Монгол Улсын Их хурлын гишүүн асан “Эх орон” намын дарга “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбат гэнэт олны нүдэнд өнөөдөр ил гарсан юм. Олон жил сураггүй алга болсон тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж өнөөдөр гарын үсэг зурах ёслолд оролцов. Түүнтэй хамт Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан мөн ирсэн байв. 2008 оны сонгуулиар нэг ч суудалгүй …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
29 May
Япончууд Харумафүжи Д.Бямбадоржийг хүчээр зодог тайлуулна гэдгээ ил тод мэдэгдлээ
Үнэндээ Япончууд гадны бөхийг аварга болгох тун дургүй. Мэдээж, өөрийнх нь үндэсний бөхийн спортоор гадны хүн аварга болж, гадны бөхчүүд ноёрхоно гэдэг тийм ч таатай зүйл биш. Манай үндэсний бөхөөр хэн нэгэн гадаадын этгээд аварга болж байна гээд төсөөл л дөө. Тиймдээ ч Япончууд Их аварга Д.Дагвадоржийг бараг хүчээр шахуу зодог тайлуулсаны дараа дахин гадаадын бөхийг аварга болгохгүй гэх үзэл …
-
29 May
Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, Эх орон нам дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр Төрийн ордонд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм. Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт …
-
29 May
Инээмсэглэсэн цагдаа жолооч нарыг урамшуулна
Маргаашнаас Улаанбаатар хотын хэмжээнд “Замын цагдаагийн инээмсэглэл” 14 хоногийн аян эхлэх гэж байна. Тус аяныгы Замын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зам тээврийн осолд өртөгч таван хүн тутмын нэг нь сурагч байлагтай холбогдуулан тус аяныг зохиох болжээ. Аяны хүрээнд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан хүүхдүүдийн зурвасыг жолооч, явган зорчигчдод хүргэхээс гадна замын хөдөлгөөнд соёлтой оролцсон …
-
29 May
Г.Алтаншагай: Энэ жилийн тоглолт сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа
Энэ жилийн хүүхдийн баярын хамгийн сонирхолтой тоглолт, “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” театрчилсан тоглолтод “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид оролцон тоглож буй билээ. Сүүлийн үед олон сайхан уран бүтээл, авьаяслаг жүжигчдээрээ үзэгчдийн талархлыг хүлээх болсон тус театрынхан Динза, Цондоолойгийн энэ удаагийн тоглолтыг маш сонирхолтой, хөгжилтэй болгох нь гарцаагүй. Тун удахгүй хүүхдүүд та бүхний хүртээл болох гэж буй “Динза, Цондоолой ба харь …
-
29 May
Өнөөдөр хорооллын замаар диснейн баатрууд жагсана
Тун удахгүй болох гэж буй “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Юникорн” энтертайнментийн хамт олон хамтран Диснейн баатруудтай парадыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Парад өдөр 14:00 цагт эхлэх бөгөөд хорооллын төв зам дагуу зохиогдох аж. Мөн Диснейн баатрууд, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Баянгол дүүргийн авьяаслаг 800 хүүхэд оролцох юм байна. …
-
29 May
Гадаадад байгаа санал өгөх иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна. Үүний дараа бүртгэлийг гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч, нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ. Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийг гадаад улсад байгаа монгол иргэдийн бүртгэлийн …
-
29 May
Монголдоо ганц цэцэрлэгт хүрээлэнг ХУУЛЬ ЗҮЙН САЙД устгах гэж байна
Дэлхийд ердөө 22-хон толгой үлдсэн мазаалайгаа хамгаалах гэж монголчууд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Говийн баавгайг мөхөлд хүргэж буй шалтгаануудын нэг нь энэ амьтны гол хоол болсон бажууна ургах нь ховордсон явдал гэж судлаачид тайлбарлав. Майга бороо бид аварч чадлаа ч бажууна ургахаа бүр больчихвол мазаалай юу идэх вэ. Цаг уурын дулаарал, хүний буруугаас болоод амьтнаар зогсохгүй ургамал устаж байгаа. Мөхөж …
-
29 May
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна
Энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 40 минутаас эхлэн Улаанбаатар хотын Их тойруу доторхи төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний түгжрэл үүсч оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн. Хотын төвийн хэсэгт авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан зам тээврийн осол хэд хэд гарсан, бороо цас холилдон орсонтой холбоотой авто замын гадаргуу хальтиргаа үүсч, автомашины хурд удааширсан. Энэ өдөр хотын төвийн …
-
29 May
Ц.Элбэгдоржийг дэмжиж намууд гарын үсэг зурна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж улстөрийн намууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. ИЗНН, МҮАН гэсэн УИХ-д суудалтай хоёр АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцохоо илэрхийлээд байгаа. Тус намуудын зүгээс өнөөдөр АН-ын нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 11:00 цагаас Төрийн ордны А …
-
29 May
Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдана. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгийг хийж, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх юм. Түүний дараа өнөөдөр энэ асуудлаар Хууль …
-
29 May
Борооны улмаас осол, саатал ердийн өдрийнхөөс 60 хувиар өсжээ
Энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 40 минутаас эхлэн Улаанбаатар хотын Их тойруу доторхи төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний түгжрэл үүсч оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Хотын төвийн хэсэгт авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан зам тээврийн осол хэд хэд гарсан, бороо цас холилдон орсонтой холбоотой авто замын гадаргуу хальтиргаа үүсч, автомашины хурд удааширжээ. Энэ өдөр хотын …
-
29 May
“Ажилтай, орлоготой Улаанбаатарчууд”
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Нийслэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаад байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг чуулганаас гарган бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхэд …
-
29 May
НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДЭД ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХУВААРЬ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд үүрэг хариуцлагыг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог ухамсарлуулахад нөлөөлж, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр 9 дүүрэг, хороо …
-
29 May
Бааварын шүүх хуралд хэвлэлийнхэнийг оруулахгүй байхыг хүсчээ
Яг одоо Чингэлтэй дүүргийн шүүх дээр Ш.Батбаяр буюу Бааварт холбогдох хэргийн шүүх хурал эхлэх гэж байна. Ш.Батбаяр болон Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаасан хэрэгт буруутгаж байгаа билээ. Тус шүүх хурал хэдий нээлттэй хэмээн зарлагдсан ч Бааварын ар гэрийнхэн “хэвлэл мэдээллийнхэнийг оруулахгүй байхыг хүссэн” байна. Дашрамд дурьдахад, Ш.Батбаярын өмгөөлөгч Л.Баттогтох өмнө нь “Бааварыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл