Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 24 July

    Ж.Эрдэнэбат: МАН-ын шинэчлэл нийгэмд яагаад хэрэгтэй байгааг хүмүүст тайлбарлах ёстой

    УИХ-ын гишүүн, МАН-ыг “Шинэчилье” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө танд баяр хүргэе. Сэлэнгэчүүд аваргатай боллоо шүү дээ? -Баярлалаа. Монголын ард түмэнд ч гэсэн баяр хүргэх ёстой. Энэ жилийн наадам Сэлэнгэ түмний баяр наадам боллоо. Аваргатай болсон тэр орой сэлэнгэчүүдийн найман настай балчраас 80 настай ахмад нь хүртэл баярлаж хөөрөөд бараг унтаагүй дээ. Яагаад гэвэл, Сэлэнгэ …

  • 24 July

    “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ

      Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.  Иймд “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр хоёр тал гарын үсэг зурна. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 July

    Токитэнхү А.Хүчитбаатар эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин бэлэглэнэ

     Магишира Токитэнхү А.Хүчитбаатар өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрлөх нутаг Алтанбулаг сумынхаа эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин нэг нэгийг бэлэглэхээр боллоо. Түргэн тусламжийн машинуудаа гардуулах ёслолын үйл ажиллагаа нь маргааш буюу долоодугаар сарын 25 ны өдрийн 11:00 цагт Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын байрны үүдэнд болно. …

  • 24 July

    Тарваганд явсан залуу хоёр хүний амь хөнөөж, өөрийгөө егүүтгэжээ

     Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд энэ сарын 19-ний өдөр хоёр хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Дөрвөн залуу тарвага агнахаар явж байгаад маргалдсаны улмаас нэг нь хоёр найзыгаа хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн байна. Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ба тэдгээр залуус аймгийн төвөөс тус суманд тарвага агнахаар явж архидан согтуурсны улмаас хэрэг гарсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байна. Ugluu.mn

  • 24 July

    БНСУ-дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр дамжуулан үнэгүй мэс засал хийлгэх боломжтой

         Солонгос дахь Монголчууддаа БНСУ-ын Ногоон  загалмайн нийгэмлэгээс МУ-ын ХАХНХЯ-ны харъяа БНСУ-дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнхөнд тусламжийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох мультивитамин, омега 3, гульказамин, хүн орхоодойн бэлдмэлийг тусламж болгон гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд Ногоон загалмайн Нийгэмлэгийн U-health-ийн ерөнхий менежер Хан Жэ Жүн, Ногоон  загалмайн нийгэмлэгийн төлөвлөлтийн хэлтэсийн дарга И Гён Сү, MNCITY KOREA компаний захирал И Жү …

  • 24 July

    Гандангийн гудамж “шөнийн эрвээхэй”-н үүр болжээ

    Манай улсын хуульд бус­дад биеэ үнэлэх, бус­дыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, зохион байгуулахыг хатуу хориглодог. Харин нийслэл хотын өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг шөнийн цэнгээний газ­рууд, саун, караоке болон зочид буудлуудаар шөнийн эрвээхэйнүүд үүрээ засаад багагүй хугацаа өнгөрлөө. Чамгүй ашигтай энэхүү далд бизнес нь нууц хэлбэрээр олны нүднээс далд явагддаг болоод ч тэр үү хууль хя­налтынханы хараанаас хо­луур өнгөрөх …

  • 24 July

    “Самбалхүндэв”-ийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжих үү?

    Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн  Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга гаргаад байгаа юм. Энэ асуудлыг 2010 оноос эхлэн судалж байгаа бөгөөд НИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан байдаг. “Самбалхүндэв”-ийн оршуулгын газар …

  • 24 July

    МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж мэдээлэл хийнэ

      Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа энэ сарын 25-28-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт болно. Тэмцээний талаар мэдээлэл өгөхөөр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж хэвлэлийн хурал зарлажээ. Тэрээр 11:00 цагт “Blue Sky” цамхгийн гуравдугаар давхрын “Кристал” танхимд  мэдээлэл хийнэ. Т.Түвшин Ugluu.mn

  • 23 July

    Монгол зургийн үзэсгэлэн “Арт” галлерейд нээгдлээ

      “Монгол зураг нийгэмлэг”ээс жил бүр Монгол зургийн үзэсгэлэнг гаргадаг билээ. Энэ жилийн Монгол зургийн үзэсгэлэн “Сайхан” нэртэйгээр “Арт” галлерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд нийт 20 гаруй мэргэжлийн уран бүтээлчид зураасан зургийн арга барилаар туурвисан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргажээ. Нийт үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс Р.Чинзоригийн “Эрмэлзэл” зураг шилдэг бүтээлээр шалгарч нийгэмлэгийнхээ уламжлал болсон энгэрийн тэмдэгээр шагнагдлаа. Монгол ахуйг харуулсан энэхүү үзэсгэлэнд зураач …

  • 23 July

    МАН-ын залуус Бага хурлаа 30-нд хийнэ гэв

     МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намынхаа Бага хурлыг долдугаар сарын 30-нд хуралдуулах шаардлагыг намын удирдлагууддаа хүргүүлээд буй юм. Шаардлагын хариуг өчигдөр авах ёстой байсан ч хариу өгөөгүй тул намын дүрэмд заасны дагуу Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар Бага хурлыг долдугаар сарын 30-ний 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хийнэ гэж “Шинэчилье” хөдөлгөөний залуус өнөөдөр мэдэгдлээ. Залуус намын бүтэцэд өөрчлөлт оруулах, намын …

  • 23 July

    Хятадад газар хөдлөлтийн улмаас 900 гаруй хүн бэртээд байна

     Хятадад хүчтэй газар хөдлөлтэд хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад 94 хүн эндэж, 900 гаруй хүн бэртэж, 5 нь сураггүй алга болжээ. Өчигдөр өглөө Миньсян хошуу, Жансянь мужийн хязгаарт 6,6 магнитудын газар дорхи түлхэцийг бүртгэв.Гай гамшгийн уршгаар 1 мянган барилга байшин сүйдэж, бараг 20 мянга нь эвдрэн нурсан байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин газар хөдлөлтэд нэрвэгдэгсдэд …

  • 23 July

    Ван Гуочин сэтгүүлчидийн төлөөлөлтэй уулзаж санал солилцов

      Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны Гадаад харилцааны хорооны дэд дарга Ван Гуочин Монголын сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр /2013-07-23/ Төрийн ордонд уулзаж санал бодлоо солилцов. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Д.Галаарид, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ү.Хүрэлбаатар, …

  • 23 July

    “Play time-2013”-аар автобус үнэгүй үйлчилнэ

     Монголдоо соёл болтлоо зохион байгуулагдах болсон амьд хөгжмийн фестивал “Play time-2013” наадам энэ сарын 27,28-ны өдрүүдэд Гачуурт дахь “Монгол Шилтгээн”-д 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын  “Амьд хөгжим”-ийн хөгжил, түүний ахиц дэвшлийг харуулах болсон тус наадамд энэ жил шилдэг 38 хамтлаг, урилгаар Японы Пост-рок чиглэлээр Ази болоод европд танигдсан НОНА хамтлаг, ОХУ-аас Сторм хамтлагууд тус тус оролцохоор болжээ. …

  • 23 July

    Энэ оны хагас жилийн байдлаар барилгын 9 осол гарчээ

      НИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ыг баталсан билээ. Энэхүү журмаар барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, сургалт зааварчилгаа өгөх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Журмын талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан …

  • 23 July

    Цэцгэн чимэглэлд 315 сая төгрөг зарцуулжээ

      Хотын гудамжаар өнгө алаглах цэцэгс энэ зуны чимэг болж, нийслэлийнхний  нүд, сэтгэлийг баясгасаар байна. Иргэдээ сэтгэл ханамжтай, эрүүл таатай аж төрөхөд нь зориулж, хотын ногоон байгууламжид анхаарал хандуулан ажиллаж, гудамж талбайг зүлэгжүүлж, цэцэгжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Харин өчигдөрөөс хэвлэл мэдээллээр “Нийслэлийг цэцэгжүүлэхэд 4 тэрбум төгрөг зарцуулжээ” гэсэн ташаа  мэдээлэл  цацагдсан талаар Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан “Нийслэлийн …