Мэдээ мэдээлэл

September, 2022

  • 5 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцоно

    ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны есдүгээр сарын 6-8-нд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн нутагт худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн олон улсын арга хэмжээ бөгөөд Монгол Улс үүнд 2016 оноос өндөр, дээд түвшинд оролцож ирсэн.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …

  • 5 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 09 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад …

  • 2 September

    Тайландын Шадар сайд айлчилна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайланд улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш Тайланд Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн …

  • 2 September

    Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн ОКТАГОН дахь анхны тулааны тов зарлагдлаа

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн Олимпын хүрэл медальт М.Уранцэцэг жүдогийн дэвжээнээс “зодог тайлсан” ч холимог тулааны төрөлд хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа АНУ-ын Нью Мексико мужийн Альбукерке хотноо байрладаг “Jackson Wick MMA Academy”-д хийж байгаа билээ. М.Уранцэцэгийн октагонд хийх анхны тулаан есдүгээр сарын 10-нд товлогдлоо. М.Уранцэцэг PFC ( Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг-ийн жинд amateur championship цол, …

  • 2 September

    Фото:Аавынхаа ажиллаж байсан сургуулийг үр хүүхдүүд нь 1.5 тэрбум төгрөгөөр засварлажээ

    Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан гавьяат багш Ч.Доржгочоо агсны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж шинэ хичээлийн жилээр ашиглалтад оруулав. 500 орчим сурагч, 46 багш, ажилтантай тус ахлах сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг болж байгаа юм. Сургуулийн үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны сайд танилцлаа. Салбарын сайд …

  • 2 September

    БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд албан ёсны айлчлал хийнэ

      Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.  Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал …

  • 2 September

    Элчин сайд Ш.Батцэцэг Аргентины ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч А.Фернандес-т уламжлахын зэрэгцээ Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв. …

  • 1 September

    Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын …

  • 1 September

    М.Мөнхжаргал: Ковид-19 халдварын дараах хүндрэлийг эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавина ажиллаж байна

    “Альфа Мед” эмнэлэгт Ковид-19 халдварын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээний өдрийн амбулатори нээгдлээ. Сүүлийн үед короновирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байгаа яриа иргэдийн дунд бий болсон. Тиймээс цус өтгөрөлт болон ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар “Альфа Мед” эмнэлгийн Ерөнхий эмч М.Мөнхжаргалаас тодрууллаа. –Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх …

  • 1 September

    Монгол Улсын өсвөрийн эмэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн ААШТ-д оролцоно

    Монголын сагсан бөмбөгийнхөн нэгдэн нийлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орсноор гадагшаа тэмцээнд явж чаддаггүй, хагаралтай байсан үе ард хоцорч, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тив, дэлхийн тэмцээнд анх удаа албан ёсоор улсаа төлөөлөн оролцохоор болж байна. Энэ 9-р сарын 5-11-ний өдрүүдэд Энэтхэгийн Бангалор хотод болох U18 насны Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын өсвөрийн эмэгтэй …

  • 1 September

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа

    Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тамгаа гардан, үүрэгт ажлаа /2022.08.30/ хүлээн авлаа. Тус яамны дэд сайд Л.Халтар шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогтод тамга гардуулан өгч, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цар тахлын хүнд нөхцөлд дэд бүтцийн салбарыг удирдаж ажилласан сайд Л.Халтарт талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн …

  • 1 September

    Нийслэлийн хэмжээнд 245 автобусаар сурагчдад үйлчилнэ

    Монгол улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг нэгдсэн зохион …

  • 1 September

    Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

    Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд, багш ажилчид аа  Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Гэрэлт ирээдүй, алс хэтийн итгэл найдвар, өмөг түшиг болсон Та бүхний баяр талархал, амжилт ололт, хүүхэд багачуудын инээд хөөр, оюутан залуусын …

August, 2022

  • 31 August

    Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар эхлээд мэдээллээ. 159 дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлсөн, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлаж 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн, төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, …

  • 31 August

    Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана

    Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний нийт нөөц, борлуулалтын цэгүүдэд байгаа түлшний үлдэгдэл, борлуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар болон өргөн хэрэглээний бараа, …