Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 15 May

    Өнөөдрөөс “Монгол 93” бензин худалдаалагдана

     Өнөөдрөөс эхлэн МОН-93 шатахуун 1670 төгрөгийн үнэтэйгээр “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудын шатахуун түгээх цэгүүдээр борлуулагдаж эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа нь Зүүн дөрвөн замын Петровисын ШТС-д болно. Тодруулбал, “Монгол 93” шатахууныг Зүүн дөрвөн зам, Сансарын аюулгүйн тойрог, 10 дугаар хороолол, Телевиз, Замын цагдаагийн газар, Нарны зам дагуух бүх шатахуун түгээх станц, 1 дүгээр хороолол, Сонсголон, зуслангийн зам дагуух шатахуун түгээх станцууд, …

  • 15 May

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

     Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэлнэ. Хуваарийн дагуу өнөөдөр болон маргаашийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөлвлөсөн байна. • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн …

  • 15 May

    Ерөнхийлөгчид нэр дэвшигчид батлахаа 22-нд гардана

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасанчлан энэ сарын 22-нд сонгуульд нэр дэвшигч батлахаа СЕХ-ноос гардан авах юм. Нэр дэвшигчийн батлахаа хүлээн авсанаас хойш сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх ажээ. Хууль зааснаар 45 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа үргэлжлэх юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал өрсөлдөхөөр намууд нь тодруулаад байгаа …

  • 15 May

    Тамхины тухай хуульд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзлээ

     УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол Улс дэлхий дээр ганцаараа ийм хууль гаргачихаад байгаа юм байхгүй. Бусад олон улс оронд тамхины эсрэг хууль гаргасан. Үр дүн нь 5-7 жилийн дараа гарна …

  • 14 May

    Байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулна

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай “А/474 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн “Эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт”-д тусгагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх “Смарт сити” …

  • 14 May

    Улаанбаатар хотоор нэрлэгдсэн Солонгосын их сургуульд тавтай морил

     Улаанбаатар их сургууль хэмээн Монгол  улсын нийслэлийн нэрээр нэрлэгдсэн сургуулийг Солонгос захиралтай, Солонгос хөрөнгө оруулагчидтай сургалтын байгууллагад өгсөн байх юм. Ингээд бодохоор манай төр засгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст  алсын хараа, холч бодлого гэж байна уу?  Хэдий болтол бид гадныхныг царайчилж, тэднээс горьдож, тэдний өмнө хойно “гүйх” юм  вэ?  Хошин шогийн жүжигчдийн хэлдгээр “дошин  дээрээ жаахан атаман”  байцгаая л даа. …

  • 14 May

    Занабазарын соёлын өвийг хамгаална

    Монголын Урлагийн зөвлөл, Дүрслэх урлагийн музейтэй хамтран Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачлан, хэрэгжүүлэхээр болсон байна. Тус төслийн нээлт маргааш Дүрслэх урлагийн музейд болно. Төслийг “М-Си-Эс” Холдинг ХХК, “Монголиан Пропертиз” ХХК-ний дэмжиж оролцож буй юм.  “М-Си-Эс” Холдинг …

  • 14 May

    “M-Oil”-ын шатахуун түгээх станцыг дээрэмджээ

     Өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцыг, багтай этгээдүүд дээрэмджээ. Баг зүүсэн хоёр залуу түгээгч бүсгүйг айлган сүрдүүлж, сейфнээс нь гурав орчим сая төгрөг дээрэмдэн авч явсан гэнэ. Эл дээрмийн хэрэг гарах болсон гол нөхцөл нь тус шатахуун түгээх станцд ямар ч харуул хамгаалалт байдаггүйтэй холбоотой ажээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс сэжигтэн этгээдүүдийг эрэн …

  • 14 May

    Ч.Сайханбилэг, Д.Тэрбишдагва нар Засгийн газрын нэрийн өмнөөс ялтан Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулжээ

     “Чонотой нийлсэн гэрийн нохой чононоосоо дор” гэх Монгол ардын мэргэн үг бий. Өнөөгийн зарим улс төрч амин хувийн болоод намынхаа эрх ашгийн төлөө ард түмний ашиг сонирхлыг юман чинээ тоохоо байсан нь яг л чонотой нийлсэн нохойн явдлыг санагдуулсаар байгаа юм. Тэгвэл “Чонотой нийлсэн нохой” царайлсан хоёр улс төрч саяхан 2-р эмнэлэгт очиж ялтантай Засгийн газрын нэрийн өмнөөс нууц гэрээ …

  • 14 May

    “Саутгоби ресурс”-ын нүүрсний экспорт буурчээ

     “Саутгоби ресурс” компаний 2013 оны эхний улирлын тайлан гарсан байна.  Тус тайланд тусгаснаар компани энэ оны эхний улиралд 0.08 сая тонн нүүрс экспортолж, 3.3 сая ам.долларын ашиг олжээ. Өмнөх оныхоос энэ үзүүлэлт нь буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн онд 0.84 сая тонн нүүрс экспортолж, 40.2 сая ам.долларын орлого олж байжээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 14 May

    Сирийн босогчид араатан болж байна

     Дэлхий нийтэд Сирийн нэгэн босогч үхсэн цэргийн зүрхийг сугалан идэж буй бичлэг цацагдаж, цочролд автуулаад байна. Хүнд баймгүй араатан мэт эл үйлдлийг хүний эрхийн байгууллагууд маш эмэгнэн, айдастайгаар хүлээж авч байгаа бөгөөд дээрх бичлэг Сирид нөхцөл байдал ямар болсон бэ? гэдгийг шууд гэрчлэх баримт хэмээн үзлээ. 2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн иргэний дайн өдгөө хүмүүсийг араатан мэт авирлахад хүргэсэн …

  • 14 May

    Хүүхдийн паркийг аврахаар О.Магнайд хандлаа

     Хүүхдийн паркийн газрыг чөлөөлөх асуудлыг тавьж Монголын залуучуудын холбооноос “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд буй юм. Энэ хүрээнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хандаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа сувгаар ҮСАХ-ийн тоглоомын үнэ өссөнтэй холбогдуулж, иргэдийн санал гомдол их ирж байгаа тул ҮСАХ ХХК нь зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч мөн эсэхийг …

  • 14 May

    “МИАТ”-ийн захирлуудын хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ

     “МИАТ”-ийн удирдлагуудын дайны эрсдэлийн сангаас мөнгө угаасан хэргийг прокурорын байгууллагаас хэд хоногийн өмнө Нийслэлийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Нийслэлийн шүүхээс харъяалал тогтоож,  Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Тус хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг гэм …

  • 14 May

    “Чингис 767 Боинг” газарджээ

     Монгол Улсын анхны онгоц “Чингис 767 Боинг” Америкийн нэгдсэн улсаас 12.00 цагийн шууд нислэг үйлдэж, “Чингис Хаан” нисэх буудалд амжилттай газарджээ. Онгоц хүлээж авах ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын Сайд нар, бусад албаны хүмүүс оролцсон байна.  “Чингис 767 Боинг” онгоцыг өнгөрсөн мягмар гаригт 12.00 цагт АНУ-ын Seattle хот дахь Боингийн үйлдвэрээс хүлээж авсан билээ. Л.Бадрах.ugluu.mn

  • 14 May

    Ерөнхийлөгчид өрсөлдөх Н.Удвал твиттерт нэгдлээ

     Эрүүл мэндийн сайд, МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа аваад буй Н.Удвал твиттер хуудастай болжээ. Цахим ертөнцөд нэг их харагдаад байдаггүй тэрээр сонгуульд өрсөлдөх болсонтой холбоотойгоор ийнхүү твиттерт нэгдсэн бололтой. Тэрээр Udval Natsag /@UdvalN/ хуудсаа нээн жиргэж эхлээд байна. Сонгуулийн дүнд цахим ертөнц хүчтэй нөлөө үзүүлэх болсон гэж судлаачид үзэж буй юм. Т.Түвшин Ugluu.mn