Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 25 May

    Маргааш дархлаажуулалт болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 24-нд тус дугаарт иргэдээс нийт 391 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.42 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 17 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, …

  • 25 May

    Амны хаалтаа ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна

    Цар тахлын улмаас дэлхий даяар хоёр дахь жилдээ хөл хорио тогтоож, амны хаалт зүүж, халдвар хамгааллын арга хэмжээг авсаар байна. Манай улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард дотоодын халдвар бүртгэгдсэнээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг халдвар хамгааллын олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 18-аас дээш насны хүн амын 88 хувийг коронавируст халдварын эсрэг нэгдүгээр тунд, 40 хувийг хоёрдугаар …

  • 25 May

    ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эмч, ажилчдын “Амралтын өрөө”-г засаж тохижуулжээ

    Коронавирус халдварт цар тахлын үеийн хүнд ачааг нуруундаа үүрч яваа ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд, тэр дундаа Амбулаторийн тасгийн эмч, эмнэлгийн ажилтнууд шинэ амралтын өрөөгөө өнөөдөр хүлээн авлаа. Монголын Эвангелийн Эвсэл болон христ итгэлт байгууллагууд хамтран ХӨСҮТ-ийн Амбулаторийн эмч нарын “Амралтын өрөө”-г засаж тохижуулж өгчээ. Христ итгэлт хүмүүсийн халуун сэтгэлээрээ өргөсөн хандиваар уг өрөөг бүрэн тохижуулж өгсөнд талархаж буйгаа ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн …

  • 25 May

    Н.Энхболд: Парламентын гишүүний халдашгүй байдлыг хууль бусаар зөрчсөн явдал гарсан

    Олон Улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаан өчигдөр (2021.05.24) боллоо.  150 гаруй парламентын төлөөлөгч оролцсон Удирдах зөвлөлийн 207 дугаар хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, 2001-2004 оны ОУПХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байсан Н.Энхболд, ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг нар оролцов.  Хуралдаанаар эхлээд ОУПХ-ны Ерөнхийлөгч, …

  • 25 May

    Л.Халтар: Долдугаар сарын 4-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлээ хангасан

    Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэхүү өдрийг тохиолдуулан иргэний нисэхийн салбарийн нийт ажилтан, албан хаагч нартаа мэндчилгээ дэвшүүллээ. Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмад буурлууд, нийт  ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний түүхт 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрийн баярын мэндийг хүргэе! Монгол Улсын Засгийн …

  • 25 May

    Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. Гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах …

  • 25 May

    Л.Оюун-Эрдэнэ:Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжвэл эдийн засгийн дэмжлэгийг шаталсан байдлаар үзүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм. Тэрбээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу …

  • 25 May

    Тусгаарлан ажиглах байранд 4834 иргэн байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 104 байранд 4,834 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 15 тусгаарлах байранд Монгол Улсын 419 иргэн, гадаадын 37 иргэн, нийт 456 иргэн, эмнэлгийн 32 байршилд 3,554 иргэн, орон нутагт 57 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 824 иргэн тус тус байрлаж байна. 5 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 357 иргэн нэмэгдэж, 338 иргэн …

  • 25 May

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо

    Өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо. Харин www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг …

  • 25 May

    Бээжингийн олон улсын нисэх буудлаас Дэжөү хүрэх “Жиндэ” хурдны зам ашиглалт орно

    Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлаас Шаньдүн мужийн Дэжөү хүрэх “Жиндэ” хурдны зам тавдугаар сарын сүүлчээр ашиглалтад орох гэж байна. Тус замыг Хятадын зам гүүрийн бүтээн байгуулалтын корпораци хариуцан байгуулжээ. Замын урт нь 87.256 километр ба 2019 оны 11-р сараас эхэлсэн юм. Тус хурдны зам нь Хятад улс нийслэл Бээжингийн ачааллыг бууруулах зорилготой байгуулагдсан Хэбэй мужийн Шюнь Аныг шинэ дагуул …

  • 25 May

    ДЭМБ-ын дарга вакциныг шударгаар хуваарилахыг уриалжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 74-р чуулган энэ сарын 24-ны өдөр цахимаар боллоо. Энэ үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус вакцины шударга хуваарилалтыг уриалаад, энэ оны 9-р сар гэхэд улс орнуудын хүн амын 10%-г, оны эцэс гэхэд наанадаж 30%-г нь вакцинжуулахаар чармайж ажиллахыг санал болгожээ. Чуулганы нээлтийн дараа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус үг хэллээ. Тэрээр, КОВИД-19 цар …

  • 25 May

    Б.Ууганбаяр:634 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.25/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд Сүүлийн 24 цагт 8016 хүнд шинжилгээ хийхэд 634 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 53743 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 589, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 608 …

  • 25 May

    Д.Намсрайноров: Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Намсрайноровтой ярилцлаа. –Та “Ододтой бүжиглэе” шоунд оролцож дуулахаасаа дутахааргүй олон түмний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Ер нь шоуны оролцогчдыг шалгаруулж авсан уу, саналыг хэрхэн тавьсан бэ? -“Mongol HD” телевизээс зохион байгуулсан дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоунд оролцох урилга анх аваад яг үнэндээ өөртөө итгэл төрөөгүй. Би тайзан дээр гараад гараа алдлахыг эс тооцвол өөр ямар …

  • 25 May

    О.Бурмаа: Эгэл бус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах болно

    Малчин айлын жирийн охин Монгол төдийгүй дэлхийд цуутай Эгэл ардын энхрий охин Энэ дэлхийд нэр нь цуутай Түүнийг Очирбатын Бурмаа гэдэг. 1982 онд Улаанбаатар хотод айлын 5 дахь хүүхэд болон төрсөн. Эрх зүйч, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй тэрээр эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюунаа эх орныхоо төлөө зориулж цагдаагийн албанд тангараг өргөж, спортын дэвжээнд их амжилтыг гаргаж явна. Ойр тойрныхон, спортын …

  • 25 May

    АТГ:Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар …