Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 21 April

    Л.Баттөр: ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр хөл хорионы талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр “ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. 28 хоног хөл хорио тогтоох үндэслэл нь халдварт өвчний хоёр удаагийн нууц үе өнгөрөх хугацаа юм. Өдөрт илэрдэг тохиолдол таван хоног тутамд огцом нэмэгдсэн. Олон улсад …

  • 21 April

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, …

  • 20 April

    ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв

     Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.20) хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.     Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны …

  • 20 April

    Оюутолгойн асуудлаар Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө

    “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.04.20/ хуралдлаа. Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн …

  • 20 April

    Д.Ганзориг: Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй шийдвэрлэж байх нь улс үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ

    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр /2021.04.20/ Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “ Миний бие өнөөдөр сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь Зэвсэгт хүчнийг улс төржүүлж байгаатай холбогдуулан тайлбар өгөхийг хүссэн юм. Үүний өмнө Зэвсэгт хүчин хэмээх их айлын …

  • 20 April

    Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

    Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж …

  • 20 April

    Шадар сайд С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав

    Коронавирусын  халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх,  эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор  АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд   Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн  бэлтгэл ажлыг шалгаж ажиллалаа.  АШУҮИС-ын оюутны 3 дугаар байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж, 450 иргэнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.  Шадар сайдын зүгээс …

  • 20 April

    Вакцинжуулалтын явуулын цэг ажиллана

    Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөх, вакцинжуулалтын цэгийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалтын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ. Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах автобус дагалдах бөгөөд эрүүл мэндийн …

  • 20 April

    Монголын анхны “Fullfillment Center”-ийн үйл ажиллагааг “PickPack” нэвтрүүллээ

    Цахим худалдааны ертөнцийг түүчээлж буй “Amazon”, “Alibaba” зэрэг томоохон компани зөвхөн бараа борлуулахаас гадна өөрсдийн “Fulfillment center” буюу захиалга гүйцэтгэх төвийг ашиглан хэрэглэгчийн захиалсан бараа, үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэдэг. Тэгвэл “PickPack” нь логистик болон ханган нийлүүлэлтийн цогц шийдлийг бий болгож, Монгол дахь анхны “Fullfillment Center”-ийн үйл ажиллагааг нэвтрүүлээд байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн захиалгын мэдээллийг хүлээн авч, ялган ангилж, хүссэн …

  • 20 April

    Ж.Байгалмаа: 6705 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж, хяналтад байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.20/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Вакцины 2-р тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг хийлгэх нь хэрэгтэй юу? -Одоогоор вакцины хоёр дахь тунг эмнэлгийн ажилчид хийлгэж эхэлж байна. Эсрэг биетийн шинжилгээ нь өндөр өртөгтэй шинжилгээ байдаг. Тиймээс вакцины хоёр тунд хамрагдсан иргэд заавал уг шинжилгээг өгөх шаардлагагүй гэж зөвлөмөөр байна. …

  • 20 April

    Өнөөдөр 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулна

    Дархлаажуулалтад хамрагдсан төрийн алба хаагчид өнөөдөр вакцины хоёр дахь тунд хамрагдана. Тодруулбал, АстраЗенека 150 мянган тун вакциныг манай улс хүлээн авснаар нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид вакцины эхний тунг тариулсан билээ. Тэгвэл өнөөдөр/2021.04.20/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан ажиллаж, хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины …

  • 20 April

    Б.Ууганбаяр:1311 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.20/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 10431 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1311 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 24195 болж байна. Сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо. Харамсалтай нь …

  • 20 April

    З.Мэндсайхан:Зөвхөн ковидоор өвчилсөн хүмүүс гэлтгүй хүнд өвчтэй иргэддээ давхар анхаарал хандуулж, эмнэлгийн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт зэрэг Улсын онцгой комиссын даргын тушаалын дагуу байгуулагдсан Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20-р хороонд ажиллалаа. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд тус хороонд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, …

  • 20 April

    Хүчтэй салхи шуурганаас сэрэмжлүүлж байна

    Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсэг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх:  Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи …

  • 20 April

    Хүүхдийн тоглоомын талбайг хаана

    Коронавируст халдварын тархалтыг бууруулахаар хатуу хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлан арга хэмжээ авч буй ч иргэдийн зүгээс хариуцлага муутай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагын зүгээс сануулж байгаа. Хатуу хөл хорионы хэрэгжилтийг сайжруулах шаардлага байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө /2021.04.20/ УОК-ын дэргэдэх Шуурхай штаб дээр ажиллахдаа явган хүний хөдөлгөөнийг үе шаттайгаар  хязгаарлана …