Мэдээ мэдээлэл

June, 2022

  • 7 June

    “21000” реалити шоу ирэх Даваа гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болно

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 18 дахь цуврал энэ сарын 13-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болох гэж байна. Корпорейт Конвеншн Центрт зочид буудалд 10 хонох хугацаанд хорин нэгэн мянгаар худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй энэ удаагийн шоу нэвтрүүлэгт “Маск” продакшны жүжигчин СТА Ц.ГАНЗОРИГ, жүжигчин, 2021 оны Ази миссийн тэргүүн титмийн эзэн П.ШҮҮДЭРЦЭЦЭГ нар оролцжээ. Нэвтрүүлгийн …

  • 7 June

    “Уулын намар” киноны дуу цацагдлаа

    Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн “Уулын намар” туужаас сэдэвлэн бүтээсэн “Уулын намар” уран сайхны кино энэ сарын 10-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. МУСТА Ц.Цэрэнболд “Уулын намар” киноны зохиолыг МУСТА Ө.Мөнгөнтулгатай хамтран бичжээ. Тэрбээр “Tsebo Film” кино продакшнаа байгуулж, “Логик фильм”-тай хамтран тус киног бүтээсэн байна. “Уулын намар” кинонд МУГЖ Б.Базаррагчаа, МУСТА Ц.Цэрэнболд, Ө.Мөнгөнтулга, Д.Ганцэцэг, Н.Сугармаа, Д.Бямбадорж, Х.Хишигдэлгэр, Э.Амарбаясгалан …

  • 7 June

    АТГ:Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 99 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 643 …

  • 7 June

    У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ард иргэдээс тавьж байгаа шаардлагыг төрийн байгууллагууд түргэн шуурхай хянан шалгаж, зохих арга хэмжээг авах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид ээ, Эрхэм хүндэт зочид оо, Та бүхэнд Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! Эх орноо …

  • 6 June

    Монголын Үндэсний Олимпын хороо хашаагаа буулгаж, олон нийтэд нээлттэй ногоон орчин байгуулах ажлыг эхлүүллээ

    ОУОХ-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж буй. Монголын Үндэсний Олимпын хорооны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран эхлүүллээ. Үүний хүрээнд Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан …

  • 6 June

    Б.Энхбаяр:Парк болон бусад цэцэрлэгүүдэд мод, бутнаас өөр юм хэрэггүй шүү

    УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, нийслэлийн удирдлагууд Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-д хуралдлаа. Тус хуралдаанаар нийслэлд хийж, хэрэгжүүлэх ажлыг олон талаас нь хэлэлцэж, саналаа хэлсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бид хүргэсэн. Түүнийг үг хэлсний дараа Түр хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. ЭНЭ ЗУНДАА БАГТАЖ УЛААНБААТАР ХОТОД ЮУ ХИЙХ ВЭ? УИХ-ын …

  • 6 June

    “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын Монголын багийн ахлагчаар ГХ-ны сайд Б.Батцэцэг томилогдов

    2024 онд БНСУ-ын Канвон хотноо залуучуудын өвлийн олимпын IV наадам болно. Уг наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдов. Багийн ахлагчаар томилогдсон тухай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өглөө. Томоохон наадамд баг тамирчдаа ахлан оролцох төр засгийн өндөр албан тушаалтай анхны эмэгтэй хүн нь Б.Батцэцэг сайд болж байна. Залуучуудын өвлийн анхдугаар наадам анх 2012 …

  • 6 June

    Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 85 хувь нь ногоон байгууламж болно

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар зохион байгуулж байгаа нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт боллоо. Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн  талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тохижилт, ногоон байгууламж, явган замын төлөвлөлтүүдийг …

  • 6 June

    Г.Занданшатар: Парк болон бусад газрыг хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт боллоо. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар ногоон байгууламжаа нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа энэ уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн бол Улаанбаатар хотын зүрхэнд …

  • 6 June

    OУХМ Т.Тулга Алматыгийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлэв

    Болат Турлыхановын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр, хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг 5:1-ээр, финалд Азийн аваргын хошой хүрэл медальт, Узбекистаны …

  • 4 June

    Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь түр хорооны гишүүд, Нийслэлийн ИТХ-ынм дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн төлөөлөгчид, Захирагчийн ажлын алба, холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагууд оролцсон …

  • 3 June

    УСУГ-ын зургаан хос нэгэн зэрэг хуримлалаа

    НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар /УСУГ/, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ хамтран “Дурсамж” гэрлэх ёслолыг зохион байгууллаа. Уг ёслолд өнөөдөр УСУГ-ын ажилтнууд оролцож, зургаан хос хуримлалаа.   УСУГ-ын ажилтан, албан хаагчдын хувьд нийслэлийн иргэдэд стандартад нийцсэн цэвэр ус түгээж, бохир усыг татан зайлуулах үйлсэд хоногийн 24 цагт амсхийх чөлөөгүй ажилладаг онцлогтой. Тус …

  • 3 June

    У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид зөвхөн хуульд захирагдаж ажиллах ёстой

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан хаагчидтай уулзлаа. Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ялангуяа ирээдүйн хөгжлийг тодорхойлох 10 зорилтын талаар товч мэдээлэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн …

  • 3 June

    Б.Энхбаяр: Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2022.06.03) нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хууль батлагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.      Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар санаачлан боловсруулж 2021 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн …

  • 3 June

    Уран гулгалтын тайлбарлагч А.Дэлгэрмааг МҮОХ-ны алтан медалиар шагнав

    Өвлийн олимпын үеэр уран гулгалтын тэмцээний тайлбарлагч А.Дэлгэрмаагийн тайлбар олон хүнд үнэлэгдсэн. Мэдрэмжтэй, мэдлэгтэй тайлбараараа хэдийн олны танил болоод буй тайлбарлагч, япон хэлний багш, орчуулагч, хэл бичгийн ухааны доктор А.Дэлгэрмааг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган байлцав. Энэ үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг өөрийн тайлбараараа олон хүнийг уран гулгалтын спортод дурлуулсан түүнд талархлаа …