Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 16 August

    Цахилгаан дулааны үнэ өсөөд байдаг, цалин харин нэмэгдэх үү

    Ойрын өдрүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудаар Эрчим хүчний зохицуулах хорооноос хийсэн цахилгаан, дулааны үнэ тарифын ирэх 8 дугаар сараас мөрдөж эхлэх шинэ зохицуулалтын талаарх мэдээлэл цацагдаж байгаа билээ. Энэхүү шинэ зохицуулалтаар НӨАТ ороогүй дүнгээр, 150 квт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх бүр нэг квт-д 79 төгрөг,  150 квт-аас илүү хэрэглээтэй айл өрх бол 96 төгрөгийг төлөх болж байгаа. Харин …

  • 16 August

    Зуун айл “хятад хороолол” болжээ

        Манай улсад хамгийн их хууль бусаар ажилладаг хүмүүс БНХАУ-ын иргэд байдаг. Тэгвэл одоо тэд бүр манай улсад төвхнөж амьд­рахаар шийдээд байгаа бололтой.  Учир нь өдгөө нийслэл­чүүдийн бараг 70 хувь нь орон сууцгүй байхад Хятад иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хо­рооллыг тэр чигээр нь худал­дан авч цөөхөн хэдэн монголчуудын санхүүгийн чадваргүйг нь далимдуулан  олноороо ирж суурьших бол­сонд …

  • 16 August

    Ангела Меркелийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэллээ

        ХБНГУ-д канцлер Ангела Мер­келийн сонгуулийн сурталчил­гаа­ны ажил эхэллээ. Тэрбээр хам­гийн түрүүнд Зелигенштадт хотод уулзалт зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд мянга орчим хүн оролц­сон аж. Меркель энэ үеэр Германыг хямралаас гаргаж, үндэстнээ цаашид хөгжүүлж чадна гэж мэдэгдсэн байна. Энэ талаар “ВВС” агентлаг мэдээллээ.    Ангела Меркелийн сонгуулийн кампанит ажилтай давхцан Герман улсын 2013 оны II улирлын статистикийн мэдээлэл гарчээ. …

  • 16 August

    Монголын дугуйн холбоо Их аваргыг дэмжинэ

    Соёл, спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” телевизийн шоу зохион байгуулах гэж байгаа билээ. Нэвтрүүлгийн гол оролцогч нь мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөх аж.  Монголын дугуйн спортын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн дарга ОУХМ  З.Нарангийн хэлж байгаагаар тус холбооныхон  “Амжилтын эзэд” шоунд нэгдэж байгаа ба Их аваргыг …

  • 16 August

    Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар болсон байна. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүд дараах асуудлыг хэлэлцэнэ. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн   Эрчим хүчний хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн анхдугаар хуралдааны тухай Л.БОЛД   Хил орчмын радио давтамжийг харилцан зохицуулах асуудлаар Оросын Холбооны Улстай байгуулах хэлэлцээрийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай …

  • 16 August

    Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэдтэй уулзана

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтын үеэр, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт  шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй  холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгөх ажээ. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил …

  • 16 August

    Байгалийн чулуугаар зам барина

         Эх орны байгалийн баялгийг бүтээн байгуулалтад ашиглахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 98 цэгт автозамыг байгалийн чулуугаар хучиж, шинэчлэхээр болсон. Сонгон шалгаруулалтад зөвхөн эх орны чулуугаар бэлдэц үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд оролцох юм. Энэ онд дээрх төсөл хөтөлбөрийн эхлэл болгож 9 байршилд байгалийн чулуугаар орон сууцны доторх замыг хучих ажлын сонгон шалгаруулалт хийхээр болжээ. Олон мянган жилийн настай гэж …

  • 16 August

    Хотын захиргааны шинэ цогцолборыг барих аж ахуйн нэгж шалгарлаа

     Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хотын захиргааны шинэ цогцолборыг СХД-ийн 6-р хороо,  Ханын материалын орчим  9 га газарт барихаар НИТХ-аас шийдвэрлэсэн билээ. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэх бөгөөд нийт 50 000 квм …

  • 15 August

    С.Баяр ҮАБЗ-ийн хуралд оролцлоо

      Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Улсын эдийн засаг, уул уурхайн асуудлаар хуралдсан байна. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн төслүүд зогсонги байдалд орсонтой холбоотойгоор үе, үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ийнхүү анх удаа хуралджээ. Хуралд Ерөнхий сайд асан С.Баяр оролцсон байна. Удаан хугацаанд гадаадад амьдарч байсан тэрээр ҮАБЗ-ийн хуралд оролцож байр …

  • 15 August

    Сонгон шалгаруулах эрхийг дүүргүүдэд шилжүүлнэ

        Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 9 дүүргийн Засаг дарга болоод дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын дарга нартай уулзалт хийлээ.Нийслэлийн хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн 30 гаруй хувь буюу 100 тэрбум гаруй төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх дараа жилээс орон нутаг шилжинэ. Үүнтэй холбогдуулан дүүргийн Худалдан авах ажиллагааны албадыг бэхжүүлэх, чадавхижуулах, дүүргийн удирдлага, албадтай хэрхэн уялдаатай …

  • 15 August

    ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын Ази номхон далайн бүсийн шинэ захирал зочлов

       МҮЭ-ийн холбоо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага/ ОУХБ /-тай 1990-ээд оноос идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. ОУХБ-ын Ази номхон далайн бүсийн захирал Ноён Урамото МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нартай уулзаж Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Ноён Урамотогийн хамт ОУХБ-ын Бээжин дэх товчооны захирал, Анна Херберт, Бүсийн захирлын ахлах …

  • 15 August

    МҮЭХ-ноос Оюутолгой ХХК, Засгийн газар, Уул уурхайн яаманд мэдэгдэл хүргүүллээ

      Хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой бус шалтгаанаар 2000 орчим ажилчдад нөхөн олговор өгч тодорхой бус хугацаагаар ажлаас түр чөлөөлсний улмаас тэдний ажлын байрны баталгаа алдагдах байдал үүссэнтэй холбогдуулж дээрх гурван байгууллагад МҮЭ-ийн холбооноос мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд дурдсанаар хөрөнгө оруулалтын гэрээг тодорхой болгох, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хариуцлагатайгаар биелүүлэх, тэнд ажилллагчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг найдвартай хангуулахын төлөө Оюутолгой …

  • 15 August

    Хотын дарга маргааш нийслэлийн иргэдтэй уулзана

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл маргааш /2013 оны 8 дугаар сарын 16/ газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзалт хийхээр боллоо. Уулзалтын үеэр,  иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт  шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй  холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг …

  • 15 August

    Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хууччуултай хөөрөлдөнө

      Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өнөөдөр ҮАБЗ-ийн экс гишүүдтэй уулзах аж.  Уг уулзалтаар “УИХ-ын дарга, Ерөнхий сайд мөн ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзаж эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү­гийн мэ­дээлэл сонсож ший­дэл ярил­цана” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди бо­­лон үе үеийн УИХ-ын дарга асан эрхмүүд мөн Ерөн­­хий сайд С.Баяр, Сү.Батболд, Д.Содном, М.Энх­сайхан, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, Ш.Гунгаа­дорж …

  • 15 August

    Топ зэсийн уурхай ажил хаялтын улмаас хаагдлаа

    Чилийн хойд хэсэгт орших Атакамагийн цөлд орших дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Эскондидагийн 2500 ажилчин ажил хаяснаас уурхайн үйл ажиллагаа зогссан байна. Эскондида уурхайн үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр ажил хаялтын шалтгаан нь ажилчид цалингаа нэмэгдүүлэх, жилийн урамшуулал авах, ажиллах нөхцлийг сайжруулах зэрэг шаардлага тавьж,  24 цагийн ажил хаялт зарласан байна. Чили улс нь зэсийн хүдэр олборлолтоороо дэлхийд гуравт ордог ба ганц Эскондида …