Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 11 June

    2014 оноос иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлнэ

     НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоожээ. Тогтоолын дагуу 2014 оноос нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг өмчлүүлэх болсон байна.  Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016 …

  • 11 June

    МУГТ Э.Бадар-Ууган залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэнэ

     Өнөөдөр МУГТ, хөдөлмөрийн баатар, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган Чингэлтэй дүүргийн залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэх гэж байна. Тодруулбал, тэрээр “Ууган аварга” хэмээх сан байгуулсан бөгөөд тус сангийнхаа нээлтийг өнөөдөр 14:00 цагаас ерөнхий боловсролын 59-дүгээр дунд сургууль дээр хийх аж. Энэ үеэрээ  дүүргийн таван залуу гэр бүлд тамирчны тэтгэлгээсээ гэр бэлэглэхээр болсон байна. Дашрамд дурьдахад, олимп дэлхийн хэмжээний спортын …

  • 11 June

    Оюутнууд богино хугацаанд цэргийн алба хаах нь тодорхой боллоо

     Цэргийн алба хаах хэлбэрийг боловсронгуй болгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ Манай улсад 200 мянга орчим цэргийн насны залуучууд байгаагийн 4.5 хувь нь л цэргийн алба хааж байна. Иргэдэд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлэх боломж олгох, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн алба, зэвсэгт хүчинд шаардлагатай ховор мэргэжилтнийг сайн …

  • 11 June

    Метро барих шугамыг хамгаалалтанд авна

     Улаанбаатар хотод метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулж, хамгаалалтад авна. Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр баруун чиглэл буюу Сонгинохайрхан дүүрэгт Драгон авто зогсоолын баруун хойно 11:00 цагт, зүүн чиглэлийнх Баянзүрх дүүргийн Амгалангийн эцсийн буудалд 13:00 цагт тус тус болно. Нийслэлийн удирдлагууд оролцох энэхүү үйл ажиллагаанд иргэд ч сэтгэл хангалуун байгаа бололтой. Учир нь, нийслэлийн нэг цэгээс нөгөө газарт хүртэл …

  • 11 June

    Финландын Парламентын тэргүүнд дэд сайдууд бараалхлаа

     Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга ноён Эеро Хейнэлуомад Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар өнөөдөр бараалхлаа. Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд уулзах боломж гаргаж байгаад баяртай байгаагаа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган илэрхийлээд, албан ёсны хөтөлбөрийн дагуу Уул уурхайн …

  • 11 June

    Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах хэвлэлийн хурал зарлав

     Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг улсын нууц задруулсан хэргээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байсан вм. Гэвч энэ нь үндэслэлгүй мэдээлэл гэж албаныхан мэдээлсэн. Харин Германы иргэн Монголд их хэмжээний мөнгөтэй ирээд алга болсон нь Д.Цогтбаатартай холбоотой хэмээн цагдаагийнхан түүнийг …

  • 11 June

    ШӨХТГ 11:00 цагт мэдээлэл хийнэ

     Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийнэ. ШӨХТГ-аас газны үнийг бууруулж, доллараар гүйлгээ хийдгийг зогсоосон тухай болон барилгын гол түүхий эд арматурын үнийн талаар, цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурлаар мэдээлэл өгөх юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 11 June

    Бүх оюутнууд 6-р сарын 30-ыг хүртэл автобусанд үнэгүй зорчино

     Өнөөдрөөс эхлэн “Хууль сахиулах их сургууь” болон “ЭМШУИС”-ийн оюунуудаас бусад сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих виза карт хүчингүй болсон гэх мэдээлэл өчигдөр цацагдсан байна. Тэгвэл өнөө өглөөнөөс эхлэн оюутнуудын “виза картыг хурааж, мөнгө авч байна. Тэгсэн хирнээ картыг минь буцааж өгөхгүй байна. 7-р сарын 1 хүртэл виза үйлчилнэ гэж байсан” гэсэн гомдол манай сайтад ирлээ. Энэ дагуу МОХ-ны …

  • 11 June

    Шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурлаа

    Шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурсан гэх сайхан мэдээг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар дуулгалаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нөөц, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллаж байгаа нь Уул уурхайн сайд болоод Газрын тосны газрынханы …

  • 11 June

    Финландын парламентын даргыг хүлээн авч уулзлаа

     Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм зочдыг хүлээн авч уулзахдаа уул уурхай, байгаль орчин, боловсрол, хөдөө аж ахуй, холбооны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулсанд ноён Эеро Хэйнэлуома …

  • 11 June

    “Богд ар” хорооллын чанаргүй барилгын талаар оршин суугчид мэдээллэнэ

     БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Богд ар” хороололд байрлах 2005 онд ашиглалтад орсон барилгын хана цуурч ан цав гаран, бороо орсны дараа дусаал гоождог болжээ. Улмаар дээвэр нь муудаж, бохирын хоолой нь удаа дараа задарснаас болж хүн амьдрах боломжгүй болсон байна. Тиймээс шаардлага хангаагүй барилгыг хүлээж авсан улсын комиссын асуудлаар “Богд ар” хорооллын “Отто” сууц өмчлөгчдийн холбооноос өнөөдөр 13:00 цагаас “Монгол …

  • 11 June

    Ц.Нямдорж Ч.Улаан сайдыг шүүмжлэв

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгд­сэн хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Улааныг нэлээд шүүмжлээд авна билээ. Учир нь манай улс сүүлийн үед эдийн зас­гаараа доройтож муудаж байгаа боловч Сангийн сайд нь тат­варын бод­логоо барих­гүй, бай­гуул­лагууд санхүү­жилт байх­гүй­гээс болж га­цаанд орж байгаа нь үнэний хувьтай. Энэ бүхнээс болж Ц.Нямдорж ги­шүүн их л бухим­дан­гуй­гээр “Бид хуулиа тон­го­чуулаад, зарчим тог­тоохгүй байгаа нь буруу даа. Арав, …

  • 10 June

    Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ

     Бид өөрснийгөө ч мэдэхгүй явахад дэлхий дахин бидний тухай аль хэдий нь нарийн судлаж, мэдэх болжээ. Манай улсад дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй хүн байдаг аж. Тодруулбал, зургаан настай Нэргүй хэмээх төрлөхийн хамаргүй хүүгийн талаар Солонгосын EBS телевизийн “Global Project” хэмээх хүмүүнлэгийн нэвтрүүлгээр  маргааш 20:20 цагт гарах юм байна. Эл нэвтрүүлгээр дамжуулан Нэргүй хүүд ЕВS телевизийнхэн хандив цуглуулах гэж …

  • 10 June

    Үерт нэрвэгдсэн айл өрхийн хохирлыг нийслэлээс барагдуулна

     Хэд хоногийн өмнө орсон борооны улмаас Өлзийт хороолол, Шувуун фабрикийн V багийн газар нутагт үер болж газар тариалан эрхэлдэг айл өрхүүдийн тариалангийн талбай ихээр сүйдэж, тарьсан ногоо, мод ургамал усанд автаж,  тэр хавийн зарим  айл өрх орох оронгүй болжээ. Өнөөдөр тус газарт нийслэл хотын захирагч Э.Бат-Үүлбиечлэн очиж, үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоож, гарсан хохирлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  …