Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 10 November

    Шуурхай: УОК 14:30 цагт хуралдана

    Улсын онцгой комисс өнөөдөр 14.30 цагт хуралдахаар товложээ. Өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг хэлэлцэх юм байна. Учир нь Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас коронавирус илэрч байгаа.

  • 10 November

    Гадны 39 компанийн 39 мэргэжилтнийг хилээр оруулж ирэх шаардлага хүргүүллээ

    Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж байна. Ийст Говь гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар: Бид байр машинаа барьцаалан байж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан. Гэхдээ цар тахлын улмаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн …

  • 10 November

    Шуурхай: 13 настай хүүхэд гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад амь насаа алдлаа

    2020.11.10-ны өдөр 7.20 цагийн орчимд СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх …

  • 10 November

    “Монгол Бахархлын өдөр”-т шилдэг 128 бөх барилдана

    Өвлийн эхэн сарын Шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол Бахархлын өдөрт зориулсан, Улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2020 оны 11 дүгээр сарын 16-нд 14 цагаас Буянт-Ухаа спортын ордонд явагдана. Монголын Үндэсний Бөхийн Холбоо

  • 10 November

    Гурван ихэр төрүүлж, найман хүүхэдтэй болжээ

    ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт гурван ихэр төржээ. Ээж нь тав дахь удаагаа амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Найман хүүхдийн долоо нь хүү, нэг нь сая төрсөн гурван ихрийн нэг охин юм байна. Ихрүүд 1.9 кг, 2 кг, 2.1 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон ихрүүдийн бие сайн байгаа аж.Нийгмийн халамжийн тухай …

  • 10 November

    Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдана

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.11.10/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл. 2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис …

  • 10 November

    Л.Одончимэд: Наранцацралт шиг эр хүн надтай тааралдаагүй

        “ПАРЛАМЕНТ -30”    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буланд нийтэлж байгаа билээ.  2000-2004 онд Улсын Их Хурлын …

  • 10 November

    АН:Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина

     УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаа өчигдөр /2020.11.09/ мэдэгдлээ. Энэхүү хуулийг анх Ардчилсан нам  санаачлан өргөн барьж  УИХ-аар  2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах,  ил …

  • 10 November

    “Монгол бахархал-2020” үзэсгэлэнд Хүннүгийн үеийн булшнаас олдсон нум тавигдана

    “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд “Монгол бахархал-2020” шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа анх удаа болох гэж байна. Уг арга хэмжээнд урлаачид олон арван сонирхолтой, ур хийц, донж нь таарсан бүтээлээ ирүүлэхийн дотор Хүннүгийн үеийн булшнаас олдсон нум байх нь ээ. Тус бүтээл нь одоогоор Монголд байгаа нумнуудаас хамгийн том хэмжээтэйд бүртгэгдсэн аж. Үүнийг Монгол Улсын …

  • 10 November

    ОХУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар илгээж буй явуулын иж бүрэн тоноглосон 2 дахь авто лабораторийг хүлээн авлаа

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг Монгол улсад 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй чиргүүлтэй КАМАЗ автомашинд суурилсан бүрэн тоноглогдсон явуулын авто лабораторийг хүлээн авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт дээр боллоо.Тус авто лабораторийг ЭМ-ийн сайд С.Мөнхсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар ЗӨСҮТ-ийн ерөнхий …

  • 10 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.2020 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, …

  • 9 November

    Хуурамч жаргал хөөцөлдсөнөөс, зовлон гунигтайгаа танилцсан нь дээр

    XI зууны үед Төвд орноо заларч, шашны шинэчлэл хийсэн Энэтхэгийн их хутагт Адиша хоёр нандин бэлэг үлдээжээ. Эхнийх нь нийтэд зориулж айлдсан Бодь мөрийн зул хэмээх шастир. Түүний утгын тайлал болгож хожим Богд Зонхов Бодь мөрийн зэрэг-ээ туурвисан юм. Нөгөөх нь зүрхний хайрт шавьдаа өгсөн Сэтгэл ариусгах долоон утга (Төвдөөр: Ложон Дондүнма). “Чамаас өөр энэ номд сав болох шавь Цастын …

  • 9 November

    Ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ

    2020.11.07-08-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл: – Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4 –  …

  • 9 November

    Сүлжээний залилан хийсэн найман иргэнд 10 жилийн ял оноолоо

    Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн найман хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.Эдгээр иргэн нь 2017-2018 онд тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулбал долоо хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөж өгнө гэж нийт 72 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч мэхлэн 1.219.015.175 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлджээ. Баянгол дүүргийн Эрүүгийн …

  • 9 November

    Содон хорооллоос гар утасны цэнэглэгчээр хоолойгоо боомилсон залуугийн цогцсыг олжээ

    Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын 11-р байрны урдаас өөрийгөө боомилсон эрэгтэй хүний цогцсыг энэ сарын 6-нд олжээ. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь тус дүүрэгт байрлах нэгэн байранд амьдардаг байсан бөгөөд уг байрны урд талын эрчим хүчний под станцын хаалганы түгжээнээс өөрийгөө боомилсон байдалтай нас барсан олдсон гэв. Хэргийн газраас талийгаачийн өөрийгөө боомилсон гэх 62 см урттай цагаан өнгийн гар утасны …