Дэлхий дахинд “Ковид-19” халдварын хоёр дахь давлагаа эхэлж, хүн төрөлхтнийг дахин айдаст автуулав. Гэтэл монголчуудын анхаарал болгоомж суларч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагахгүй байх явдал даамжирлаа. Цар тахлын эсрэг ажиллаж буй төрийн байгууллагын төлөөллийн байр суурийг хүргэе. ИРГЭД ОДОО Л ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ Б.УУГАНБАЯР (УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа): -Дэлхийн зарим улс, тэр тусмаа Европын орнуудад коронавирусийн халдвар дахин эрчимтэй тархаж, …
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
5 November
Монголын Үндэсний Их Сургуульд торгууль ноогдууллаа
Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэж өөрсдийгөө тодотгож, цахим хуудас болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуульд хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг хориглосон зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, …
-
5 November
Шуурхай: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 3,5 болон түүнээс дээш хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт боллоо. Тодруулбал, 8:42:29 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 107 км-т 4,5 магнитуд, 8:50:01 цагт ОХУ-ын Улаан Үүдээс баруун хойш 81км-т 3.7 магнитуд, 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-т …
-
5 November
Будда:Очир огтлогчийн нэг бадгийг сэхээрсэн хүн хэмжээлшгүй буян хураана
Зэн уламжлалын зургадугаар тэргүүн Хүй Нэн Очир огтлогч-ийн дөрвөн мөрийг сонсоод гэгээрсэн гэдэг. Тэрээр гэгээрлийн тухай бодоо ч үгүй, зүгээр л захаас юм хум цуглуулж явжээ. Тэр үед замын дэргэд нэг хүн Очир огтлогч-ийг уншиж байсан гэнэ. Насан туршдаа уг судрыг амны уншлага болгосон хүн, өглөө хийгээд орой бүр судраа уншдаг заншилтай байж. Тэгэхэд орой болж, зах тарах дөхөж, хүмүүс …
-
5 November
Харах мэлмийгүй хайр өөртөө ч, өрөөлд ч зовлон болдог
Өрөөлийг зовоосноос өөрөө зовъё гэдэг сэтгэл хайр юм. Өөрөөрөө байх эрх чөлөөг өрөөлд өгдөг нь хайр юм. Болзол тавьсан бол хайр биш. Дорнын нэг үлгэрээр сануулъя. Нэгэн залуу дурлалдаа масуурчээ. Дурлалт бүсгүй нь: – Би чамтай гэрлэхэд бэлэн байна. Гэхдээ нэг болзолтой. Амаргүй болзол шүү гэхэд нь залуу: – Юу ч бай, биелүүлье гэж ам гарав. – Тэгвэл ээжийнхээ зүрхийг …
-
5 November
Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр тохиож байна
2019 оны 11 дүгээр сард хуралдсан ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 05-ны өдрийг “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд олон сая хүүхэд, залуучуудын сурч боловсрох үндсэн эрхийг нь хязгаарлаж байгаа сургуулийн орчны дээрэлхэлт, үе тэнгийнхний дарамт шахалт болон цахим дарамтын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал …
-
5 November
Ихэнх нутгаас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар салхитай байхыг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн …
-
5 November
Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 153 хүний мэдүүлгийг хянажээ
Авлигатай тэмцэх газар 2020 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 153 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Өнгөрсөн долоо хоногт 122 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 422 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 269 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
-
5 November
2020 оны төсвийн орлого 19 хувиар тасарч, зарлага нь 18 хувиар өсчээ
Коронавирустай холбоотойгоор Монгол Улс ДНБ-ийнхээ 9.9 хувьтай тэнцэхүйц хэмжээний зардал гаргасан. Үүнийг дэлхийн 179 оронтой харьцуулхад хамгийн их зардал гаргаснаар 41-д жагсаж байна. Үүнд хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, Монголбанкны төсвийн шинжтэй үйл ажиллагаа илүү явуулсан нь өндөр зардал гаргасан орон гэдгээр тодорхойлж байна. Эндээс дүгнэхэд манай улсад COVID гараагүй хэрнээ яагаад ийм өндөр зардал гаргасан нь анхаарал татаж …
-
5 November
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр МБШТөв Гандантэгчилэн хийдэд явагдах үйл ажиллагааны хуваарь
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22 өдөр тохиодог юм. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу …
-
5 November
Үнэрч нохой ноцтой хэргийг шуурхай илрүүлэв
“Уран” хэмээх дуудлагатай, үнэр алддаггүй үнэнч нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр 22.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Билъярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэн гар утсаа хулгайд алджээ. Тиймээс гар алдсан гэх дуудлагыг тухайн дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн байна. Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч, ахлах дэслэгч Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай “А” гэгч залуу дээрх иргэний гар утсыг хулгайлан …
-
5 November
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
-
5 November
Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу монголоороо үлдэх юмсан
ПАРЛАМЕНТ-30 ЖИЛ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна. Амьдралын нь ч, аяны ч урт …
-
5 November
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийлж байна. Гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” гэх зэргээр самбар өмнөө байрлуулжээ. Түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн үзэсгэлэн гаргаж байна. …
-
5 November
Баян-Өлгий аймгийн сурагчид даваа гараг бүр Төрийн дууллаа дуулдаг болов
“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн 44 ерөнхий боловсролын сургууль, 50 цэцэрлэг, нийт 94 сургалтын байгууллагад заах аргын нэгдэл, секцээрээ төлөвлөлт гарган амжилттай хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох “Төрийн дуулал”-ын мөн чанар, агуулгыг ойлгуулах, тогтоолгох, дууллыг зөв зохистой, хүндэтгэлтэйгээр эгшиглүүлэх ёс …