчлүүлэх 52  газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн хувьд 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны үйлдвэр орчимд иргэдэд газар өмчлүүлнэ. Тухайн байршилд нөхөн сэргээлт хийсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан 2014-2016 онд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган олгох юм. Гэтэл уг газарт зөвшөөрөлгүй, дураараа хайс хашаа барьсан, нэгэнт …

  • 8 October

    Энэ өвөл “Цахилгаан, дулаан, усаар” хангагдахгүй барилгууд

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 оны 09 сарын 15-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар техникийн нөхцөл аваагүй цахилгааны 15, дулааны 16, цэвэр бохир усны 17, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10, барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 барилгын жагсаалтыг гаргаж дээрх газруудад зөрчлөө арилган техникийн …

  • 8 October

    10-р сарын 05, 06-ны өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 358, хурд хэтрүүлсэн 601 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.  PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/10/05 16:51:55 0045УБҮ SPEED 78km/h 2013/10/05 14:40:42 0047УНП SPEED 66km/h 2013/10/05 06:55:27 0051УНН SPEED 77km/h 2013/10/05 07:50:08 0060УНГ SPEED 71km/h 2013/10/05 …

  • 8 October

    “ДЦС-4” Улаанбаатар хотын дулааны 65 хувийг дангаараа хангаж байна

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар  өнгөрөгч амралтын өдрүүдэд ДЦС-4 компаний үйл ажиллагаатай танилцлаа.  Тус  станц 1983 онд байгуулагдсан бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар …

  • 7 October

    Аюултай гоо үзэсгэлэн /фото+видео/

    ОХУ-ын тайбокс болон W5 Fighter-ийн аварга, 22 настай Анастасия Яньковагийн фото зураг, тэмцээний бичлэгийг хүргэж байна.

  • 7 October

    МАН-ын бүлэг ҮХЦ-д хандана

    МАН-ын бүлгийн хуралдаан саяхан өндөрлөлөө. Хуралдаан хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийсэн юм.  Бүлгийн хуралдаанаар ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогоос гадна дотоод асуудлаа ч хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэлдээ “2013 оны улсын төсвийг МАН-ын бүлэг байгуулагдаагүй байхад олонхи дангаараа хэлэлцээд баталсан. Энэ баталсан төсөв амьдрал дээр хэрхэн үр дүнгээ өгсөн бэ гэдгийг дүгнэж ярилцсаны …

  • 7 October

    Суран тэлээ /Өгүүллэг /

    Өнөөдөр та бүхэндээ Ч. Өлзийням : Суран тэлээ өгүүллэгийг хүргэж байна. Суран тэлээ Би тэр хүүг үзэн ядсаар ирсэн. Аав аа ээж ээ гэж дуудах бүр нь намайг тавлаж байгаа мэт санагдан тэр дуу гарсан зүг рүү хөмхий зуун хардаг байлаа. Саная ч гэсэн санаанд орох юу ч үгүй төрөлхийн л энэ газрын төмөр тавагтай хоолноос өөр зүйлд баярлах юмгүй өссөн …

  • 7 October

    Жолооны багш эмэгтэй гарцан дээр долоон хүнийг хуу хамжээ

    Энэ сарын 4-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу автобусны 32 дугаар буудлын гарцаар гарч явсан иргэдийг  “Зул цэцэглэн” гэх нэртэй жолооны курсийн багш эмэгтэй хуу хаман дайрчээ. Иргэд харин олноороо ногоон гэрлээр гарч явсан бөгөөд долоон иргэнийг дайрч гэмтээсэн хэрэг байна.  Гэмтсэн иргэнээс хоёр нь хөнгөн гэмтсэн тул асуудал үүсгэлгүй явжээ. Харин үлдсэн таван иргэн ГССҮТ-д хүргэгдэн ирж шаардлагатай …

  • 7 October

    Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ

    Хилийн 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг заставын офицер, дэслэгч нь зодож дарамтлан зүү залгиулсан гэх хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг Увс аймгийн цагдаагийн хурандаа Д.Бадамрагчаагаас Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавт хүргүүлжээ. Хүсэлтэд: Хилийн 311 лүгээр ангид хугацаат цэргийн алба …