Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 16 April

    Буянт-Ухаа спорт цогцолборт ор дэлгэж эхэлжээ

    Зургийг Эмүжин цахим хаягаас авав Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар Буянт-Ухаа спорт цогцолборт ор дэлгэж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.  Тус спорт цогцолборт хэдэн ор дэлгэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.  ХӨСҮТ ачааллаа дийлэхээ боливол Яармагийн 300 ортой эмнэлгээс эхлээд бусад эмнэлэгт COVID-19-тэй өвчтөнийг эмчлэх ор бэлдсэн гэдгийг өмнө нь НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа хэлж байсан удаатай.  Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний …

  • 16 April

    Ц.Чинбаяр: ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нарын ачаалал 3-4 дахин нэмэгдсэн

    ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүд ямар тохиолдолд биеийн байдал нь хүндэрч байгаа талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр “Ямар нэг архаг суурь өвчингүй ч гэсэн харьцангуй залуу хүмүүс хүндрэх тохиолдол гарч байна. Эдгээр хүмүүс нь жингийн илүүдэл, таргалалттай байх нийтлэг шинж илэрч байгаа. Үүнээс гадна архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс маань халдвар авбал хүндэрч байгаа учраас хариуцлагатай байх …

  • 16 April

    Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэхийг мэдээлэх аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ

    Apple болон Google компани коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор Covid -19 ERSDEL аппликэйшн хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна. Энэ системийг ирэх даваа гариг буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр Улсын онцгой комисс шийдвэрлэн бэлтгэлээ хангаж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын …

  • 16 April

    Тавдугаар сард 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнийг татан авна

    Агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 01-нээс нээх бэлтгэлийг хангах үүргийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн ирэх сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг танилцуулж байна. Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр …

  • 16 April

    Хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлж, чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2021.04.16) Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өргөн мэдүүллээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган …

  • 16 April

    Тэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид олимп болон Азийн АШТ-ий бэлтгэлээ Кыргызстанд хангаж байна

    Монголын олимпын тэквондогийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж эхэллээ. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийнхан энэ сарын 11-нээс эхлэн Кыргызстан улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй Үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпын эрх олгох тэмцээнд …

  • 16 April

    ОУХМ А. Батцэцэг, Х. Болортуяа, З. Болортунгалаг нар алтан медалийн төлөө барилдана

    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн болон хагас шигшээ барилдаан дөнгөж сая өндөрлөж, Монголын гурван бүсгүй шигшээд шалгарав. 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ …

  • 16 April

    Та “Ковид 19”-с хэрхэн ойр дотнын хүмүүсээ хамгаалж чадах вэ?

    Таны “Ковид-19”  PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэхээр COVID-19 ERSDEL системийг УОК-оос ирэх Даваа гараг буюу 04 дүгээр сарын 19-нд ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус системийг Apple болон Google компаниуд коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор хөгжүүлсэн ба  одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 …

  • 16 April

    Сангийн яам: “Эгнэшгүй их” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг нягтлан шалгаж байна

    Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-д заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно гэж заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгодог. Тус яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эд мөнгөний хонжворт сугалаа …

  • 16 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүллээ. ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын …

  • 16 April

    Б.Буянтогтох: Эмнэлгийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдэж байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах асуултад хариуллаа. –Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал хэрхэн нэмэгдэж байна вэ? -Эмнэлгийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдэж байна. Эмч, эмнэлгийн ажилчдын нөөц хомсдолтой байна. –Одоогоор хэдэн ор дэлгээд байгаа вэ? -18 эрүүл мэндийн байгууллагад 3068 …

  • 16 April

    Б.Ууганбаяр:1107 хүнд (covid-19) халдвар илэрч, зургаан иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11883 хүнд шинжилгээ хийхэд 1107 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 19672 болсон байна. Үүнээс 11044 хүн эдгэрснээс сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь сүүлийн нэг хоногт зургаан нас …

  • 16 April

    Б.Ууганбат: Төрийн албан хаагчид өглөө 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцоно

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 9-15-ны хооронд иргэдээс нийт 2980 дуудлага иржээ.Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 254 иргэн хандсанаас 104 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 150 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.    -Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг ямар зохион байгуулалттайгаар замын хөдөлгөөнд …

  • 16 April

    “Алматы-2021”: М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртлээ

    Казахстаны Алматы хотод зохиогдож байгаа “Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ М. Дөлгөөн алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж бөхийн хүрээнийхэнд танигдсан тэрбээр Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэв) …

  • 16 April

    Замын-Үүд боомтоор өдөрт 22 вагон хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн Монгол улсруу орж ирж байна

    2021 оны 4-р сарын 14-ны байдлаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Замын Үүд боомтоор өдөрт 100 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улсруу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна. Уул уурхайн …