Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 4 August

    Чөлөөт бөх:МУГТ Э.Бэхбаяр Ираны бөхөд ялагдлаа

    Гавьяат тамирчин Э.Бэхбаяр олимпын дэвжээнд хийсэн хоёр дахь барилдаандаа Ираны бөх Резра Атрид 5:1-ээр ялагдлаа. Хоёрдугаар үеийн эхэн гэхэд хоёр тамирчин шүүгчээс заасан идэвхийн оноо л аваад байсан. Энэ үед Иран бөх 2:1-ээр тэргүүлж байв. Нэгэнт хожигдож эхэлсэн манай бөх Э.Бэхбаяр оноо авахаар дайраад дутуудаж ардаа алдсанаар нэмж хоёр оноо алдан байдал хэцүүдэж ирсэн. Улмаар төгсгөлд дэвжээнээс гарч нэг оноо …

  • 4 August

    Л.Энх-Амгалан:Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.04/ боллоо. Хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газрын хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцуулж, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. НҮБ-аас цар тахлын улмаас …

  • 4 August

    Чөлөөт бөх: Б.Хонгорзул Япон бөхөд ялагдлаа

    Залуу тамирчин Б.Хонгорзул хоёр дахь барилдаанаа олимп, дэлхийн аварга япон бөх Рисако Кавайтай хийлээ. Эхний үед манай бөх сайн хамгаалж, идэвхийн нэг оноо л алдсан. Харин хоёрдугаар үед Рисако Кавай Б.Хонгорзулын хөлд орж хоёр хоёроор оноо түүсээр 7:0-ээр ялалт байгууллаа. Хэрэв япон бөх финалд шалгарвал манай бөх Б.Хонгорзул дагаж барилдах эрхтэй болно. Тэрбээр хагас шигшээд олимпын аварга америк бөх Х.Мароулистай …

  • 4 August

    Чөлөөт бөх:Б.Хонгорзул эхний барилдаандаа ялж, шөвгийн наймд шалгарлаа

    Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн хамгийн залуу тамирчин Б.Хонгорзул олимпын дэвжээнд эхний барилдаанаа Францын туршлагатай бөх, Европын аваргын хүрэл медальт Матилда Ривиерегийн эсрэг хийлээ. Барилдааны эхэнд манай бөх хоёр оноо авч, тэргүүллийг гартаа авсан. Удалгүй өрсөлдөгч нь манай бөхийг давхар хамж унагахад Б.Хонгорзул давуулж шидэв. Шүүгч франц бөхөд дөрөв, Б.Хонгорзулд хоёр оноо өглөө. Манайхан челленж хийсэн ч амжилтгүй болж, эсрэг …

  • 4 August

    С.Батцэцэг: Монголчуудынхаа итгэлийг алдсанд харамсч байна

    “Токио 2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг өчигдөр /2021.08.03/ хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны залуу бөх М.Жуманазаровад ялагдсанаар шагналт тавдугаар байр эзэллээ. Уг нь манай хүн эхний оноог авч, барилдааныг тун давгүй эхлүүлсэн ч дараа нь хөлдөө гурав дараалан алдаж, өрсөлдөгч нь үүнийг зургаан оноо болгосон юм. Ингээд оноогоор хоцорч эхэлсэн тул …

  • 4 August

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ” байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар …

  • 4 August

    Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин олимпын дэвжээнд зодоглоно

    Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин Монгол улсаа төлөөлөн олимпын дэвжээнд зодоглоно Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Б.Хонгорзул, эрэгтэйчүүдийн 57 кгийн жинд Э.Бэхбаяр барилдана. Б.ХОНГОРЗУЛ Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь манай бөхөөс 12 эгч, Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн. Хэрэв түүнийг хожвол шөвгийн …

  • 3 August

    “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ

    Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас гадаад улс орнуудаас шууд хамааралтай байсаар ирсэн нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. 2020 онд Монгол Улс 1.9 сая тонн шатахуун ОХУ-аас импортолсон бол 2021 оны эхний 6 сарын байдлаар 900 мянган тонн шатахуун импортлоод байна. Сүүлийн үед ОХУ-ын үйлдвэрүүдэд АИ95 бензинийг түр хугацаанд үйлдвэрлэхгүй …

  • 3 August

    Байт харвааны ерөнхийлөгч П.Цагаан жүдочдыг 500 ам.доллароор урамшуулжээ

    “Токио-2020” зуны олимпын наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн амжилттай медалийн буухиаг эхлүүлсэн. Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас 6-р байрт шалгарсан амжилт …

  • 3 August

    Н.Батболд Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн болзол хангажээ

    Азийн Шатрын Холбооноос 2021 оны долдугаар сарын 23-31-ний өдрүүдэд www.tornelo.com цахим платформ дээр зохион байгуулсан Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээнд Ноён клубийн тамирчин, спортын мастер Н.Батболд алтан медалийн болзол хангасан талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ. Тус тэмцээнд Ази тивийн 24 улсын 890 тамирчин өрсөлдсөн байна.Тэмцээний шагнал гардуулах онлайн арга хэмжээ наймдугаар сарын 7-нд өдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт …

  • 3 August

    Г.Ёндон:Шатахууны үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна

    Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа. 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсөж өнөөдөр 73 ам.долларт хүрч, 3.5 дахин өссөн. …

  • 3 August

    Тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо

    Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглолоо. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаал гарсан байна. Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалт тогтоожээ. Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт …

  • 3 August

    ХӨСҮТ: Гадаад руу зорчих иргэдийн шинжилгээний хариуг англи хэлээр бланкан дээр олгож байна

    ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол – Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж 2 давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө. – Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, …

  • 3 August

    Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

    Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран 06 сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд /2021.07.26-08.01/ гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд хүргэж /том …

  • 3 August

    У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар …