NBA-гын улирал өндөрлөсөн ч дасгалжуулагчдын халаа , сэлгээ тоглогчдын солилцоо , наймаа явагдсаар байна.Та бүхэндээ NBA-гын ертөнцөд өрнөж буй сонирхолтой мэдээнүүдийг багцлаад хүргье. # Washington Wizards баг John Wall-той 5 жилийн 80 сая долларын гэрээг үзэглэхийг хүсэж байна.Wall-ын хувьд ирэх улирлыг дуусгаад чөлөөт агент болох боломжтой бөгөөд хэрэв шинэ гэрээг хүлээж авбал 2017 он хүртэл тус багийн төлөө хүчин зүтгээд …
Мэдээ мэдээлэл
July, 2013
-
26 July
2050 он гэхэд дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлох улсууд
HSBC-гээс 2050 онд дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлох 30 улсыг нэрлэжээ. Эдийн засгийн урьдчилсан тооцоог хийхдээ дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн өсөлт бууралт зэрэг олон хүчин зүйлийг нарийн тооцож судалсаны эцэст энэхүү таамаглалыг дэвшүүлсэн байна. HSBC буюу Hongkong and Shanghai Banking Corporation нь Дэлхийн 87 оронд үйл ажиллагаагаа явуулдаг, 100 сая орчим үйлчлүүлэгчтэй дэлхийн санхүүгийн зах зээлийн асар том …
-
26 July
“Улаанбаатар” Олон Улсын Анхдугаар Кино Наадам болно
Монголын киноны уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй уран бүтээлчидтэй уулзах, тэднээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг олгож байна! Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл болон Монгол-Францын Төв хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой“Улаанбаатар” Олон Улсын Анхдугаар Кино Наадмыг 2013 …
-
26 July
Увс, Ховд, Баян-Өлгийн цахилгааныг хязгаарлажээ
Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгааныг хязгаарлаж эхэлжээ. Дээрх аймгууд цахилгааны хэрэгцээгээ ОХУ-аас хангадаг ба хойд хөрш цахилгааны шугам сүлжээндээ засвар хийж байгаатай холбоотойгоор хязгаарлалт хийж байгаа ажээ. Ховд аймгийн цахилгааныг өглөө 06-22.00 хүртэл хязгаарлаж байгаа учраас Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан авч байгаа юм байна. Гурван аймгийн цахилгааны хязгаарлалт өнөөдрөөс дуусгавар болно. Ugluu.mn Т.Түвшин
-
26 July
Д.Ганбат Засгийн газрыг шүүмжлэв
УИХ, Засгийн газрын гишүүд ид дундаа амарч явна. Засгийн газрын гишүүд, яамдын сайд нар амралтаа авч, Засгийн газар хуралдаанаа хийхгүй байгаад УИХ-ын гишүүн Д.Ганбат ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй ажээ. Тэрээр Засгийн газар амрахгүй, шаргуу ажиллана гэж байсан ч, амраад алга болчихсон нь утгагүй юм хэмээн шүүмжилж байна. Д.Ганбат гишүүнийн амралт эхэлсэн ч тэрээр наадмын дараагаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Бямбацогт …
-
26 July
Ц.Чимэдцэрэн долоон тэрбумын хохирлоо барагдуулсан уу
“Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэргээр хорих ял эдлэж, өнгөрсөн хавар суллагдсан. Түүнийг их хэмжээний хохирлоо барагдуулаагүй ч суллагдлаа гэх шүүмжлэл байсан юм. Тэрээр нийт 11 тэрбум төгрөгийн хохиролын дөрвөн тэрбумыг нь эхний ээлжинд барагдуулаад байсан. Тэгвэл саяхан үлдсэн долоон тэрбум төгрөгийг нь барагдуулж дуусчээ гэсэн мэдээлэл цацагдаад байна. Ц.Чимэдцэрэн нь …
-
26 July
Г.Баярсайхан нарын төлөөлөгчид Тайваньд Монголын нууц товчооны эх хувилбартай танилцжээ
Чуулганы хуралдаан завсарласан ч зарим УИХ-ын гишүүд дотоод, гадаадад албаны ажлаа амжуулсаар яваа ажээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн А.Ганбат, С.Бямбацогт нарын хамт Тайвань улсад ажлын айлчлал хийгээд ирсэн байна. Айлчлалын хүрээнд Тайванийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн технологиор боловсруулах тоног төхөөрөмжтэй танилцжээ. Мөн гишүүд айлчлалынхаа хугацаанд Тайванийн …
-
26 July
Чингэлтэй дүүргийн 9, 10-р хорооны иргэдийг дахин төлөвлөлтийн санал хураалт болно
УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөлт”-ийн ажил 4-р сараас эхлэн амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р гудамжны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ дэмжих санал хураалтад оролцож 68% нь дэмжсэнээр “Зос …
-
26 July
Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдлийн талаар мэдээллэнэ
Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 12.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл, “НИК” компанитай холбоотой шүүх хурал, “Хүчит шонхор” захад тавьсан торгуулийн арга хэмжээний талаар мэдээлэх юм байна.
-
25 July
Тусгаар тогтнолын ордны цахилгааныг тасалжээ
УИХ, Засгийн газрын гишүүд амралтаа авч, улс төрийн амьдрал тогтун байна. Гэсэн ч МАН-ын залуус намынхаа Бага хурлыг хийх шаардлагыг намын удирдлагууддаа тавьсантай холбоотойгоор тус нам хөдөлгөөнтэй байна. Тус намын байр Тусгаар тогтнолын ордон тоггүй байгаа ажээ. Учир нь цахилгааны төлбөрөө төлөөгүйгээс тогийг нь тасал байна. Ugluu.mn Т.Түвшин
-
25 July
К.Сайрааныг шалгаж эхлээгүй байна
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайрааныг одоо болтол албан ёсоор шалгаж эхлээгүй байгаа ажээ. Түүнийг ТЕГ-аас шалгах бөгөөд Элчин сайд байхдаа Казахстаны нууц тагнуул байж, эх орноосоо урвасан гэдэг үндэслэлээр буруутгаж эхлээд байгаа юм. К.Сайраан гадаадад эмчилгээ хийлгүүлж байгаад иржээ. Одоо биеийн байдал нь тийм сайн биш байгаа тул …
-
25 July
ШӨХТГ мэдээлэл хийнэ
ШӨХТГ-аас маргааш хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа. Хэвлэлийн хурлаар “Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл”, “НИК” ХХК-тай холбоотой шүүх хурал, Хүчит шонхор захад тавьсан торгуулийн арга хэмжээний талаар О.Магнай дарга мэдээлэл ажээ. Ugluu.mn Т.Түвшин
-
25 July
“Miss Asia Pacific World 2013”-т Б.Билгүүнзаяа эх орноо төлөөлнө
Ирэх 10 сарын 15-30-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулагдах “Miss Asia Pacific World 2013” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох сайхан бүсгүйн нэр тодорлоо гэж өнөөдөр тус тэмцээнийг зохион байгуулагчид зарлалаа. Тавин орны 50 сайхан бүсгүй оролцож оюун ухаан , авхаалж самбаа, жүжиглэлт, дуулах чадвар гэх мэт төрлүүдээр өрсөлдөж Сүпер Авъяастайд тооцогдон Миссийн титмийг хүртсэнээр цаашид олон улсын хэмжээнд загвар өмсөх, …
-
25 July
ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа Буриадын сайдтай уулзав
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ОХУ-ын Буриад Улсын Монгол Улсад суугаа байнгын төлөөлөгчийн газрын дарга, Буриад Улсын Засгийн газрын сайд, Оросын нийгмийн ухааны академийн академич Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үед Монгол Улс, Буриад Улсын Эрүүл мэндийн байгууллагийн тогтолцоо, эмчилгээ үйлчилгээний талаар ижил төстэй болоод ялгаатай зүйлсийн талаар мэдээлэл солилцож хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Эрүүл мэндийн дэд сайд …
-
25 July
Атомын цахилгаан станц барих шаардлагатайг онцоллоо
Цөмийн энергийн газрын хэвлэлийн ажилтан зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад атомын цахилгаан станц барих нь аюултай, бага хэмжээний доголдол гарахад л Монгол орон тэр чигээрээ сүйрэх аюул дагуулна хэмээн эсэргүүцэх хүн олон байдаг. Тэгвэл зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан Монгол атомын цахилгаан станц барих нь зөв хэмээсэн юм. Тэрбээр “Цөмийн хор хөнөөлийг хамгийн их амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн ард …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл