Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 9 October

    Есөн хүний амь аврагджээ

    Төв аймгийн Мөнгөнторьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд өчигдөр орой машин усанд сууж олон хүний эрүүл мэнд, амь нас аюулд учирсан байна. Тодруулбал,  20.37 цагийн үед голд  хүмүүс живэх гээд байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр  нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван алба хаагчийг очиход есөн иргэн машин дээр болон дотор нь амь насаа алдахаар байдалтай байжээ.Үүнтэй холбоотойгоор албан …

  • 9 October

    279 ам.долларын үнэтэй Chromebook худалдаанд гарна

    Америкийн томоохон компани болох Google компьютерийн техник үйлдвэрлэдэг HP компанитай хамтран бүтээсэн шинэ ноутбук “HP Chromebook 11”-ийг олонд танилцуулсан байна. Шинэ ноутбукийн дэлгэц нь 11,6 дюймын хэмжээтэй бөгөөд 279 ам.доллараар зарагдах юм. Уг бүтээл америкийн зах зээлд аль хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн байгаа ба Google Chrome OS үйлдлийн систем дээр ажиллах аж. “HP Chromebook 11” нь Exynos 5250 чиптэй, 2 …

  • 9 October

    Хөгжлийн бэрхшээлтэй хүү хоёр давхраас унаж нас баржээ

    СБД-ийн 11-р хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай А нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурдаг байжээ. Харин хүү санамсаргүй байдлаар дотуур байрны хоёр давхарын салхивчаар унаж гэмтсэн ба эмнэлэгт хүргэгдэн  дүүргийн яаралтай тусламжын тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

  • 9 October

    Ч.Түмэнбаяр тэрбум төгрөгийн хохирол төлүүлчихээд байрыг нь барьцаалжээ

    Сөөм газар ч тэнгэрт хадсан үнэтэй болсон энэ үед нийслэлд өөрийн өмчлөлийн байр, газартай байх нь нэг насны хувь. Хамгийн наад зах нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авчихна. Харин түрээсийн байр бол өөр. Үргэлж бусдын мэдэлд байж, хэзээ хөөчих бол, түрээсээ нэмчих болов уу гэсэн айдас дунд амьдардаг. Яг ийм айдастай амьдарч байгаа хэсэг оршин суугчид байна. Гэхдээ тэд …

  • 8 October

    Нүгэл \өгүүллэг\

    Өнөөдөр та бүхэндээ зохиолч сэтгүүлч Б.Баярсайханы “Нүгэл өгүүллэгийг хүргэж байна. Гудиггүй хүнд бол ч шалихгүй жаахан нүгэл юмсанж. Хурууны өндгөнд шигсэн өлөн өргөс төдийхөн юм. Тэгэвч энэ явдлаас хойш Базар цаг мөч тутам шаналж сэтгэлээр уналаа. Алхах гишгэх бүртээ өөрийгөө чагнаж, ямар нэгэн заяагүй явдал нүүрлэнэ дээ гэж ёрлож бодно. Хүссэн юм хүзүүгээр татна гэж. Тэр нь хаврын өглөө хүрээд ирэв. …

  • 8 October

    А.Гансүх сайд УБТЗ-ыг шахааны хүмүүсээр цүндийлгэжээ

    ЗТЯ-ны сайд А.Гансүхийн, АН-ын шахааны гэх хүмүүсээр төмөр зам дүүрч толгой нь данхайх шиг болжээ. УБТЗ-ын удирдах газар л гэхэд орон тооны 400 гаруй ажилтантай болж өрөө нь хомсдоод ОО-ын өрөө нь бөглөрдөг болсон гэнэ. Замын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сэрээнэндоржид ямар эрх мэдэл байх биш дээрээс ав гэсэн хүнийг аваад яаж орон тоо гаргаж өгье гээд толгойгоо гашилгаж суудаг болж. …

  • 8 October

    Сирийн дайныг сурвалжилсан сэтгүүлч Х.Уламбаярыг ажлаас нь халсан уу

    Eagle news” телевизийн олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар Сирийн дайныг сурвалжилж, дайны талаарх мэдээллийг халуун цэгээс нь хүргэж байсан билээ. Харин тэдний бэлтгэсэн, мэдээ мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсанаасаа хойш сайн, муу янз бүрийн шүүмжлэл дагуулсан юм. Тухайлбал, дайны бүс рүү зөвшөөрөлгүй болон хамгаалалтгүй нэвтэрсэн, гадаадын нэртэй зурагчны зургийг зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн, дайны бүс рүү нэвтрээгүй, худал мэдээлэл цацаж …

  • 8 October

    “Дөлгөөн нуур”-ын Хятадууд Монгол охид, хүүхдүүдийн зургийг хулгайгаар авсаар байна

    Нэгэн сонин зүйл сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөн нуур” төвийн ард талын 62 дугаар байр болон тус байрны орчимд тохиолдох болжээ. Тус байрны гуравдугаар давхрын цаасаар халхалсан цонхноос байнга гэрэл зургийн аппаратны гэрэл гялалзах болжээ. Гэтэл нэгэн хятад эр охид, эмэгтэйчүүд болон дандаа бага насны хүүхдүүдийн зургийг авдаг байна Өглөөнөөс үдэш хүртэл …

  • 8 October

    Оюутолгойн ажлын хэсгүүд өчигдрөөс эхлэн ажилдаа оржээ

    Оюутолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд хувь нийлүүлэгчдийн хамтран байгуулсан  ажлын хэсгийнхэн өчигдрөөс ажилдаа ороод байгаа гэнэ. Талууд чиг үүрэг тус тусдаа гурван ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн удахгүй Оюутолгойн уурхай дээр очиж, газар дээрх үйл ажиллагаатай танилцахаас гадна хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулах юм байна.  Ажлын хэсэгт  Монголын талаас “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Оюутолгой”-н мэргэжилтнүүд …

  • 8 October

    Нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй тээврийн хэрэгслийг торгоно

    НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон. Мөн хоёр эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрхи …

  • 8 October

    10 САРД ЗУРГААН УУЛЗВАР АШИГЛАЛТАД ОРНО

    Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Үүн дээр нэмээд дахин зургаан уулзварын ажил одоо дуусах шатандаа орж байна. Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийж, зорчих хэсгийг бүрэн нээсэн. …

  • 8 October

    “Мобиком” С.Жавхлангийн дууг зөвшөөрөлгүй ашиглаж 300 сая төгрөг олсон нь тогтоогдсон

    Томоохон компаниуд хуулийн цоорхойг  ашиглаж иргэдийг хохироож байгаа тохиолдол гарах болсон. Тухайлбал, “Мобиком” корпораци гавьяатжүжигчин С.Жавхлангийн уранбүтээлийг өнгөрсөн онуудад зөвшөөрөлгүйгээр ашиглаж, орлого олсон гэх хэрэг шүүхийн шатанд гацжээ. Энэ тухай болон шүүхийн байгууллагын шинэчлэлийн талаар өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. –Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Мобиком” компанид гаргасан гомдол хэрхэн шийдэгдэж байна вэ. Өнгөрсөн жилээс эхэлсэн асуудал байх аа? -Зохиолч, дуучид, сэтгүүлчид зэрэг оюуны өмч бүтээдэг хүмүүс бүтээлийнхээ үр шимийг хүртэх ёстой. Гэтэл Монголын сэхээтнүүдийн оюуны өмч, бүтээлийг янз бүрийн хэлбэрээр хулгайлж, ашиглаж, нийтэд тарааж, өөрсдийн орлого болгодог тохиолдол түгээмэл байдаг. Үүний нэг тод жишээ “Мобиком” компани 2008, 2009, 2010 онд гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүйгээр гар …

  • 8 October

    МАХН-ын дарга Н.Энхбаяр он гартал эх орондоо ирэхгүй

    МУ -ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдсөн даруйдаа биеэ эмчлүүлэхээр  БНСУ-ыг зорьсон. Түүнийг эсийн алдагдалд орсон хэмээн онош тавиад байсныг БНСУ-ын эмч нар баталсан юм. Одоо тэрбээр анх очсоноосоо биеийн байдал нь сайжирч бага зэрэг жин нэмсэн гэнэ. Мөн хоёр ч хагалгаанд орсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба эргээд ирсэн. Хэдийгээр биеийн …

  • 8 October

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг 20 жилийн хугацаанд юу хийж бүтээснээ удахгүй тайлагнах болно

     Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20 жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж буй тус хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай цөөн хором ярилцсанаа хүргье. -Хурд хамтлагийн 20 жилийн ойн энэ онд тохиож байна. Энэ талаар? – Хурд  хамтлаг …

  • 8 October

    Цалин тэтгэвэрийг нэмэхдээ өмнөх шигээ хавтгайруулж шоудахгүй

    Улсын их хурлын намрын чуулганаар ирэх оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөг тусгасан байна. Үүнийг өөрчлөхгүйгээр баталбал, ирэх онд иргэдийн цалин тэтгэврийг дээрх хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой юм байна. Гэхдээ цалин тэтгэврийг нэмэгдүүлэхдээ урьд өмнөх шиг нийтээр нь хавтгайруулж, шоудах байдлаар хийхгүй гэдгийг Сангийн сайд Ч.Улаан мэдэгдсэн юм. Тодруулбал, ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхдээ …