Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 24 June

    Үерт 3 хүүхэд урсаж, амиа алджээ

     Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хоёрдугаар багийн нутагт орших Мандал гэх газар их хэмжээний бороо орсны улмаас 18 настай М, 11 настай О, 4 настай Х нар үерт урсаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нутгийн иргэдээс ирсэн дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн хэлтэс хэргийн газарт шалгалт хийж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд бороо орж голын хэмжээ ихэсч мөн үер бууж байгаа тул …

  • 24 June

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Архангайд ажиллалаа

      Мал аж ахуйд түшиглэсэн сумдад түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай Завсарлага авсан УИХ-ын гишүүд нийслэл болон орон нутагт ажиллаж, иргэд, сонгочидтой уулзалт хийсээр байна. УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Архангай аймгийн Хашаат, Өгий нуур, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган зэрэг сумдад ажиллалаа. Тэрбээр тус аймагт Орон нутгийг хөгжүүлэх сангийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, уг сангийн …

  • 24 June

    Бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

     Улсын хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцын талаар өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны А танхимд нээлттэй мэдээлэл хийнэ. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Д.Баярсайхан, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон Хөгжлийн банкны удирдлагууд оролцоно. Мөн Ерөнхий сайдаас “Чингис” бонд болон 8 хувийн зээлийн орон сууцны явцын талаар мэдээлэл авч болох ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    2013 оны буудлагын спортын шилдэг тамирчид

      Монголын буудлага спортын 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2013 оны 06  сарын 17-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд Алдар, Буудагч, Аврагч, Соёмбо, Хүч, Аварга, БГД, Орхон, СХД, Булган , ЧД , Хэнтий , Дорнод, Маршал, Архангай, Бага-Нуур, БЗД, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Баян Өлгий, Эрч СХ, СБД, Хилчин, Снайпер зэрэг 25-н багийн 190 …

  • 24 June

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын баяр наадмаар зодоглоно

     Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ жил Үндэсний их баяр наадмаар барилдахаар болсон байна. Тэрээр наадмын бэлтгэлд гарчээ. Нутгийн гал “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээнийхэнтэй хамт Дуган хад дахь жуулчны баазад бэлтгэлээ хийж байгаа юм байна. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо наадмаар зодоглоно гэдгээ хэлж байсан юм. Булганхангайн хүчтэнүүд” галд  улсын гарьд И.Доржсамбуу, арслан Д.Азжаргал, заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд …

  • 24 June

    “100 яруу найрагч -100 хайрын шүлэг” өдөрлөг болно

     МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан Монголын Зохиолчдын эвлэл, “ХЯЗГААРГҮЙ ДУУЛАЛ” ТББ хамтран “ӨРГӨН ХОРВООД ХҮН ХАЙРААР ДУТАЖ БОЛОХГҮЙ” уриан дор утга зохиолын “100 ЯРУУ НАЙРАГЧ — 100 ХАЙРЫН ШҮЛЭГ” өдөрлөгийг “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-д 2013 оны 06 сарын 30 — нд зохион явуулах гэж байна. Өнөөгийн нийгэмд хайр энэрэл, хүнлэг сэтгэл дутмаг байгаагаас үүдэн гэр бүлийн халуун дулаан амьсгал үгүй болж …

  • 24 June

    Мэдэгдэл: Сэтгүүлчийг суллахыг шаардаж байна

    www.BoloD.mn цахим хуудасны захирал, Монголын Сайтын Холбооны дэд Ерөнхийлөгч Б.Мөнхдөл нь 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тодорхой үндэслэлгүйгээр саатуулагдлаа. Бага насны хоёр хүүхэдтэй, нялх биетэй гэр бүлийн хүнтэй, мөн биеийн эрүүл мэндийн хувьд сайн бус байсан түүнийг учир битүүлгээр хоригдсонд мэргэжил нэгт нөхөд нь сэтгэл зовниж байна. Б.Мөнхдөл нь захиргааны зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад, түүнийг саатуулах ямар ч …

  • 24 June

    Монголын уран нугараачдын анхдугаар аваргууд тодорчээ

     Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн өчигдөр Улсын циркт болсон. Тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгаас 100 гаруй уран нугараач оролцож, гурван үе шаттайгаар гоцлол, хос, багийн төрлөөр авьяас, чадвараа өрсөлдүүлсэн юм. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнийг Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв ТББ Монголын үндэсний цирктэй хамтран …

  • 24 June

    “Барилгын салбар дахь шинжлэх ухааны хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг болно

    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх шинжлэх ухаан бизнесийн зөвлөл, Барилга, дэд бүтцийн зөвлөлтэй хамтран “Барилгын салбар дахь шинжлэх ухааны хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулдах гэж байна. Уг хэлэлцүүлгээр аж ахуйн нэгж байшгууллагуудын мэдлэгийг нэмэгдүүлэх, нөгөө талаас эрдэмтэдийг практик дээр өөрсдийн судалгаа шинжилгээг туршиснаар харилцан туршлага солилцох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм байна. Ур арга хэмжээ өнөөдөр 14.00-18.00 цагийн …

  • 24 June

    “Нийслэлийн цагдаагийн газар”-т 75 шинэ автомашин гардууллаа

     Нийслэлийн хөрөнгөөр “Нийслэлийн цагдаагийн газар”-т парк шинэчлэл хийн 75 авто машин хүлээлгэн өгөх ёслол яг одоо төв талбай дээр болж байна. Энэ талаар НЦГ-ын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Цагдаагийн ахмад Б.Цогтбаяраас тодрууллаа. Тус 75 авто машин нь “KIA RIO” маркын 2013 оны 4-р сард үйлдвэрлэгдсэн, механик короптой, 6 шатлалт хөдөлгүүртэй цоо шинэ авто машинууд бөгөөд дагалдах есөн дугуутай ирж байгаа …

  • 24 June

    Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар сонгуулийнхаа сурталчилгааг өнөөдөр хаана

     Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч буйтай холбоотойгоор нэр дэвшигчид сурталчилгааныхаа хаалтыг хийхээр зарлаад байна. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар өнөөдөр сурталчилгааныхаа хаалтыг хийх юм. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны хаалт Тусгаар тогтнолын ордонд болно. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр сонгуулийнхаа сурталчилгааны хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Санал авах өдөр зах, худалдааны төвүүд амарна

     “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар, сонгуулийн санал өвөх өдөр гарч …

  • 24 June

    УУЯ, Швейцарийн Засгийн газар санамж бичигт гарын үсэг зурна

     Уул уурхайн яам, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яамны дэргэдэх Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) болон Азийн сангийнхооронд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай  харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурна. Уул уурхайн яам дээр энэхүү арга хэмжээ 11:00 цагт болно. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцоно. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Нэр дэвшигчид халз мэтгэлцэнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр орой албан ёсоор өндөрлөж санал хураалт хоёр хоногийн дараа болно. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг хийсэн бол өнөөдөр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар сонгуулийн сурталчилгаагаа хаана. Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн өнөөдөр МҮОНРТ-ээр оройн мэдээллийн оргил цагт болно. Халз …

  • 24 June

    Улсын ерөнхий прокурорт С.Баярцогтыг шалгах хүсэлт гаргажээ

     УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дахин шалгах бололтой. АТГ өнөөдөр  УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүү үүсгэн шалгах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргасан байна. УИХ-ын г ишүүн С.Баярцогт өмнө нь Швейцарийн банкин дахь нууц дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй зөрчил гаргасан тул албан тушаалаасаа өөрөө татгалзах хүсэлт гаргаж, УИХ-ын чуулганаар түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь буулгасан юм.  Тэрбээр энэ талаар ярихдаа “Би …