Мэдээ мэдээлэл

November, 2022

  • 9 November

    Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр”-ийг татан буулгана

    “Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор”, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүллээ. Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор нь төр, засгийн нийтлэг үйлчилгээ болох нийтийн хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулан ажилладаг бөгөөд Төрийн ордны …

  • 9 November

    ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөллөө

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ нь өчигдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Б.Болор-Эрдэнийг Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, …

  • 9 November

    С.Нандин: “Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд амжилттай оролцож улсдаа миссийн титмийг авч ирэх зорилготой

    Арваннэгдүгээр сарын 12-29 өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг “Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй мисс С.Нандинтай ярилцлаа. -“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсанд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу? -Юуны өмнө намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нийт монголчууддаа чин …

  • 9 November

    С.Энхболд: Энэ жилээс орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлнэ

    Өчигдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд  Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр ” Бид бүхэн 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлээд жил, долоон сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн алдаа дутагдлыг сайжруулах зорилгоор оношны бүлгийг нэмж байгаа. Оношны бүлгийг задалж буй хүн нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ авах бололцоог нэмэгдүүлнэ. 2023 оны …

  • 9 November

    “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн нээгдлээ

    “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Соёлын дэд сайд М.Батбаяр нээж үг хэллээ. Язгуурын таван шүтээн бурхны дөрөв нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бол, нэг ширхэг …

  • 9 November

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 31 орны 1000 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд кикбоксын залуучуудын ангилалд “Десант бамбар” кпубын тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртлээ. С.Нямпилжээ нь Паралимпын наадмын алт, хүрэл медальт, …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд  хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …

  • 8 November

    Монгол Улс “Ойн түншлэл”- ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон боллоо

    Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох …

  • 8 November

    Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин сунгаж болохгүй

    Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээл болон валютын нөөцтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газраас Ипотекийн зээлийг энэ оны төгсгөл хүртэл сунгах шийдвэр гаргахад Монголбанкны зүгээс  эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Одоо ковидын нөхцөл байдал намжсан. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийнхыг нь санхүүжүүлдэг тул энэхүү зээл зайлшгүй эргэн төлөгдөх шаардлагатай. Хугацааг нь сунгаснаар зээлдэгчдийн өр арилахгүй. Зээлээ эрт …

  • 8 November

    Ж.Ганбат: Уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож байна

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.11.08/ олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний хувьд Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод хоёр долоо хоног болж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нээлттэй, ил тод болох ёстой. Тиймээс цахим хуудсаараа дамжуулан уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож байна. Эндээс ямар компани, хэчнээн тээврийн хэрэгслээр, хэр хэмжээний нүүрс ачиж байгааг харж болно. Өнөөдрийн …

  • 8 November

    Д.Амарбаясгалан: Дэд сайдтай холбоотой асуудлыг Засгийн газрын хурлаар шийднэ

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ЦХХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудал өнгөрсөн баасан гаригаас хойш яригдаж байна. УИХ-ын зарим гишүүд залуу сайдтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байгаа. Бидний зүгээс урьдчилсан байдлаар ямарваа нэгэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байна хэмээн харж байна. Нэг жилийн өмнөх бичлэгийг нийтэд дэлгэж, орчуулгыг нь тодорхой хэмжээнд гуйвуулсан …

  • 8 November

    Б.Баярбаатар: Хууль хяналтын байгууллагуудын Хөгжлийн банк нь дээр явуулж байгаа үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна

    МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөгжлийн банктай нэр холбогдсон намын гишүүдийн асуудлаар МАН-ын Хяналтын хороо 3-4 удаа хуралдаж, хэлэлцсэн. Холбогдох хүмүүсээс мэдээ, тайланг нь авсан. МАН-ын дүрмэнд хяналтын байгууллага улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тиймээс ямар нэгэн байдлаар эрүү, иргэний хариуцлага хүлээлгэхгүй. Гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно. Өнөөдөр хууль хяналтын байгууллагуудын …

  • 8 November

    САГC:Ш. Энхийн-Од багаа тэргүүлэв

    АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн нэгдүгээр дивизионы шинэ улирлын тоглолт болж байна. Өнөөдөр гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “Линденвүүд Лионс” багийн эсрэг тоглосон юм. Талбайн эзэн “Дэйтон Флайерс” баг 73:46-гаар хожсоноор энэ улирлын эхний хожлоо авлаа. Ш.Энхийн-Од 10 оноо авч, 3 самбар, 5 дамжуулалт өгсөнөөр багаа тэргүүлжээ.

  • 8 November

    Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна

    Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашиныг байрлуулсны улмаас иргэд сул зогсоол хайж, үргүй зорчилт хийх, зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн …

  • 8 November

    У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио …