Мэдээ мэдээлэл

March, 2025

  • 27 March

    Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.03.27/ хуралдааны эхэнд хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн …

  • 27 March

    Гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүллээ

    Нийслэлийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр хоёрдугаар бүс “Аюултай” гэсэн ангилалд багтдаг. Нийслэлийн ногоон бүс, зуслан орчимд иргэдийн анхаарал, сонор сэрэмж алдсан санамсар болгоомжгүй үйлдлээс болж өнгөрсөн онд өнжмөл өвсний түймэр 83 бүртгэгдэж, айл өрхийн эд хөрөнгө, байшин сууц шатаж иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд зарим тохиолдолд түймрийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учрах …

  • 26 March

    Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв. Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн …

  • 26 March

    “МЕТРО”-ны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжлээ

    НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий Улаанбаатар хотод метро барих төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжиж саналаа өгсөн нь …

  • 26 March

    Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

    “Тавантолгой түлш” ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн талбайд энэ сарын 17-ний өдөр буулаа. …

  • 25 March

    Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

    Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм. 2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч …

  • 25 March

    Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна

    Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж, иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, …

  • 25 March

    Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” жүжгийг нээнэ

    “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгох гэж буй. Тэгвэл энэ гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдрөөр Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтнолын …

  • 25 March

    Г.Занданшатар: Морин хуур бол монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв. Морин хуур …

  • 25 March

    Л.Оюун-Эрдэнэ: Татварын багц хууль, НД-ын шинэчлэлийг хийхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитой өгөөж өгдөг байх шаардлагатай

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаанаар татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг хэлэлцлээ.  Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчдын төлөөлөл багтдаг. Тиймээс Засгийн газар хувийн …

  • 24 March

    Сонгомол, чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын 23 бөх барилдана

    Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-31-нд болох бөгөөд нийт 378 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн …

  • 24 March

    Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татаж, далан босгож байна

    Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татах, далан босгох зэрэг арга хэмжээг ГУББГ-аас авч ажиллаж байна. Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт шар усны үер буусан. Тухайлбал, СБД-ийн 15 дугаар хороо буюу Сэлбэ гол дагуух дөрвөн …

  • 24 March

    ХГБХХЕГ:Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, зарцуулалтын тодорхой, ил тод байдлыг хангаж ажиллана

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 52 дугаар зүйлийн хүүхэд хамгааллын санхүүжилт, төлөвлөлттэй холбоотой заалтыг үндэслэн 2024 онд Засгийн газраас 236 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, харьяа байгууллагуудын …

  • 24 March

    Т.Баярхүү:Энэ сарын 25-26-нд цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, энэ пүрэв, баасан гарагт тохиох газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр болон улсын хэмжээнд эхлүүлж байгаа “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяны талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн нар өгсөн юм. ОБЕГ-ын Гал түймэртэй …

  • 24 March

    “Алтан өд- 2024” наадмын шилдгүүд тодорлоо

    Уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын 2024 оны шилдгүүд шагналаа гардан авлаа. Дэлхийн яруу найргийн өдөр зохион байгуулагдсан, “Алтан өд-2024” ёслолыг нээж МЗЭ-ийн дарга, СГЗ, Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо үг хэллээ. “Алтан өд-2024” наадмын –“Утга зохиолын судлал, шүүмж” төрөлд Хэл бичгийн ухааны доктор, профессор, аман зохиол, утга зохиол судлаач Р.Чүлтэмсүрэнгийн Монгол Улсын Төрийн хошой шагналт …