Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 22 June

    Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай хуралдана

     Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн ирэх даваа гаригт 08:00 цагт Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Авто тээврийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар зэрэг нийслэлийн газар, хэлтэсийн удирдах ажилтнууд өнгөрсөн 21 хоногтийн ажилтай холбоотой мэдээлэл хийдэг уламжлалтай. Хуралдааныг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл удирдана. Т.Түвшин Ugluu.mn

  • 22 June

    Хар тамхи зөөвөрлөгчидийн хэргийг УДШ эцэслэн шийдэв

     Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар С.Наранбаатар нарт холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хянан хэлэлцэв. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Ч.Эрдэнэбаатарыг хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг 6 жил 6 сар хорих ял болгон хөнгөрүүлсэн …

  • 22 June

    “Сутайн бор” уулын спортын клубынхан Сутай хайрханы оргилд гарчээ

    Монгол улсын уулын спортын ууган мастеруудын нэг Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клуб, өөрийн нэрэмжит авиралтаа  6 сарын 16-17-ны өдрүүдэд  Говь-Алтай аймгийн Тонхил суманд  амжилттай зохион байгууллаа. “Сутайн бор” уулын спортын  клубын энэ удаагийн авиралт  төрийн тахилгат,  мөнх  цаст Сутай хайрханы далайн төвшнээс дээш 4130 метрийн өндөрт орших  ноён оргилд амжилттай гарснаар өндөрлөлөө. Эл авиралтад  “Сутайн бор” клубын I,II …

  • 21 June

    200 гаруй Хятад иргэнийг албадан гаргана

     Манай улсад хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн БНХАУ-ын иргэдийн хөдөлмөрийн гэрээ дууссан, хууль бусаар зөвшөөрөлгүй амьдарч байсан иргэдийг маргааш албадан гаргахаар болжээ. Гадаадын иргэдийг маргааш 19:30 цагаас Улаанбаатар өртөөнөөс албадан гаргах юм байна. Урд хөршийн 200 гаруй иргэнийг албадан гаргах ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 21 June

    Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт хойшилжээ

     “Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа юм байна. Харин экспорт хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан аж. Эх сурвалжаас үзэхэд, “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм …

  • 21 June

    Өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ

    Орон сууцны зээлийн хүүг бууруулсантай холбогдуулан өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэнд дээрх лавлагааг олгожээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал ихэссэнтэй холбогдуулан мэргэжилтнийхээ тоог нэмж 12 болгон иргэдэд үйлчилж байгаа аж. Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул …

  • 21 June

    “Дээлтэй Монгол-2013” наадам болно

    “Дээлтэй Монгол-2013” наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцсыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг Улаанбаатар хотын төв талбайд 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Төрт ёсны Их баяр наадам, Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн …

  • 21 June

    Гүнтийн замыг хаах гэж байна

    Зуслангийн чиглэлийн автозамын засвар эхэлсэнтэй холбогдуулан Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлэх гэж байна. Жигжидийн уулзвараас хойш 900 метр замыг өнөөдрөөс эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлуудыг хийж гүйцэтгээд, ирэх сарын 10-нд нээнэ. Зуслан чиглэлийн автозамыг “Жэй Кэй Си” ХХК хариуцан 10 сарын …

  • 21 June

    “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болно

     Ирэх долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн шилдэг эдийн засагчдын “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болох гэж байна. Чуулганыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн Онолын тэнхимээс зохион байгуулж байгаа аж. Уг чуулганы зорилго нь эдийн засгийн ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудыг хэлэлцэх, Монголд болон хилийн чанадад ажилладаг Монгол эдийн засагчдын сүлжээ бий болгох. Мөн олон улсын шилдэг судлаачдыг урин, Монгол …

  • 21 June

    Г.Баасан хадагтай Ц.Элбэгдоржийг дэмжив

     Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан цахим хэрэглэгчидэд хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Тэрээр мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж буйгаа илэхийлэхээ ч мартсангүй. Г.Баасан хадагтай “Сайн байцгаана уу? Сайхан зуншиж байцгаана уу. Та нарынхаа энэ өдрийн амгаланг айлтгая Монголчууд ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ? гэж санал бодлоо уралдуулж байгаа мөчид та бүхнийг идэвхтэй оролцож байгаа гэж найдаж байна. Монгол улсынхаа ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг …

  • 21 June

    Монгол улсад 203 сая воны үнэ бүхий хувцас бэлэглэнэ

    Солонгосын бэлэн хувцас үйлдвэрлэлийн  “Алл Фор Ю”  брэнд сүүлийн 6 сарын турш ядуу амьдралтай Монгол хүүхэд, өндөр настнуудад зориулан  хувцас цуглуулах аян зохион байгуулсан юм . Одоогоор нийтдээ 203 сая 448 мянга воны үнэ бүхий хувцас цуглуулж  эдгээр тусламжийн хувцсаа Монгол улсад хүргэж өгөхөд бэлэн боллоо гэж өнөөдөр мэдээллээ.  Тус брэндийн нүүр царай болсон загвар өмсөгчид тун удахгүй тусламжийн хувцсаа …

  • 21 June

    Яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх хос цомог гаргажээ

    Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх нэртэй хос цомог, мөн уг нэрээр нэрлэсэн яруу найргийн номоо өлгийдэн авчээ. Уг бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт “Интер” номын худалдааны их дэлгүүрт 16:00 цагаас хийх гэж байна. Яруу найрагч М.Хүрэлсүх дууны шүлгээрээ алдартай бөгөөд түүний бичсэн дууны шүлэг хоёр жил дараалан “Морин хуур” наадмын …

  • 21 June

    Шведэд МЗХ-ны салбар зөвлөл байгуулагдлаа

     Швед улсад ажиллаж амьдардаг, нийгмийн идэвхтэй манлайлагч болсон залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны Швед улс дахь “Залуучуудын Зөвлөл” албан ёсоор байгуулагдсан байна. МЗХ нь залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжин дэвшүүлж, чадавхижуулах зорилго бүхий “Залуучуудын зөвлөл”-ийг залуу хүн байгаа газар бүрт байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дүүргүүдийн ЗДТГ, ЕБС, банк, МСҮТ зэрэг албан байгууллагуудад мөн дүүргүүдийн хороодод …

  • 21 June

    Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид жагслаа

     Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид өнөөдөр Сүхбаатарын талбайд жашсаал хийлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг газарт “Шүүхийн цогцолбор” барих тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд нийслэлийн засаг дарга цогцолбор барих боломжтой гэж мэдэгдсэн байна. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид төр засгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр талбай дээр жагслаа. Жагсагчидтай Шинжлэх ухааны хүрээлэн болоод гадны …

  • 21 June

    УИХ-ын дарга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргыг угтан мэндчиллээ

     Монгол Улсад анх удаа айлчилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремичийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 12 цаг 10 минутад Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. УИХ-ын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэр сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурсан юм. УИХ-ын …