Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 23 April

    COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300,000 хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ

    Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300,000 хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ. Бусад улстай харьцуулахад богино хугацаанд илүү хурдтай нэвтэрч байна гэж Google болон Apple мэргэжилнүүд онцоллоо. Манай улсад ойролцоогоор 1 сая орчим хүн ашигласан үед энэ системийг нэвтрүүлсний үр дүн гарч, иргэд өөрсдийгөө хамгаалах боломж үүснэ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилд томоохон тус нэмэр …

  • 23 April

    Сэрэмжлүүлэг: 1-3 насны 6 хүүхэд усанд живж, амиа алджээ

    Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Хэдийгээр энэ жил халдарт цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон ч сүүлийн дөрвөн хоногт буюу дөрөвдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж амиа алджээ. Дээр тохиолдлууд Завхан аймгийн …

  • 23 April

    Голын усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны …

  • 23 April

    Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье

    Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эрчимжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг дөрвөн өдөрт багтаан хамруулж дуусах юм. Ингэхдээ Дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 25 хувь буюу нийт 35 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын …

  • 23 April

    Гааль, НӨАТ-ын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх хуулийг баталлаа

    Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх …

  • 23 April

    “Спутник” вакцины хоёр дахь ээлж энэ долоо хоногт нийлүүлэгдэнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд төрсөн өдрийг нь тохиолдуулан элэгсэг дотно мэндчилгээ ирүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн ирүүлсэн цахилгааныг Элчин сайд И.К.Азизов гардуулан өглөө. Тэрбээр энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 …

  • 23 April

    БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 600.000 тун вакцин “ Vero Cell” вакциныг хүлээн авлаа

    Өчигдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Vero Cell вакциныг хүлээн авлаа. Өмнө нь Монгол улс коронавирусын эсрэг Vero Cell вакциныг 300,000 мянган тунг тус бүр бүрээр 2 удаа татан авч вакцинжуулалтад ашиглаад байсан билээ. Харин энэ удаад ийнхүү 600,000 тун Vero Cell вакциныг татан аваад байна. Өнөөдрөөс нийслэлийн 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины 2 дахь тунг хийж эхлээд …

  • 22 April

    Хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс сэргийлье

    Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 12 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 04 дүгээр …

  • 22 April

    КОВАКС хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека вакцины 50.400 тунг хүлээн хүлээн авлаа

    Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 50.400 тун АстраЗенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа. Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг бөгөөд дээрх дүнг задлавал, КОВИД-19 халдварын эсрэг АстраЗенека AZD1222 вакцинаас 5 дугаар сарыг дуусталх хугацаанд 112.800 тун, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 6 дугаар сарыг дуусталх …

  • 22 April

    Монгол Японы эмнэлгийн дотуур байр нь 500 хөнгөн өвчтөнг хүлээж авах чадалтай

    Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалаар АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийн дотуур байрыг тусгаарлан эмчлэх түр байр болгон ашиглах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу тус байрыг тусгаарлан эмчлэх түр байраар тохижуулж байгаа бөгөөд байрны нөхцөл байдалтай өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцлаа. Монгол Японы эмнэлгийн дотуур байр нь 500 хөнгөн өвчтөнг хүлээж авах чадалтай бөгөөд …

  • 22 April

    Г.Сайханбаяр:Цэргийн анги, төрийн байгууллага архинаас ангид байх ёстой

    Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өнгөрсөн Баасан гарагт Төрлийн цэргийн командлалууд, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагчийн орлогч, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын нэгдсэн зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа. Батлан хамгаалахын сайдын зөвлөгөөний үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь, тавигдсан илтгэлүүдийг товчлон хүргэж байна. Эрхэм генерал, офицерууд Та бүгдийн амрыг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. …

  • 22 April

    Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.   -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, …

  • 22 April

    Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ

    Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retial” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, …

  • 22 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Улсын Дээд шүүхэд очиж, нийт шүүгчидтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд  танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо. 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх …

  • 22 April

    Х.Баттулга:Удаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байдалд хүрсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан илгээлт гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: Монголчууд аа, ард иргэд ээ, Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд “төрийн эрх баригч …