Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 1 October

    Нэр бүхий Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд …

  • 1 October

    Г.Занданшатар:Цар тахлыг иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна

     Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ 10 цаг 00 минутад гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.    Эрхэм хүндэт иргэд ээ,         Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,         Чуулганы нээлтэд цахимаар оролцож буй Хүндэт зочид оо, …

  • 1 October

    Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулган эхэллээ

     Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2021.10.01) 10 цаг 00 минутад гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд  Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар цахимаар оролцов.       Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн …

  • 1 October

    Н.Сугар: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд оноштой байна

    Нийслэлийн Онцгой комиссын ээлжит мэдээллийн үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. –Хөнгөн шинж тэмдэгтэй иргэд танил талаараа эмнэлэгт хэвтэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? -Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштой байна. Үлдсэн 20 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй боловч …

  • 1 October

    У.Хүрэлсүх:Ахмадын хотхон байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна. Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар …

  • 1 October

    Жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн бол цахим үнэмлэхээ шалгуулж, замын хөдөлгөөнд оролцох боломжтой

    Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм. Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна.Тухайлбал, …

  • 1 October

    Богд хааны ордон музей өнөөдрөөс эхлэн долоо хоног иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

    Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна. Энэ үеэр үзэгч үйлчлүүлэгчиддээ зориулан музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зургийн тасалбарын үнийг 100 хувь чөлөөлж буй юм. Өдөрлөг 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд музей …

  • 1 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд болно

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр …

  • 1 October

    Б.Бямбадорж :Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсанаар коронавирусийн халдвараас сэргийлж чадна

    Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. Өчигдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  нар коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд НОК болон НЭМГ-аас 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа, молекул биологийн лабораторийн шинжилгээ, халдвар илрүүлэх шинжилгээ, …

  • 1 October

    У.Хүрэлсүх: Экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос …

September, 2021

  • 30 September

    Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгөөрэй

    Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд гээд нийт зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм.      Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын …

  • 30 September

    Эмнэлгийн ор зохицуулах баг маш хүнд, хүнд болон хүндэвтэр өвчтөнийг хэвтүүлэхэд анхаарч ажиллана

    Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо есдүгээр сараас огцом нэмэгдэж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор маш хүнд, хүнд хүний эзлэх хувь 20-25, хүндэвтэр хүн 50 хувийг эзлэх болсноос шалтгаалан орны эргэлт удааширч, орны ачаалал, хүлээгдэл ихэссэн. Иймээс Эрүүл мэндийн сайдын есдүгээр сарын 24-ний 595 дугаар тушаалаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ыг баталсан юм. Энэ дагуу …

  • 30 September

    Улсын II төв эмнэлэг дэргэдээ 100 хүүхдийн ортой цэцэрлэгтэй боллоо

    Улсын II төв эмнэлгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулагдлаа. Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ын сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус эмнэлгийн удирдлага, ажилтан, алба хаагчид, цэцэрлэгийн төлөөлөл оролцлоо. Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэд бий. Иймд эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийх санаачилгыг …

  • 30 September

    ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын АНХААРАЛД

    ОХУ-ын Засгийн газар тус улсын их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг КОВИД-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн эсэхээс үл хамааран танхимын сургалтад хамруулах шийдвэр гаргасантай холбогдуулан дараах мэдээллийг Та бүхэнд хүргэж байна. Үүнд: Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн …

  • 30 September

    Сангийн яам: Хүүхдийн мөнгийг 100 мянгаар олгох бодлого үргэлжилнэ

    Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар тогтсон. 2022 оны төсвийн төсөлд тусгасан шинэчлэлийн бодлогыг сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцууллаа. Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлаас үүдэлтэй уналтыг сааруулах, эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэж байна. Мөн бүтээмж, өсөлт гэсэн уриатайгаар дараах найман чиглэлд шинэчлэлийн зорилт тавьж ажиллахаар төлөвлөсөн. Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг …