Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 14 May

    Ерөнхий сайд Элчин сайдуудтай видео уулзалт хийнэ

     Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгч, Элчин сайдуудтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг видео уулзалт хийхээр болжээ.  Уулзалт өнөөдөр 19:00 цагаас эхлэнэ.  Цахим уулзалт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм байна. Элчин сайд, дипломат төлөөлөгч нараас ажлын тайлан, мэдээлэл сонсох юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 13 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрхийн эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Сонин, холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нарын өрхийн эмнэлгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. 1999 оноос хойш арав гаруй жилийн дотор өрхийн эмнэлгийн цоо шинэ тогтолцоо Монголд бий боллоо. Энэ нь дэлхийн олон оронд байдаг зөв тогтолцоо гэж бид үздэг. Тавдугаар сарын 19-нд болох Дэлхийн өрхийн эмч нарын өдрийн өмнөхөн …

  • 13 May

    “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдав

    Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгохоор заасныг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2012 оны 388 тоот тушаалаар “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах ажлын хэсгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатараар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг нь бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан “Эрүүл …

  • 13 May

    Газны үнэ 60 төгрөгөөр хямдарна

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газарт санал хүргүүлснээр ирэх сарын 1-нээс газны үнэ 60 төгрөгөөр хямдрахаар болжээ. Тодруулбал, “Дашваанжил”, “Юнигаз” ХХК-иуд өнгөрсөн сард газан бүтээгдэхүүнийхээ үнийг 60 төгрөгөөр нэмээд байсан юм. Учир нь ОХУ-д шинэ стандарт мөрдөгдөн 98 хувийн нягтаршилтай газ Монголд орж ирэх болсон нь хуулийн дагуу НӨАТ авдаг болж ийнхүү нэмэхээс өөр аргагүйд хүрсэн талаар албан ёсоор …

  • 13 May

    Банкуудад ШӨХТГ шалгалт хийжээ

     Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны 14 банкинд шалгалт хийсэн байна. Шалгалтаар аж ахуй нэгж, иргэдэд зээл олгохдоо банкууд нь шимтгэл авдаг, шаардлаггү олон тооны бичиг барим шаарддаг зэрэг илэрсэн байна. Мөн зээл олгоход авч байгаа төлбөр хураамжийг үйлчлүүлэгч өөрөө хариуцдаг нь мөн л өрсөлдөөний тухай хуулийн зөрчсөн аж. Арилжааны банкууд гэрээний загварыг урьдчилан баталж, салбар нэгжүүддээ тарааж банкны ажилтнууд …

  • 13 May

    Нэг ченжийн буруутай үйлдлээс болж 2000 гаруй иргэд хохирч байна

     Бидний нэрлэж заншсан “Нинжа” буюу Хувиарай ашигт малтмал олборлогчид нэгдэн “Бичил уурхай эрхлэгчид” хэмээх мэргэжлийн нэршилтэй болж, захирагдах хууль дүрмийн дор зохион байгуулалтанд орж, байгаль орчинд хал багатай хариуцлагатай үйл ажиллагаагаа явуулах болжээ. Энэ талаар өнөөдөр “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо” ТББ-аас мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 1,2-ны өдрүүдэд 16 аймгийн 32 сумаас 300 гаруй бичил уурхай эрхлэгчдийн …

  • 13 May

    ETV ташаа мэдээлэл гаргажээ

    Өнгөрсөн Баасан гаригаас эхлэн ETV-ээр  өдөр бүр хэд хэдэн удаагийн давтамжтайгаар   гаргаж  буй  “Өнгө төрх: Заамар сумаас бэлтгэв ” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь хууль журмын дагуу ажиллаж байгаа  үндэсний компанийн нэр  төрд үндэслэлгүйгээр халджээ. Тус нэвтрүүлгээр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаага явуулж байгаа “Булган Гангат” ХХК  төв замыг өөрчилж, шороон далан босгож,  түүнд нь ус …

  • 13 May

    ТНБД Ж.Баярцэцэг НҮБ-ын индэр дээрээс үг хэллээ

     НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар баталсан тогтоолын дагуу “Хүний наймаатай тэмцэх асуудлаарх” өндөр хэмжээний уулзалт өнөөдөр Нью-Йорк хотноо эхэллээ. Өндөр хэмжээний уулзалтад нийт 190 гаруй орны төлөөлөгчид оролцож байна. Финландын Парламентын дарга, Люксембургийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд зэрэг өндөр албан тушаалтнуудаас гадна 30 гаруй орон Засгийн газрын гишүүний түвшинд, 20 гаруй орон дэд сайд, ТНБД-ын түвшинд …

  • 13 May

    “Academy Awards 2013” наадамд нэр дэвшигчид тодорлоо

    Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас 3 дахь жилдээ зохион явуулж буй “Academy Awards 2013”  наадмын нээлт өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн үргэлжилж байна. Кино академийн дээд шагналын тавцанд өрсөлдөх киноны нэрс болон нэр дэвшигчид тодорчээ. “Academy Awards 2013” наадам энэ сарын 18 өдрийг хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчид Шилдэг найруулагч Д.Золбаяр (Аравт) Т.Алтантуяа СТА (Ану хатан) Б.Батболд (Big Fish) М.Энхдалай (Ерөнхийлөгчийн туслах) Ганболд …

  • 13 May

    Сэлбийн гүүрт мөнгөн ус асгасан этгээдүүдийг тогтоохоор ажиллаж байна

    Сэлбэ голын урсгалаас нэг метрийн зайтай газарт их хэмжээний мөнгөн ус асгажээ гэсэн мэдээллийг иргэд Цагдаагийн газарт хүргэсэн байна. Мэдээллийн дагуу харьяа Цагдаагийн хэлтсийнхэн мөнгөн ус асгарсан газрыг хамгаалалтад авчээ. Тэрээр ойролцоогоор 0.5 мл хэмжээний мөнгөн ус нэг метр.кв орчим талбайд тархсан байсан гэнэ. Одоогоор мөнгөн устай хөрсийг хуулж, Мэргэжлийн хяналтын газрын лабораторт шинжилгээнд өгч, гэм буруутай этгээдүүдийг шалгаж, тогтоохоор цагдаагийн …

  • 13 May

    “Хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” өдөрлөг болж байна

     Яг одоо СХД-ийн Хөдөлмөрийн хэлтэс, дүүргийн прокурор, цагдаагийн хэлтэстэй хамтран “Хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” сэдэвт өдөрлөгийг “Драгон” ресторанд зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд манайхан хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн нийгэмшүүлэх ажлыг идвэхитэй зохион байгуулсаар байгаа билээ. Өмнө нь Нийслэлийн хөдөлмөрийн газар, цагдаагийн байгууллагатай хамтарч хоригдоод гарсан иргэдийг ажилд зуучлах арга хэмжээг ч зохион байгуулж байсан юм. …

  • 13 May

    Зарим дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийнэ

    Их бүтээн байгуулалт, засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан тавдугаар сард айл өрх, албан байгууллагуудын цахилгаан шугам тоноглолд засвар хийж, цахилгааныг түр хугацаагаар хязгаарлахаар болоод байгаа. Харин өнөөдөр 10.00-17.00 цаг  хүртэл СБД 19-р хороо Хандгайт, Санзайн зуслан, Налайх дүүрэг 109-р сургууль, Дэнжийн цэцэрлэг, 4-р хороо орчмоор, МТ ШТС, Тайжийн 1-5-р гудамж эдгээр газрууд болон 10.00-18.00 цаг хүртэл ХУД 7-р хороо Жаргалантын …

  • 13 May

    “МИАТ”-ын хэргийг шүүхэд шилжүүллээ

     Монголын иргэний агаарын тээврийн хуучин удирдлагуудад холбогдох дайны эрсдэлийн сангийн мөнгийг угаасан хэргийг Нийслэлийн прокурорын газар хянан шалгаж байсан юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа, мөн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарыг хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч холбогдолгүй гэж үсэн байна. Харин МИАТ-ын …

  • 13 May

    Бусдын өмнө хариуцлага хүлээж сурья Монголчуудаа

     МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САН-ЦЭВЭР АГААРЫН САН Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангаас Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах олон талт ажлын хүрээнд 500 мянган гаруй төгрөгийн өртөгтэй “ХАС”, “ӨЛЗИЙ”, “ГОЛОМТ”, “ДӨЛ” эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан зуухыг 25000-58000 төгрөг болтол нь бууруулан гэр хорооллын 180 мянга гаруй айл өрхөд суурилуулан нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган айл өрхийг хамруулаад байна. Гэтэл …

  • 13 May

    Нөгөөдрөөс “Монгол-93” шагтахууныг манай улсад нийлүүлнэ

     Монгол Улс Хятадад Дорнод аймгийн “Петро Чайна”-аас түүхий газрын тос нийлүүлж, Өвөрмонголоос шатахуун авахаар болсон билээ. Тэгвэл  “Монгол-93” нэртэйгээр нийлүүлэх шинэ шатахууныг нөгөөдрөөс эхлэн манай улсад албан ёсоор нийлүүлэх гэнэ. Хятад улсаас Монголд шатахуун нийлүүлэх гэрээнд сард 10 мянган тонныг нийлүүлнэ гэж заасан бөгөөд урд хөрш рүү энэ онд 700 гаруй мянган тонн газрын тос, ирэх онд нэг сая гаруй …