Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 4 дүгээр орцны ……давхарт 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан галаас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн холбоочин гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл гал тогооны өрөөний тагтан дээр байсан 8 настай болон хажуу өрөөнд байсан 3 настай хүүхдийн амь насыг нь авран хамгаалжээ. Ахлах ахлагч Жамъянжавын Пүрэвдэмбэрэл …
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
5 November
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар салхитай байхыг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад …
-
4 November
Дональд Трамп ялалтаа тэмдэглэсэн ч дээд шүүхэд хандахаа мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас бүрэн тоологдож дуусаагүй байна. Мичиган, Пенсильвани, Висконсин, Жеоржиа, Умард Кэролина мужуудад санал бүрэн тоологдож дуусаагүй ч Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Ийст Рүмээс мэдэгдэл хийж өөрийгөө Жеоржиа болон Умард Кэролина мужуудад ялсан хэмээн мэдэгдэв. Түүнчлэн гэр бүл, өөрийг нь дэмжсэн сая сая дэмжигчдэдээ талархал илэрхийлэн, удахгүй албан ёсоор ялалтаа тэмдэглэхэд бэлэн байна гэжээ. АНУ-ын дараагийн …
-
4 November
Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ Үндэсний хөтөлбөр батлах тухай Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, 10.5, Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: “Монгол бичгийн үндэсний …
-
4 November
“Шинобү” Ц.Амарбаясгаланг шүүхээс эрэн сурвалжилж байсныг зогсоожээ
Цагдаагийн ерөнхий газрын албаны ёсны сайтад алга болсон болон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн тухай мэдээллийг тогтмол байршуулдаг. Тэгвэл энэхүү мэдээллийн санд олны танил болсон хэд хэдэн хүний нэр, зурагтайгаа байршсан байна. Тэдний нэг нь мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Шинобү Ц.Амарбаясгалан юм. Холимог тулааны тамирчин, кмкбоксчин, дэлхийн аварга Ц.Амарбаясгалан шүүхээс эрэн сурвалжилж байсныг зогсоожээ. Шинобү Б.Амарбаясгалан хариу өглөө. Мэдэгдэл …
-
4 November
Оргосон иргэнийг Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км зайтай газраас түүнийг барьжээ
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан нэг иргэн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр оргосон явдал гарчээ. Тэрбээр тусгаарлалтад ирээд 19 хонож байхдаа ийн оргосон байна. Тухайн иргэний шинжилгээ сөрөг гарсан ба өмнө нь хил зөрчиж, Оросын талд баригдаад, хилийн солилцоогоор эх орондоо ирээд байжээ. Хууль, хүчний байгууллагынхан Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км зайтай газраас түүнийг барьж, тусгаарлалтад буцаасан байна.
-
4 November
Л.Амарсанаа: Улс төрийн ур ухаан гэдэг нь удирдаж, удирдуулж байгаа хүмүүс зөв ойлголцохын нэр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Амарсанаагийн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Ерөнхийлөгчийн Тамгын газрын төрийн бусад байгууллагаас ялгарах онцлог нь юу болохыг ярилцлагын эхэнд танаас асууя. -1990-ээд оны эхэн үеэс манай улс ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, тав дахь хүн нь Төрийн тэргүүнээр …
-
4 November
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээс сэтгүүлч С.Будрагчаа уучлалт гуйгаагүй
МЭДЭГДЭЛ “ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээс сэтгүүлч С.Будрагчаа уучлал гуйв” гэх гарчигтай илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад “төлбөртэйгээр” нийтлүүлж, миний нэр төрд халдаж байгааг эрс эсэргүүцэж байна. Миний бие, Нэгдүгээрт, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нь өөрийнхөө 100 хувь эзэмшдэг “Жи би эс импекс” ХХК-даа хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр тайчих үзүүлбэр үзүүлж, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байгааг камерын дүрс бичлэг, албаны эх сурвалжуудаас …
-
4 November
Монголын олон суваг дамжуулагчдын холбоо, СУИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Өнөөдөр Монголын олон суваг дамжуулагчдын холбоо ГҮТББ, Соёл Урлагийн Их сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчид салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Энэ хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчид шинээр ажилд орж буй …
-
4 November
Р.Гончигдорж:Дэд ерөнхийлөгчийн хувьд цөөхөн удаа Ерөнхийлөгчийн эзгүйд хууль батламжлахад гарын үсэг зурсан байдаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийн TV-5 телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой тохиож байна. Та Монгол Улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан түүхэн дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц бий болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдаж өнөөдөр 30 жил болжээ. …
-
4 November
У.Өлзийцэцэг: Дорноговь аймгийн гүний ус байгалиасаа эрдэсжилт ихтэй нь тогтоогдсон
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт, “Бадрах Энержи” компанийн ураны үйлдвэр орчимд судалгаа, шинжилгээ хийхээр ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсэг аравдугаар сарын 5-нд дүгнэлтээ танилцуулсан. Ажлын хэсэг нь “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй хэмээн дүгнэсэн. Харин энэ үеэр ажлын хэсэгт багтсан МХЕГ-аас Улаанбадрах сум орчмын гүний худгууд дахь зарим хүнд металлын хэмжээ …
-
4 November
73 настай иргэн 13 давхраас үсэрч, нас барсан хэрэг гарчээ
Өчигдөр /2020.11.03/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар дугаар байрны хойд талд байрлалтай 48 дугаар байрны 13 давхраас 73 настай эрэгтэй унаж амиа алджээ. Тодруулбал, 12:37 цагт тус байрны өргөтгөлийн дөрөвдүгээр давхарт хүн унаж нас барсан дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Улмаар Онцгой байдлын алба ажилчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Ю 13 давхраас …
-
4 November
Баян-өлгий аймагт тандалтаар хийгдсэн нэг иргэнээс коронавирусийн эсрэг биет илэрчээ
Баян-өлгий аймагт тандалтаар хийгдсэн шинжилгээгээр нэг иргэнээс коронавирусийн эсрэг биет илэрчээ. Тодруулбал тухайн иргэн 6 сарын 11-нд гадаадаас ирсэн иргэн аж. Тухайн үедээ ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдээд гарсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.
-
4 November
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолыг баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Манай улс уг тогтоолыг 1998 оноос эхлэн 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэн нийтийн зөвшилцлөөр батлуулж ирсэн бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг хураах, үл …
-
4 November
ЗГ: Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сурагчдын амралтыг наашлуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал арванхоёрдугаар 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сурагчид арванхоёрдугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. …