НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна. Энэ нь 97 ор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 258 нь эрчимт эмчилгээний ор бол 5840 нь энгийн эмчилгээний ор байна. Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн …
Мэдээ мэдээлэл
October, 2021
-
21 October
Хоёр яам шинээр байгуулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын …
-
21 October
Э.Батшугар, Ц.Идэрбат нарын байнгын хороог хуваариллаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн …
-
21 October
А.Ариунзаяа: Хүүхэд хамгааллын салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, шинэ шатанд гаргаж ажиллах нь чухал
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, Экпат Монгол сүлжээ, Хүүхдийн эрхийн форум, Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо, …
-
21 October
Ж.Батбилэг:Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй
НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө. -Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулиуд танхимаар болон зайны сургалт явуулаад хоёр сар болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээс илэрч буй халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, таван цэцэрлэг 100 …
-
21 October
Азийн танхимын болон тулааны спортын наадам дахин хойшиллоо
Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Танхимын болон тулааны спортын наадам энэ оны гуравдугаар сард болох байсан ч коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 оны гуравдугаар сард зохиогдохоор болсон. Гэвч цар тахлын аюул холдох нь байтугай улам идэвхжсээр байгаа тул тус наадмыг дахин хойшлуулж, 2023 оны арваннэгдүгээр сард зохиох шийдвэрийг Азийн олимпын зөвлөлөөс гаргалаа. Тайландын Бангкок, Чонбури хотууд хамтран …
-
21 October
У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ
“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол …
-
21 October
Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Дамдины Хаянхярваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ. …
-
21 October
Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангарагаа өргөлөө
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байлаа. Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулав. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, …
-
21 October
Булган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээ
Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 68 үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 54 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо. Хөвсгөл аймаг: Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн 18 үйлчилгээ Ус сувгийн газрын 9 үйлчилгээ Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 5 үйлчилгээ Онцгой байдлын газрын …
-
21 October
БОАЖЯ:“Tourism Forum Mongolia 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “TOURISM FORUM MONGOLIA 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах аялал жуулчлалын хөгжилд онцгой ач холбогдолтой гэж үзэж буй эдгээр арга хэмжээ нь салбарыг сэргээхэд чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа. “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг …
-
21 October
Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын …
-
21 October
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2021 оны 10 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор …
-
20 October
Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт гүйцэтгэсэн …
-
20 October
У.Хүрэлсүх: Монгол Улс цөлжилтийн эсрэг ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааг байгаль орчин, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл