Мэдээ мэдээлэл

June, 2021

  • 7 June

    Б.Отгонбаяр: Байлдагч Б-ийн бие гэнэт муудаж, эмнэлэгт очоод нас барсан

    Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327-р ангид өчигдөр буюу зургадугаар сарын 6-ны өдөр 19 настай байлдагч Б амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийн талаар ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өглөө. ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Сүхбаатар аймгаас өнгөрсөн аравдугаар сард татагдсан, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач Б …

  • 7 June

    Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулна

    Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Сайдын зөвлөлийн хурлаар дэмжлээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэх юм.  Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байснаас хамаарч банкны зүгээс энэ төрлийн …

  • 7 June

    Д.Жаргалсайхан: Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын түүхэн том бүтээн байгуулалт зургаан сард ашиглалтад орж анхны галт тэрэг төмөр замаар явсан

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа. -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн танд баяр хүргэе. Танаар төлөөлүүлж төмөр замыг амжилттай барьж байгуулсан Зэвсэгт хүчинд өгсөн шагнал болов уу гэж бодож байна. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын түүхэн том бүтээн байгуулалтын …

  • 7 June

    Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр арга байхгүй

    Засгийн газар хэдхэн хоногийн өмнө Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна. Тус вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөөд байгаа билээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 2-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ “ Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн …

  • 7 June

    СЕХ:Cонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

    УРИАЛГА             Бүрэн эрхт Монгол Улсын иргэд ээ,             Эрхэм хүндэт сонгогчид оо,      Та бидний өмнө түүхэн сонголтын нэгэн үе ирээд байна. Монголчууд бид төрийн үйл хэрэгт оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх цаг ирлээ. Сонгох, сонгогдох эрх бол хүний заяамал эрхүүдийн нэг билээ. Ард …

  • 7 June

    “Ододтой Бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо

    Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуг “Монгол” телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болголоо. Тэгвэл гурван сарын турш үргэлжилсэн “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийг тодруулах финалын шалгаруулалт /2021.06.06/өчигдөр болж үзэгчдийн хамгийн өндөр саналаар Б.Баттөр, Б.Халиун нар шоуны ялагчаар тодорлоо. “Ододтой бүжиглэе”шоуны ялагчаар тодорсон Б.Баттөр, Б.Халиун нар шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын …

  • 7 June

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсэж, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар …

  • 5 June

    Х.Баттулга: Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат цол, төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Монгол Улсад стратегийн өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн асар их өгөөжтэй Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан хичээл зүтгэлийг …

  • 5 June

    Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирлээ

    Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 95 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Дрийм”, “Ти Жи Эс” зочид буудалд тусгаарлалаа. Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 33 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. займ или кредит zaymi-bistro.ru онлайн займы на банковскую …

  • 5 June

    Монголтой агаарын хилээ нээсэн 10 улс руу явахад шаардах шинжилгээний бичиг болон тусгаарлалт

    Манай улс агаарын хилээ энэ сарын 1-нд нээж, 10 улс руу харилцан зорчих боломжтой болсон тухай мэдээлсэн. Харин эдгээр улс руу явах иргэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай тухай мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас өглөө. /2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар/ ТУРК Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд коронавирусийнн шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд БНТУ-д ирэхээс 72 цагийн дотор PCR …

  • 5 June

    Л.Оюун-Эрдэнэ:Улаанбаатар хотын газар доорх дэд бүтцийг шинэчлэхэд анхаарч, иргэдийнхээ амьдралын чанарт дэвшил авч ирэхийн тулд Засгийн газар бодлогоор дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа. Төмөр замын ар талын төв зам дагуух ногоон байгууламжтай талбайг “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх, хуучны нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил, шинээр барих автозамын зураг, …

  • 5 June

    Нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн 953 ээжид “Эхийн алдар” одон гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг, Төв аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав. Энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж, үүнээс нийслэлийн Чингэлтэй дүүргээс 425, Налайх дүүргээс 136, Төв аймгаас 392 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонгоо гардан авч байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР: “Эрхэм хүндэт эхчүүд ээ, Монголын сайхан ээж нар …

  • 5 June

    Говийн их яруу найрагч Э. Хархүү Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

    Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, “Зиндаа” сэтгүүлийн уран сайхны зөвлөх Эрэнжидийн Хархүү өнөөдөр /2021.06.05/ төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаалаа. Э.Хархүү нь Бичин жил буюу 1944 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Зүүн улаан овоонд төржээ. Амьдралынхаа 30-аад жилийг ардын багшаар титэмлэж, аглагхан өмнийн говьдоо даруухан атлаа асаж дүрэлзэж, яруу найргаар хөглөгдөж яваа …

  • 5 June

    “COVID-19 ERSDEL” системийг 415,000 хүн ашиглаж байна

    Коронавируст  халдварын тархалт манай улсад буурахгүй байгаа энэ үед та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж,  хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихдоо COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгахыг Apple болон Google компаниас зөвлөж байна. Тус системийг дэлхийн 60 гаруй улсад 130  сая хүн ашиглаж байгаа бөгөөд манай улсад 2021 оны 04 дүгээр сарын 19-нд нэвтэрснээс хойш өдгөө 415,000 хүн ашиглаж, коронавирустэй тэмцэх …

  • 5 June

    PCR шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

    Иргэдийн хүсэлтээр хийх коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг зургадугаар сарын 3-наас шинжилгээний цэгүүдээр авч эхэлсэн бол PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авна. Шинжилгээ авах цэгүүдийн байршилд өөрчлөлт ороогүй. Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй. Хөдөө, орон нутаг зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон …