Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 14 May

    Сонгуульд хэн ялах бэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид намаасаа тодорч мандатаа гардан аваад байна. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван том хүчин нэр дэвшигчээ сойхоор болов. АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрсөлдөнө. Харин нөгөө хоёрынх нь хувьд тун “сонин”, таашгүй улс төрчийг намууд нэрийг нь дэвшүүллээ. МАХН-аас нэр дэвших Н.Удвалын хувьд эмэгтэй нэр дэвшигч гэдэг утгаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн …

  • 14 May

    Баянгол дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж үзүүлнэ

     Өнөөдөр 14:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргийн тамгийн газрын байранд тус дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж үзүүлэх арга хэмжээ болно. Уг тусламжийг дүүргийн Халамж үйлчилгээний төвөөс үзүүлж байгаа юм.  Үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, дүүргийн Халамж үйлчилгээний газрынхан оролцох юм байна.

  • 14 May

    Ц.Улаанхүү начны хорих ялыг хэвээр үлдээжээ

     Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Тэрээр 43 капсул буюу 0.523 кг героныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар  борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 192.3-1-ээр буруутгасан юм. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх …

  • 14 May

    Сонгуулийн амлалт буюу үнэгүй бяслагийг зөвхөн хавханд тавьдаг

     1992 онд Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглан шинэ үндсэн хуулийг баталснаар Ардчилсан, эрх чөлөөт нийгмийг байгуулан, хөгжүүлэх замд эргэлт буцалтгүй орсон билээ. Үндсэн хуульд тунхагласнаар Монголын ард түмэн бид: -Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -Төрт ёс, түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -Хүн төрөлхтний соёл иргэншлийн …

  • 14 May

    Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулна

      УИХ-ын хоёр байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана. НББСШУ-ны Байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тус байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч биелэлт тааруу байна гэсэн шүүмжлэлийн дагуу ажлын хэсэг гарч ажиллахаар төлөвлөөд байна. Нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлттэй холбогдуулан төрийн …

  • 14 May

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.30-аас Хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Техникийн туслалцааны төсөл”-ийн зөвлөлдөх уулзалт болно. Уулзалт МҮХАҮТ-ийн дэргэдэх “Corporate” зочид буудалд болно. Япон улсын иргэн, олимпийн хоёр удаагийн аварга, хүндийн өргөлтийн тамирчин Ноён Мияаку Ёшинобу Спортын бэлтгэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах аж. Түүнийг ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар 10.00 цагаас хүлээн авч уулзах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор …

  • 14 May

    “Янжинлхам” яруу найргийн наадам өнөөдөр болно

     МУБИС, тус сургуулийн “Утга зохиолын нэгдэл”, Монголын оюутны холбоо хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам өнөөдөр болно. Тус наадам Тусгаар тогтнолын ордонд 15:00 цагаас эхлэх юм. Уралдаан зохион байгуулагчдад бичгээр ирүүлсэн бүтээлээс шалгарсан уран бүтээлчид өнөөдөр хоёрдугаар шатанд шүлгээ уншина. “Янжинлхам” наадмаас оюутан ахуйдаа Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, дэд байрын шагналт О.Цэнд-Аюуш нар …

  • 14 May

    МОН-93 шатахуун худалдаанд гарлаа

     Өнөөдрөөс эхлэн МОН-93 шатахуун 1670 төгрөгийн үнэтэйгээр “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудын шатахуун түгээх цэгүүдээр борлуулагдаж эхэллээ. ТОдруулбал, “Монгол 93” шатахууныг Зүүн дөрвөн зам, Сансарын аюулгүйн тойрог, 10 дугаар хороолол, Телевиз, Замын цагдаагийн газар, Нарны зам дагуух бүх шатахуун түгээх станц, 1 дүгээр хороолол, Сонсголон, зуслангийн зам дагуух шатахуун түгээх станцууд, Дархан, Эрдэнэт, Яармаг, Таван шар, Баянбүрд зэрэг нийт 26 …

  • 14 May

    Е.Төгстөмөр “Сурагчдын шатрын дэлхийн аварга” болжээ

     Грек улсын Порто-Каррос хотноо зохиогдож буй Сурагчдын шатрын ДАШТ-нд манай улсын тамирчид амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэд болжээ. Тодруулбал, Е.Төгстөмөр хүү 7 хүртлэх насны ангилалд аваргалсан бол Олон улсын хэмжээний мастер Ц.Лхагвасүрэн 16-17 насны хөвгүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Сонирхуулхад, Е.Төгстөмөр хүүгийн ээж нь их мастер Батчимэгийн төрсөн эгч, ОУХМ Түвшинтөгсийн Батцэцэг ажээ. Г.Сонор.ugluu.mn

  • 14 May

    Өнөөдөр 4 хэсэгт зам хааж, засварын ажил эхлүүлнэ

     Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна.  Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг 05 сарын 10-ны өдрөөс хааж, 05 сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин  өнөөдрөөс / 05 сарын 15 / дараах  4 хэсэгт зам хааж, засварын ажил эхэлнэ. – Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуй үйлчилгээний уулзвараас “Эх хүүхдийн эрүүл мэндийн …

  • 14 May

    “Ливэрпүүл шинэ амжилт тогтоолоо”

     Өнгөрсөн тойргийн тоглолтонд Фулхэмийг талбай дээр нь 3:1 -ээр итгэл төгс буулгаж авсан Улаанууд багийн нэгэн шинэ амжилтыг тогтоогоод байна. Тэд 1 улиралд айлын талбайд зочлон тоглохдоо оруулсан гоолынхоо тоогоор ПЛ гэж нэрлэгдэх болсноос хойших хамгийн өндөр үзүүлэлтээ үзүүлжээ. Крэйвэн Коттэж-д Даниэл Старриж Ливэрпүүлийн төлөөх болон ПЛ дэх карьерийнхээ анхны хэт трикийг оруулснаар Улаанууд энэ улиралд айлын талбайд 38 дахь …

  • 14 May

    Г.Баярсайхан: Уул уурхай, мал хоёр зөрчилдөж байна

      УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд байгуулагдсан Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж буй байдалд хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр “В” танхимд боллоо. Хуралдаанд Байнгын хорооны гишүүдээс гадна Цөмийн энергийн газар, Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, удирдах хүмүүс оролцлоо. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Хоролсүрэнгийн 22 …

  • 14 May

    “Бүтээн байгуулалт- орон сууцжуулалт” сэдвээр нээлттэй хэлэлцлээ

      Шинэчлэлийн Засгийн газраас  сар бүр зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222”  нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр “Бүтээн байгуулалт- орон сууцжуулалт” сэдвийн дор “МД Тоф констракшн” компанийн барилга угсралтын задгай талбайд өрнөлөө. Энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болон  санхүүжилтийн асуудалтай байгаа 34,0 мянга орчим айлын орон сууцны 900,0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 110 гаруй төсөл арга хэмжээг үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг Засгийн газраас банкуудаар …

  • 14 May

    ДБЭТ-ын шилдэг уран бүтээлчдийн “Улаан хивсний ёслол” боллоо

     Тэртээ 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар ажлын гараагаа эхлэж байсан Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-ын хамт олон энэ жил 50 жилийн ойн арга хэмжээгээ тавдугаар сарын 14-нд буюу өнөөдөр 10.00 цагт “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлаар эхэллээ.  Тус хурлаар эрдмийн статустай сонгодог урлагийн театрын хүчин зүйлүүд болох дуурь, балет, хөгжмийн онцлог, сонгодог урлагийн …

  • 14 May

    Ерөнхий сайд Элчин сайдуудтай видео уулзалт хийнэ

     Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгч, Элчин сайдуудтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг видео уулзалт хийхээр болжээ.  Уулзалт өнөөдөр 19:00 цагаас эхлэнэ.  Цахим уулзалт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм байна. Элчин сайд, дипломат төлөөлөгч нараас ажлын тайлан, мэдээлэл сонсох юм. Т.Түвшин Ugluu.mn